Д.Амарбаясгалан: МАН авлигын хэрэгт холбогдсон улстөрчдийг нэр дэвшүүлэхгүй


3-р сарын 18
12 цаг 59 минут

        Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас УИХ-ын сонгуультай холбоотой асуудлаар дараах тодруулгыг хийлээ.

-Улс төрийн намууд хэнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцаж эхэлсэн мэдээлэл байна. МАН энэ асуудлаа хэзээ тодорхой болгох вэ?

-МАН эхэлж тойргууд дээр судалгаа зохион байгуулаад, тавдугаар сарын 20-ний дотор багтаан долоо хоногийн хугацаанд нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагаа зохион байгуулна.

МАН -ын хувьд нэр дэвшигчийг өөрийнх нь хүсэлтээр нэр дэвшүүлэх гэдэг асуудлыг авч хэлэлцэхгүй. Олон нийтийн зүгээс тухайн тойргийг хэнээр төлөөлүүлэхийг хүсч байна. Тэр нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа.  Тэр зарчмын дагуу явна.

-УИХ-ын сонгууль нэр дэвшигчид тавьж байгаа гол шалгуур юу вэ. Олон нийтийн санал асуулгаар шийднэ гэвэл хэрэг төвөгт нэр холбогдсон байсан ч дэвшүүлнэ гэсэн үг үү?

-Нэгдүгээрт,  УИХ-ын сонгуулийн хууль МАН -ын дүрмээр авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод шийтгүүлсэн этгээдийг нэр дэвшүүлэхгүй гэдэг ойлгомжтой заалт байгаа.

МАН аливаа шатны сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэхдээ эхний шалгуур нь тухайн тойргийн дэмжлэг авах, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавьж ажиллаж байгаа. Хоёрдугаарт, салбар сегментийн төлөөллийг жагсаалтаар болон тойрогт нэр дэвшүүлэх байдлаар төлөөллийг бүрэн хангадаг болъё гэдэг зорилго агуулж байгаа.

Парламент 126 гишүүнтэй болж, жагсаалтаар 48 гишүүн парламентад орох нөхцөл бүрдсэн үед нийгмийн сегментийн төлөөллийг парламентад оруулах нь хамгийн чухал ач холбогдолтой.

УИХ -ын гишүүн гэдэг шийдвэр гаргадаг дарга биш. Олон нийтийг төлөөлөөд нийгмийн амьдралын зохицуулалтыг хийх хууль эрх зүйн орчныг бүрэн баталгаатай болгох чиг үүрэгтэй байдаг учраас салбар бүрийн төлөөлөл орох нь чухал байдаг. Энэ төлөөлөл бүрэн хангагддаггүй учраас хууль эрх зүйн орчин дутагдалтай гардаг, амьдрал дээр нийцдэггүй гэдэг шүүмжлэл байнга гарч байгаа. Тийм учраас МАН жагсаалтаар болон тойрогт нэр дэвших нэр дэвшигчдийг дээрх шалгуур үзүүлэлтээр шигшиж, хангаж авч явна.

Нэг тойрогт олон мандат хуваарилагдаж байгаатай холбоотойгоор нэг намаас нэр дэвшигчдийн дунд зөрчил их үүсдэг. МАН тодорхой дүрмээр хязгаарлана. Олон нийтийг төлөөлөх гээд багаараа очиж байгаа нэр дэвшигч эв түнжингүй байх нь зохисгүй үйлдэл  учраас хязгаарлах  нь зүйн хэрэг гэж үздэг.

Сонгуулийн тогтолцоог ч зөв ойлгох ёстой. 10 нэр дэвшигчээс нэгийг нь сонгодог тогтолцоо биш, нэр дэвшигчдээс 10 мандатад нь тааруулж сонгодог тогтолцоо учраас хоорондын эв түнжин, илүү мэргэжлийн байх ёстой гэдгийг аль ч улс төрийн намаас нэр дэвшигчид анхаарах ёстой.

-Сонгуулийн санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ, МАН?

-Жагсаалтаар нэр дэвшигчийн улс төрийн намд өгч болох хандивын дээд хэмжээг хуулиар заасан.

Мөн Аудитын байгууллагаас нэг улс төрийн намын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ, нэг нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон. МАН дотооддоо санхүүжилтээ босгох, хандиваа ил тод болгох дээр онцгойлон анхаарч ажиллана.

Саяхан сонгуулийн зардалтай холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, энэ тухай ярьсан. Өмнө нь нэг аймаг, нэг тойрогтой байхад сонгуулийн зардал бага байсан бол нэг бүс нутгийн хэмжээнд сонгууль зохион байгуулахаар зардалд зайлшгүй өөрчлөлт орох шаардлага үүсч байна гэж үзсэн. Тийм учраас СЕХ -ны зардалд тодотгол  оруулахаар ажиллаж байна. Нэг аймагт нэр дэвшиж байсан хүний зардал гурван аймагт нэр дэвшихээр зардал өсч байгаа. Тэгэхдээ хуульдзаа захирагдаж ажиллана.

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа6 цаг 25 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ6 цаг 29 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно6 цаг 31 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна4 сар 9. 10:40“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно4 сар 9. 10:37УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ4 сар 9. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 9. 10:25Ормузын хоолойг дахин хаажээ4 сар 9. 10:21“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ4 сар 9. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо4 сар 9. 10:15“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ4 сар 9. 9:38Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа4 сар 9. 9:33Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ4 сар 9. 9:28Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ4 сар 9. 9:22УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 9. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 сар 9. 9:15Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.