АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР: Аз жаргалтай хүмүүсийн НАЙМАН зуршил


3-р сарын 20
13 цаг 44 минут

        Өнөөдөр Олон улсын аз жаргалын өдөр. /2024.03.20/

"Хүн хүссэн хэмжээгээрээ л аз жаргалтай байдаг" Авраам Линкольн

Хэн ч тохиолдлоор аз жаргалтай болдоггүй. Амьдралын зарчим, хэв маягаас шалтгаалах нь олонтаа. "Аз жаргалтай байхыг та хэр их хүсч байна, төдий чинээ аз жаргалтай байдаг" гэж Авраам Линкольн хэлжээ. Энд гарах 8 зуршлыг хэрэгжүүлж, дадвал та амьдралын бэрхшээлийг даван туулж, аз жаргалтай байж чадна.

1. Таны талаар хүмүүс юу гэж боддог талаар санаа бүү зов

Аз жаргалтай хүмүүс сөрөг энергитэй хүмүүсийг давраадаггүй, өөрөөр хэлбэл тоодоггүй. Тэднийг юу ч ярьж байсан сонсдоггүй.

2. Бүх юмыг эерэгээр хар

Хорвоогийн бүх юм хоёр талтай. Ямар ч муу зүйлд сайн тал заавал бий. Үнэхээр сайн зүйл үгүй бол аз жаргалтай хүмүүс өөрсдөө зохион боддог. Ингэлээ гээд огт харамсдаггүй. Хэрэв сайн сайхан байсан бол баяр баясгалантай, муу зүйл тохиолдсон бол сайхан туршлага болжээ гэж бод.

3. Үргэлж нөхөрсөг бай

Аз жаргалтай хүмүүст та ямар хувцас өмссөн, хаанаас ирсэн огт хамаа байхгүй. Тэд таныг шинэ танил, хамтдаа хөгжилдөн, нөхөрлөж болох хүн гэж л харна. Тэд хүмүүст баярласнаа хэлэх цаг зав заавал гаргадаг.

4. Эерэг байж, инээмсэглэж яваарай

"Бид аз жаргалтай болохоороо инээдэггүй, инээж байгаа болохоороо аз жаргалтай байдаг" Уильям Жеймс

Инээмсэглэл, инээд бол аз жаргалтай хүмүүсийн хамгийн гол шинж. Эргэн тойрны хүмүүс, хамт олон бидний сэтгэл санаа, үзэл бодолд нөлөөлдөг. Өөдрөг сайхан хүмүүстэй хамт байх тусам амьдрал өнгөтэй байдаг.

5. Энэ дэлхийд өв тэгш зүйл гэж үгүй

Мэдээж хамаг юм эмх замбараатай байх сайхан. Гэхдээ бүх юманд хэмжээ гэж бий. Ямар нэг зүйлийг 100 хувь сайн хийж чадсангүй гээд өөрийгөө буруутгаад байх шаардлага үгүй. Харин хийсэн бүтээснээрээ бахархаж, баярлаж байх хэрэгтэй. Төлөвлөсөн ёсоор ажил явахгүй байсан ч бүү бухимд.

6. Одоогоороо амьдар

Аз жаргалтай хүмүүс юм хүлээдэггүй. Шинэ машин, байр, утас авах гэж хүлээгээд, Баасан гарагийн орой, Ням гарагийн өглөө хурдан болоосой гэж боддоггүй. Өвөл болоосой, намар ирээсэй гэж гунигладаггүй. Юм хүлээнэ гэдэг та "Амьдарч байгаа биш тээш хадаглах газарт амьдралаа хүлээж байгаа" хэрэг юм.

7. Сайн үйл бүтээх

Аз жаргалтай болох шилдэг арга бол сайн үйл бүтээх. Сайн үйл гэхээр заавал хүний амь насыг авраад гал түймэр унтраах биш. Зүгээр л хэн нэгэнд инээмсэглээд, нэг нэгэндээ туслахад л болно.

8. Сур, сур, бас дахин сур

Аз жаргалтай хүмүүс сониуч байдаг тул шинэ ертөнц, шинэ зүйлийн талаар мэдэхийг үргэлж хүсдэг. Бидний мэдэхгүй зүйл энэ хорвоод маш олон. Амьдралд сонирхолтой, идэвхтэй байх нь танд эрч хүч хайрлаж, бодол санааг чинь хөгжүүлдэг.

"Аз жаргал гэдэг тухайн хүний зан төрх юм. Нэг хэсэг хүмүүс аз жаргал ирэхийг хүлээж байдаг бол нөгөө хэсэг нь үргэлж хайна. Харин зарим нь хаа ч явсан аз жаргалтай байдаг" Эльчин Сафарли

Ингээд үзэхээр Аз жаргалтай байх эсэх нь танаас өөрөөс шалтгаалах нь. Жижигхэн зүйлээс ч таашаал мэдэрч байвал аз жаргал өөрөө хүрээд ирнэ. Гадаа саравчинд мөхөөлдөс идэх, муур илэх, солонго харах гэсэн жижиг зүйлээс аз жаргал эхэлдэг юм шүү.

Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ Zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа3 минут 58 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан7 минут 20 секундын өмнөАЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна10 сар 28. 15:11Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ10 сар 28. 15:09Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ10 сар 28. 15:07Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ10 сар 28. 15:04УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо10 сар 28. 13:18Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ10 сар 28. 13:09Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ10 сар 28. 12:50Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ10 сар 28. 12:45ТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.