Үндэсний үйлдвэрлэгчид ард түмнээ бодож, үнээ буулгах хэрэгтэй гэв


3-р сарын 11
15 цаг 58 минут

     Бизнес эрхлэгч С.Алтансүх, сэтгүүлч Болдко нар “Үнийн хөөрөгдлөөс гарах гарц” сэдвээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэд: "Сүүлийн жилүүдэд Монгол улсад үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, хөгжүүлье гэдэг уриалгууд явагдсан. Үүний үр дүнд иргэд бараг бүгдээрээ ямар ч үед дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа эхлээд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдаж авья гэдэг зүрх сэтгэлтэй болж хэдий нь амжсан.

Гэтэл өнөөдөр та бүхэн дэлгүүрт ороод үзэх юм бол хамгийн үнэтэй бараа, бүтээгдэхүүн юу вэ? гэхээр монголын бараанууд байна. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаа нь сайхан боловч бидний бүтээсэн үндэсний үйлдвэрлэл яагаад ийм их үнэтэй байна вэ?

Гадаадад очоод худалдан авалт хийхэд тухайн улс орны үндэсний үйлдвэрлэл нь хямд үнэтэй байдаг. Сүү, гурил, талх гээд 3 бүтээгдэхүүн дээр ярихад л үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд хамгийн үнэтэй байна. Европын холбооны ихэнх улс тариа буудайгаа өөрсдөө тариалдаггүй, гадны улс орноос авдаг хэр нь Монгол улсад үйлдвэрлэсэн гурилнаас илүү хямдаар зардаг юм байна. Европын холбооны улсуудад 1кг гурилын үнэ дунджаар 40-50 цент буюу Монгол төгрөгөөр 1700-1800 төгрөг болж байгаа юм. Гэтэл Монголын маань гурил яагаад 2700-3100 төгрөгийн үнэтэй байгаа юм бэ? Монгол улс 70 сая малтай гэсэн хэр нь 1литр сүү яагаад 4000-5000 төгрөг байгаа юм бэ? Гуравхан сая монголчууд яагаад нэгнээ шулж, тонож, дээрэмдэж амьдраад байгаа юм бэ?

Бид хамгийн хямд сүүг уух, хамгийн хямд талх идэх, хамгийн хямд гурил хэрэглэх боломжтой шүү дээ. Зардал өндөр байна гэж тайлбар хийж магадгүй. Хэрэв тийм өндөр өртгөөр үйлдвэрлэж байгаа юм бол үйлдвэрлэх шаардлага байгаа юм уу? Бусад орноос сүүгээ 1700 төгрөгөөр худалдаад авчихая л даа. Гурилаа 1800 төгрөгөөр худалдаад авчихая. Ийм учраас уриалга гаргаж байна. Ард түмнээ дэмжээчээ. Ард түмнээ хайрлаачээ.

Ард түмэн чинь та бүхний төлөө олон жил бараа бүтээгдэхүүнийг чинь худалдаж авлаа. Тийм учраас та бүхэн нэг удаа ч болов зуд турхантай хүнд хэцүү цаг үед ард түмнээ хайрлаж, дэмжиж ажиллаачээ. Ард түмнээ бодож бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулаачээ.

Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, гурил, сүү, талх өндөр үнэтэй байх нь иргэдэд маш хүнд тусаж байна. Европчуудаас өндөр үнээр үйлдвэрлээд байгаа юм бол тийм ашиггүй үйлдвэрээр яах гээд байгаа юм бэ? Та нарын гурилыг Европчууд 3060 төгрөгөөр худалдаж авах уу? Авахгүй байх. 1 литр сүүг Японд ч юм уу 5000 төгрөгөөр худалдаж авахгүй байх. Европын оронд 1 литр сүү 2000 гаруй төгрөгийн үнэтэй байхад Монгол улс 5000 төгрөгөөр нийлүүлж байна. Үүнийгээ үндэсний үйлдвэрлэл гэж яриад байгаа бол бид мангар болчихсон юм уу? Үйлдвэрлэгчид маань мангар болчихсон юм уу?" гэв.

Эх сурвалж: М.Чой sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ24 минут 57 секундын өмнөТавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь55 минут 35 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ58 минут 26 секундын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.021 цаг 2 минутын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа1 цаг 10 минутын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ1 цаг 18 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь2 цаг 13 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан2 цаг 16 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.