Байр суурь: Салбартаа ноёлчихсон хэдхэн компани үнээ нэмээд байвал ард түмэн чинь яаж амьдрах юм


3-р сарын 14
8 цаг 35 минут

    Засгийн газраас гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр  тогтсон. Тухайлбал, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Тэгвэл энэ тал дээр талуудын байр суурийг тодруулан хүргэе.

ЭЦЭСТ НЬ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ЭРҮҮЛ БУС БАЙНА

Монгол Улсын гавьяат тариаланч Л.Цандэлэг: Миний бие 30 жил тариа тарьж байна. Гурил үйлдвэрлэгчид коронавирус цар тахал гарснаас хойш гурилын үнийг замбараагүй нэмсэн. Гурилын үйлдвэрлэл эрхлэгчид тог цахилгааны үнэ гурил үйлдвэрлэх өртөгийн 40-50 хувь байдаг гэсэн учраас Засгийн газраас цахилгааны үнийг хөнгөсөн. Гэтэл тэд гурилынхаа үнийг буулгаагүй. Харин эсрэгээрээ нэмсэн. Тэд улаанбуудай 500 төгрөгийн үнэтэй байхад 3500 гэж долоо дахин өсгөж зарсан. Өөрөөр хэлбэл 700 лахин ашиг хийж байна.Энэ бол арай дэндэж байна. Өнөөдөр энэ замбараагүй байдал нь хэрээс хэтэрсэн. Тэвчихийн арга алга. Монголчууд Францаас өндөр үнээр гурил идэж байна. Монголын гурилын зах зээл ердөө 5-6 гэр бүлийн гарт байдаг нь үнэн ш дээ. Тэднийг тэжээхийн тулд, баяжуулахын тулд монголын нийт иргэд яагаад ийм өндөр үнээр гурил хэрэглэх ёстой гэж.  Тэд ямар ч хяналт шалгалт байхгүй дураараа дургиж байна. Одоогоос хоёр жилийн өмнө ШӨХТГ-аас хяналт, шалгалт яьуулж үндэслэлгүй үнээ нэмсэн гэж үзээд Алтантариа компанийг торгосон. Гэтэл  тус компанийн захирал “Та ар биднийг торгосон ч гурилын үнээ нэмээд ард иргэдийн халааснаас авчихна” гэж улаан цагаан хэлж байсан. Гэтэл Засгийн газар яаж ч чадаагүй. Монгол Улс чинь хуультай орон. Тэд тэр өндөр ашгаасаа татвараа төлөх ёстой. Үүнийг шалгаж үзэх ёсто. Монгол Улс ойролцоогоор 400 орчим мянган тонн улаанбуудай тариалж, гурил үйлдвэрлэдэг. Ингээд бодохоор 1.2 их наяд төгрөгийг иргэдийн халааснаас хулгай хийж байна. Импортоор орж ирэх бүхнийг хаачихаад салбартаа ноёлчихсон хэдхэн компани үнээ нэмээд байвал ард түмэн чинь яах юм бэ. Өнөөдөр хилийн цаана кг нь 1200 төгрөгийн үнэтэй гурил байна. Тэгэхэд яах гэж энэ үнээс гурав дахин өндөр үнээр гурил идэх ёстой юм. Бид тийм баян ард түмэн юм уу. Тэгтлээ баяжаагүй байна. Ард иргэд элгээрээ хэвтлээ. Бод л доо нэг шуудай гурил 65 мянган төгрөг байснаа 150 мянган төгрөг болтлоо өслөө. Тэтгэврийн 500 мянган төгрөгийнхөө 150 мянгаар нь ганц шуудай гурил авч байгаа хүн үлдсэн мөнгөөрөө яаж амьдрах юм бэ. Би энэ асуудлыг байнга хөнддөг. Сүүлдээ намайг Монголын тариалан эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчийн суудлаас МАН-ынхан авч хаясан. Одоо бүр холбоог нь дампууруулж байгаад ноёрхогчид иргэдийг луйвардаж байна. Ердөө л энэ. Сүүлийн үед гурилын үйлдвэрүүд бүрэн автомажсан техник технологи хэрэглээд хүний нөөцийнхөө тоог огцом бууруулсан. Маш бага зардлаар гурил үйлдвэрлэж байгаа. Улаанбуудайнаас гардаг хаягдал гэж нэрлээд байгаа хивэгний үнэ 220 мянган төгрөг байсан бол одоо 1.200.000 төгрөгийн үнэтэй болсон. Өөрөөр хэлбэл хивэгээ 6 дахин, гурилаа 7 дахин өндөр үнээр нэмж зарж байна. Саяхан хэвлэл мэдээлэл, цахим орчинд хөлсний хүмүүсээр үнийг нь бууруулсан гэж шоудаж байна. Сүүлийн таван жилээр бодоход 5 их наяд орчим төгрөг хуваагаад идчихсэн хүмүүст 100-200 сая төгрөг цацах юу ч биш шүү дээ. Одоо ард түмнээ бод л доо. Тариаланчидаа бодохоо боль, хая. Тариалан эрхэлдэг 1200 орчим аж ахуйн нэгжүүд сүүлийн 30 жил иргэдээ бодож, гурилын үйлдвэрүүдийг тэжээлээ. Дунд нь 5-6 гэр бүл хожиж хагартлаа баяжлаа. Иргэд нь ч, тариаланчид нь ч хожсон юм алга. Эцэст нь монголын эдийн засаг эрүүл бус байна. Эрүүл бус байгаа нь дараах жишээнээс л тод харагдана. Шатахуун импортлогч 5 компани нь яг ижилхэн үнэтэй, гурилын үйлдвэрийн 5 компани нь бүгд ижил үнэтэй. Ийм зах зээл гэж байдаг юм уу. Тэгчихээд бүх зүйлийг нь хааж хориод. Алтанбулгийн цаана хамгийн хямд гурил 1200 төгрөгийн үнэтэй байхад бид яагаад 3600 төгрөгөөр авч идэх ёстой юм. Хойд солонгосоос ч долоон дор юм болж байна. Блдит байдлыг нь хэлэхээр сүүлийн хоёр жил гурилын үйлдвэрүүд миний тариаг аваагүй. Алтантариан Ц.Цэнгүүн миний 1.7 тэрбум төгрөгийн улаанбуудайг авчихаад гурван жил шүүхээр явуулж байна.

МОНОПОЛ БАЙГАА ГУРВАН ҮЙЛДВЭР ЭНЭ БАЙДЛАА УЛАМ ЛАВШРУУЛЖ БАЙГАА БОЛ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ

Эдийн засагч Н.Энхбаяр: Яг гурилын үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг аваад үзвэл жаахан төвөгтэй. Монгол Улс 1990-ээд оны дундуур дотоодын гурилын үйлдвэрүүд хүндрэлтэй нөхцөл байдалд орсон. Учир нь олон жил импортын татварыг чөлөөлсөн. Үүний улмаас гурилын үйлдвэрүүд хүндрэлд орж хаалгаа барихад хүрсэн.Үүний дараа гаалийн татвараас хөнгөлөх чөлөөлөх эрхийг УИХ Засгийн газарт олгосон. Учир нь богино хугацааны уян хатан зохицуулалт хийсэн. Засгийн газар дотоодын ургацын хэмжээ, үнэ, импорт зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзэж татвараас хөнгөлж чөлөөлөх хугацааг уян хатан зохицуулдаг болсон. Энэ бол дотоодын эрэлт, нийлүүлэлттэй хамааралтай асуудал. Дотооддоо ургацаа хангалттай авч чадаагүй бол импортоор авахаас өөр аргагүй байдалд орно. Хоёрдугаарт, үр тарианы чанар, ургацын асуудал хөндөгддөг. Дотоодын үр тариан чанарын хувьд үйлдвэрлэгчийн хүсээд байгаа чанар стандартыг хангалттай хэмжээнд хангаж чаддаггүй. Монголд ихэвчлэн дөрвөн төрлийн үр, тариа тариалдаг. Монголд уур амьсгалын нөхцөл байдал, цаг хугацаанаасаа хамаарч аль болох түргэн болцтой үр тариа ихэвчлэн тариалдаг.  Зарим тариалалтын компаниуд таван сарын сүүл, зургаан сарын эхээр үр, тариагаа тариалдаг. Ургацын болц нь 100 гаруй хоногт буюу богино хугацаанд болдог учраас чанарын асуудал зайлшгүй хөндөгддөг. Нарийн боов, боорцог хийхэд ашигладаг нэгдүгээр зэргийн чанартай гурил үйлдвэрлэх гэхээр өнөөх үр тариа нь 100 хувь шаардлага хангадаггүй. Тиймээс ОХУ, Казахстанаас зайлшгүй чанартай үр, тариа худалдаж авдаг. Үрээ зайлшгүй сэлгэх ёстой. Нэг сортын үрийг гурван жил болоод сэлгэхгүй бол ургацын чанар мууддаг. Тариалж байгаа бүс нутгаас харахад манай дотоодын улаанбуудай бол богино хугацаанд болдог сэрүүн бүсийн үр тариа байдаг. ОХУ, Казахстанд сайн чанарын үр, тариа байгаа учраас түүнийг авчирч жилдээ 20 орчим хувийг нь сэлгэдэг. Тиймээс үр тарианы чанараас хамаарч гурилын үйлдвэрт нийлүүлж байгаа үр тарианаас хаягдал их гардаг учраас өнгө өртөг нь буурах, гурилын чанарын асуудал хөндөгдөнө. Эцсийн дүндээ хэрэглэгч буюу нарийн боорцогны үйлдвэрүүдэд чанар л чухал. Тэдэнд тухайн төрлийн бүтээгдэхүүнийг хийхэд шаардлагатай сайн чанарын гурил хэрэгтэй Тухайлбал, макарон хийхэд сайн чанарын хатуу төрлийн улаан буудай шаарддаг. Нэг ёсондоо 3-4 төрлийн өөр сортын сайн чанарын гурил хэрэгтэй байдаг. Үүнийг дотоодоосоо хангах боломжгүй учраас импортоор авахаас өөр аргагүй. Тиймээс гаалийн татвараас чөлөөлөхдөө кодоор нь нарийвчилж зааж өгдөг. Засгийн газраас тарифын хөнгөлөлт үзүүлэхдээ Монгол Улсад зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүний кодыг зааж өгсөн эсэх дээр анхаарах ёстой. Түүнээс дотооддоо хангалттай нийлүүлж байгаа I юм уу II дугаар гурилыг аль болох чөлөөлөхгүй байх, богино хугацаанд чөлөөлөх бодлого барьж, дотооддоо байхгүй байгаа сайн чанарын хатуу улаан буудай, үрийн буудайг импортоос авахаас өөр аргагүй. Хамгийн гол нь дотооддоо сайн чанарын гурил үйлдвэрлэж байгаа 2-3 үйлдвэр байгаа. Эдгээр үйлдвэрүүд зах зээл дээр давамгайлж байгаа бол бусад нь жижиг үйлдвэрүүд байна. Энэ дээр дахиад өрсөлдөөний асуудал яригдана. Гэтэл монопол байгаа гурван үйлдвэр энэ байдлаа улам их лавшруулж байгаа бол зохицуулалт хэрэгтэй. Бусад жижиг үйлдвэрүүд нь санхүү, эдийн засгийн чадвараасаа хамаараад намар ахиу  хэмжээний ургац, үр тариа худалдаж авч чаддаггүй. Тиймээс нөгөө талаас монопол үүсгэхгүй байх лоббиг бодолцож байх ёстой. Энэ асуудлыг бодолцохгүй дотоодын үйлдвэрлэлээ дэмжих талаар ярих юм бол хөрөнгө санхүүгийн чадвартай, банкнаас зээл авах боломжтой компаниуд нь л томорч, монопол байдлаар үнэ тогтооно. Энэ бол ганцхан гурилын үнийн талаарх асуудал биш. Чанар, стандарт, үнэ, өрсөлдөөн гээд олон зүйлээс шалтгаална. Гэхдээ хамгийн чухал нь хүнсний хангамж,аюулгүй байдал. Энэ бүхнийг тал талаас нь шийдвэр байх ёстой. Үнийг л хямд байлгах бодлого баримтлах нь дотоодын үйлдвэрлэгчдэд эрсдэлтэй. Өмнө нь бид ийм зорилго баримтлаад буруудсан.

ҮНИЙН ӨСӨЛТӨД ИРГЭД БУХИМДАХААР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ШУНАЛЫН ТУЛАМ МЭТ ХАРАГДУУЛЖ БАЙНА

-Эдийн засагч Р.Даваадорж: Монгол Улсад үйлдвэрлэж байгаа бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Ганцхан гурилын үнэ өсөөд байгаа юм биш. Энэ бол төсөв мөнгөний бодлого буруу явуулсны тод илрэл. Үнийн өсөлтөөс болж бухимдсан иргэдийн бухимдлыг үйлдвэрлэгч рүү, бүтээн байгуулж байгаа хүмүүс рүү түлхэж байна. Өөрсдийнхөө бурууг төр засгийнхан хүлээхгүй байна. Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн байгаа оносон бодлого явуулаагүйн үр дүн өнөөдөр үнийн өсөлтөөр илэрч байна. Өнгөрсөн хугацаанд валютын ханшийг хөөрөгдөж, төгрөгийн ханш суларсан. Сонгууль дөхөхөөр инфляцийг улам өдөөж цалин, тэтгэврийг нэмэгдүүлж байгаа гэх мэт макро эдийн засгийн бодлого асар буруу байна. Аливаа бүтээгдэхүүний үнэ үндсэн гурван зүйл дээр тогтдог. Тухайлбал, үйлдвэрт ажиллаж байгаа ажилчид инфляци өндөр байгаа учраас цалингаа нэмүүлэхийг хүснэ. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх тоног төхөөрөмж авах гэхээр валютын ханшийг 1900-3400 төгрөгт хүргэчихсэн. Шатахууны үнэ өссөнтэй холбоотой үйлдвэрлэлийн өртөг, түгээлтийн зардал өссөн. Үйлдвэрлэл явуулахад гадаад дотоодын хөрөнгө оруулалт зээл хэрэгтэй. Гэтэл Монголбанкны бодлогын хүү 13 хувь зээлийн хүү 17 орчим хувьтай байна. Дэлхий дээр байхгүй өндөр хүү. Ийм өндөр үнэ, өртгөөр дотооддоо үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа ААН, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байхаас өөр яах юм бэ. Гэтэл эргээд энэ бүхний буруутан нь дотоодын үйлдвэрлэгчид, хамгийн шуналтай нь дотоодын үйлдвэрлэгчид болж байна. Тухайлбал гурлын 2024 оны хоёрдугаар сарын статистикийн мэдээгээр дэлхийн гурилын дундаж үнэ (81 улсын дунджаар) кг нь 1.46$ буюу 4.930 төгрөг байна. Хамгийн үнэтэй нь Хонг Конгд 1кг нь 4$ буюу 13.500 төгрөг бол ОХУ-д 0.55$ буюу 1.860 төгрөгийн үнэтэй. Манайд 2.100-2.940 төгрөг буюу дунджаар 0.74$ орчим. Бельгид тийм хямд биш 1.5$ буюу 5.000 төгрөгийн үнэтэй байна. Ихэнх улс орон хүнсний дотоодын үйлдвэрлэл, газар тариаландаа дотаци өгдөг. Гурилын үнэ хямд байгаа улс орнуудын хувьд зээлийн хүү хямд, валютын ханш тогтвортой учраас үйлдвэрлэлээ өргөжүүлэх зардал хямд, боломж өргөн байна. Инфляци тогтвортой байгаа учраас ажилчид нь цалингаа нэмэгдүүлэх талаар ярихгүй байна. Тиймээс төр засаг эдийн засгаа самарсаны гай үнийн өсөлтөөр илэрч байна. Үүнд иргэд бухимдахаар үндэсний үйлдвэрлэгчдээ шуналын тулам мэт харагдуулж байна.

НАРИЙН СУДАЛГААН ДЭЭР ҮНДЭСЛЭЖ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ ЗҮЙТЭЙ

-Эдийн засагч Б.Лакшми:Гадаадын импортын татварыг чөлөөлөх нь буруу бодлого. Дийлэнх орнууд дотоодын үйлдвэрлэлээ тэр дундаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ дэмжихийн тулд төрийн бодлого боловсруулдаг.  Мөн гаднаас орж ирж байгаа өрсөлдөгчдөөс дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд импортын татварыг нь өндөр тавьдаг.  Монголын хувьд нэг асуудал байгаа нь улсаас хүнсний аюулгүй байдал, хангамжийг дотоодоосоо хангахын тулд улсаас ихээхэн хэмжээний татаас өгдөг. Улаанбуудайн урамшуулал, шатахууны хөнгөлөлт гэх мэт олон төрлийн дэмжлэг өгч байхад гурилын үнэ буурахгүй байна. Асуудлын зангилаа хаана байгаа гэдгийг нарийвчилж судалж үзэх хэрэгтэй.  Зарим гурилын үйлдвэрлэл эрхлэгчид үгсэн хуйвалдаж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн асуудал ч гарч байсан. Тиймээс нарийн судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргах нь зүйтэй. Гадны жишгийг харахад импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг өндөр байлгаж тэр мөнгөөрөө дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьдаг.  Хөдөө аж ахуйн чиглэл, мал аж ахуйн чиглэлээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих тусдаа асуудал боловч бусад салбарын дотоод үйлдвэрлэлээ дэмжих чиглэлд төрөөс хангалттай ажиллаж чадахгүй байна.  Төр энэ чиглэлд шаардлагатай хөшүүргүүдийг нь бий болгохгүй байна. Ялангуяа хоёр талдаа аж үйлдвэр ихээхэн хөгжсөн хөрш оронтой байгаа цагт төрөөс үндэсний, улс орны, иргэдийнхээ бизнес эрхлэх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломжоор нь хангаж өгөхөд тусгай бодлого боловсруулах шаардлагатай

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо7 сар 27. 11:43Төвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна7 сар 26. 16:10Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна7 сар 26. 16:06Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын сургалтыг зохион байгууллаа7 сар 26. 14:53Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна7 сар 26. 14:48Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Ганцхудаг”-т хоригдож байна7 сар 26. 14:41Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ7 сар 26. 14:28УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална7 сар 26. 14:20О.Алтангэрэл сайдын уулзалтад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар очсонгүй7 сар 26. 14:09Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй7 сар 26. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 сар 26. 8:20Бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав7 сар 25. 23:28Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо7 сар 25. 19:44Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно7 сар 25. 11:08Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа7 сар 25. 11:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 сар 25. 7:56“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна7 сар 24. 11:57Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно7 сар 24. 11:49Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ7 сар 24. 10:13Эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторийг сайжруулах ажил урагшилж байна7 сар 24. 10:11Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар7 сар 24. 10:03Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү7 сар 24. 9:51О.Алтангэрэл сайд аа, “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нарыг илчилье7 сар 24. 9:33Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав7 сар 24. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан7 сар 24. 8:16Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Төрийн нууц мэдээ дамжуулсан” гэх асуудлаас чинь болж Н.Өнөрцэцэг ял сонссон нь үнэн үү7 сар 23. 21:36Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.