Нийслэлчүүд 2030 он гэхэд алхахаас өөр сонголтгүй болно


3-р сарын 21
8 цаг 39 минут

Улаанбаатар хотын автомашин жилд 90 орчим мянгаар нэмэгддэг гэх судалгаа бий. Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 596 мянга. Гэхдээ дээрх бүртгэлтэй авто машинаас гадна орон нутагт бүртгэлтэй олон мянган машин зорчиж байна. Тэгвэл ойрын таван жилд 100 мянган автомашин шинээр бүртгэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ. Тодруулбал, Япон улсын “ЖАЙКА” олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар 2010 онд Улаанбаатарын гудамжаар авто машин 35 км/цаг хурдтай явдаг байсан бол 2021 онд 11 км/цаг болж буурчээ. Автомашины импорт өнөөгийн хурдаар үргэлжлэх юм бол зам дээрх тээврийн хэрэгслийн дундаж хурд 2025 онд 8 км/цаг, 2030 онд 5 км/цаг болж буурна. Улмаар 2040 он гэхэд архаг түгжрэл үүсэж, үндсэндээ Улаанбаатар хотын гудамж огт хөдөлгөөн хийх боломжгүй нөхцөл рүү шилжинэ гэжээ. 

Тэгвэл авто машины импорт энэ хэвээр үргэлжилбэл хүнээсээ олон машинтай болох бодит тооцоолол гараад буйг Авто тээврийн үндэсний төвийн судалгаанаас харж болно. Цаашид үүнд тодорхой ямар нэг арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар тэг зогсолт хийнэ. Өөрөөр хэлбэл авто замууд машины зогсоол болж хувирна. 


Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос олон огтлолцол, уулзвар бүхий автозам барих, агаарын дүүжин тээвэр, тусгай замын автобус нэвтрүүлэх, метро барих, авто зогсоолуудыг төлбөртэй болгох зэрэг урт,  дунд хугацааны бодлогуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ажил хэрэг болоод явж байна. Гэхдээ эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр бодит үр дүнд хүрэх боломжгүй юм. Иймд автомашины импортын урсгалд тодорхой хэмжээгээр хаалт, хориг тавьж, зохицуулалт хийх хөшүүрэг чухал байгаа юм. Учир нь Улаанбаатар хотын автомашины болон зорчилтын өгөгдөлд хийсэн дүн шинжилгээгээр үүнээс өөр гарц гаргалгаа байх боломжгүй. 
Яг одоо нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй автомашины тооноос харахад автозамын даац, багтаамж аль хэдийн хэтэрсэн. Эдгээр автомашины тоог Улаанбаатар шиг гурван хотын хэмжээнд хэвийн гэж үзэх аж. Автомашины тоо нэмэгдэхийн хэрээр түгжрэлд нөлөөлнө. 

        Хуучин автомашины худалдан авалт өндөр байна

Нийслэлд бүртгэлтэй автомашины ердөө 13.1 хувь нь 10-аас доош жилийн насжилттай. 47.9 хувь нь 16-аас дээш жилийн насжилттай байна. Жил ирэх тусам автомашины худалдан авалт нэмэгдэж байгаа ч шинэ биш хуучин автомашины худалдан авалт өсчээ. Энэ талаар Да Хүрээ захын автомашины ченж Б.Шинэзориг “Би 10 жил машины худалдаа хийж байна. Жил ирэх тусам иргэдийн худалдан авах чадамж буурч байна. Иргэд орж ирсэн шинэ машин худалдаж авахаас илүүтэй хуучин машин авах нь элбэг байна. Би энэ сард орж ирсэн 5, хуучин 10 машин худалдсан. Орж ирсэн машин авахдаа ихэвчлэн prius 40, 41 загварыг сонгож байна. Үүнийг дагаад дунд гарын жийпнүүдийн үнэ ч буурсан” гэв. 

 

        Хан-Уул дүүргийн иргэд хоёроос дээш машинтай

Нийслэлд гурван хүн тутмын нэг нь автомашинтай байна. 1-1.5 машинтай өрхүүдийн дийлэнх нь Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байна. Хоёр машинтай өрхүүд ихэвчлэн Сонгинохайрханы 22, Баянгол дүүргийн 1, 4, Хан-Уулын 11 хороонд байна. Харин хоёроос дээш машинтай өрхүүд Хан-Уул дүүргийн 15-р хороонд хамгийн олон байдаг аж. Судалгаагаар нийслэлийн өрхүүдийн дийлэнх нь нэгээс илүү машинтай гэх дүн гарсан. 
Мөн Хан-Уул дүүргийн 11, 15, Баянзүрх дүүргийн 4, 5, 8, 16, 25, 26, Баянгол дүүргийн 6 хороод хамгийн олон буюу 5000-аас дээш автомашинтай. Эдгээр хороодыг харвал сүүлийн 10 жил эрчимтэй барилгажсан бүсүүд байна.

Эх сурвалж: Б.Аригун "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой9 сар 24. 16:56COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ9 сар 24. 15:19Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 сар 24. 14:33Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.