Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг нэмж, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэж байна


3-р сарын 21
13 цаг 01 минут

       Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг нэмж, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Эл асуудалтай холбогдуулж гишүүд асуулт тавьж, сайд нараас хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ. Нүүрний хулгайг зогсоож, биржээр нүүрс арилжаалдаг болсноор өсөлт гарсан. Эдийн засгийн өсөлтийг хэзээ айл өрхийн хаалгаар оруулж, үр дүнг бодитой мэдрэгддэг болгох вэ.

Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт инженерийн шугам татсан байдал 100 хувьтай гэж дүгнэж. 2023 онд нийслэлийн аль дүүргийн гэр хороолол руу инженерийн шугам сүлжээ татсан бэ. Чингэлтэй дүүргийн Телевиз орчмын айл өрхүүд инженерийн шугам сүлжээг хэзээ татах вэ гээд хүлээж байна. Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор гэр хорооллыг барилгажуулах боломж бүрдсэн.

Эдийн засаг хөгжлийн Ч.Хүрэлбаатар:

-Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувиар өссөн. Уул уурхай, зам тээвэр, үйлчилгээний салбарт эдийн засгийн өсөлт гарсан. Уул уурхайн салбар олон хүнд шууд нөлөөгөө үзүүлдэг салбар биш. Ийм салбар дээр эдийн засгийн өсөлт гарахаар яаж ард иргэдэд хүрдэг вэ гэхээр төсөвт дээрээ орлого татаж төвлөрүүлээд төсвөөс арга хэмжээ хэрэгжүүлдэг. 2022 оны төгсгөлд валютын нөөц 2,4 тэрбум ам.доллар, өдөр бүр төгрөгийн ханш 6 төгрөгөөр суларч, инфляц 16,7 хувьд хүрсэн. Ийм учраас долларын гүйлгээг нэг сая төгрөгөөр хязгаарлаж байсан. Одоо Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн. Төгрөгийн ханш 200 орчим төгрөгөөр чангарсан. Эдийн засгийн өсөлтийг яаж ард иргэдэд хүргэж байна вэ гэвэл УИХ 2023 онд төсөв тодотгосон. Төсвийн тодотголоороо дамжуулаад төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, мөн халамжийг нэмсэн. Уул уурхайн салбараас олсон орлогоо  нийтэд нь хүргэж байгаа хэлбэр.

Эдийн засгийн хөжлийн яам эдийн засгийг харж байгаад аль болох олон хүн ажилладаг салбарыг дэмжих чиглэлээр хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн. Олон хүнд хүртээлээ өгдөг хөрөнгө оруулалтыг дэмжиж байж, Монгол Улс хөгжинө. Хилээ хаагаад хойд Солонгос, Куба шиг байвал амьдрал тийм л байна.

Ард иргэдийнхээ амьдралыг доор оруулаад хөрөнгө оруулалт хэрэггүй гэвэл Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхгүй. Нүүрсний хулгайг бүрэн зогсоосон. Нүүрсийг биржээр зардаг болсон. Нэг тонн нүүрсийг  80 ам.доллараар зардаг байсныг 180 ам. доллараар зардаг болгож, ил тод байдлыг бий болгосон.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:

-Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн хувьд инженерийн дэд бүтэц хийгдсэн хоёр л газар бий. Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвд л хийгдсэн. Хавраас болж өгвөл гэр хорооллын айлуудтай тохиролцоод газрын нөхөн олговор шийдээд явна. Сэлбэ  дэд төвийг түшиглээд 10 гаруй мянган айлын орон сууц, Баячнхошуу дэд төв дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах ажил хийгдэнэ. Нүхэн жорлонг бууруулах чиглэлэр ямар ажил хийснийг мэдэхгүй, нийслэл хариулт өгөөрэй.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Энэ өвөлжингөө цахилгаан хязгаарлалт хийлээ. Фэйсбүүкийн хэдэн постоос болоод цахилгаан станц барих ажлаа зогсоодог. Махны үнийг чөлөөлөхгүй бол мал аж ахуй тооноос чанар луу шилжихгүй. Нийгмийн даатгалыг нь өмнөөс нь төлнө гээд, зээл чөлөөлнө гээд нэг л их харж үзсэн хүмүүс байх юм.

Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг харахаар төрийн оролцоо бүх салбар дээр өндөр болсон байна. Хүнс хөдөө аж ахуйн сангийн эргэн төлөлт 20 хон хувьтай байсан. Хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байна. Засаглалын индекс 33-56 хувийн хооронд байна. Баахан хэл ам болж байж, УИХ-аар Зөвшөөрлийн тухай хуулийг батлуулсан. Гэтэл уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хувийн хэвшлийнхэн хэлж байна. Авто тээврийн үндэсний төвөөс аялал жуулчлалын тээврийн хэрэгслийн зөвшөөрдөг авдаг болсон байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг нэлээн юм болж баталсан, нэг ч төсөл хэрэгжээгүй. Холбогдох хүмүүс нь тайлбараа өгмөөр байна?

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Х.Ганхуяг гишүүний хэлж байгаа олон зүйлтэй санал нэг байна. Багануур дээр 700 МвТ- ын хүчин чадалтай цахилгаан станц барих шийдвэр гарсан байсан. Харамсалтай нь, хятад хүмүүс ороод ирвэл монгол хүмүүс дуусах нь гээд энэ ажлыг зогсоосон. Үр дүнд нь 700 МвТ- ын цахилгаан станц барих ажил зогссон. Бүтээн байгуулах болоход элдэв бусын жагсаал зохион байгуулж, эсэргүүцдэг. Энэ төслийг зогсоосон хүн нь тагнуулын хэргээр үйл ажиллагаа явуулсан хэргээр ял аваад явж байх жишээний. Пост бичдэг, цээжээ дэлдсэн хүмүүсийн яриагаар улс орны бүтээн байгуулалтын ажлаа зогсоодгоо улстөрчид өөрсдөө болих хэрэгтэй. Шийдвэр нь гарчихаад байхад ажлыг явуулахгүй байгаад харамсч байна.

Түүхий эдийн үнийг өсгөх чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй ОХУ-руу гаргахаар ажиллаж байна. Батлах процедур дээр явж байна.

Хятадтай ямар нэг гэрээ хэлэлцээр байдаггүй,  урсгалаараа явж ирсэн. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөхийн тулд худалдааны хэлэлцээртэй байх ёстой. Хаагаад боогоод явахлаар хөгждөг гэдэг бодлыг зогсоох ёстой. Арьс ширний үнэ 70 мянга хүрч байсан, хааж боосноос арьс шир үнэгүйдэж хаягддаг болсон. 2013 онд Женко Х.Баттулга Хүнс хөдөө аж ахуйн сайд, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа арьс ширний экспортыг зогсоосон. Х.Баттулгыг ажлаа өгсний дараа арьс ширний экспортыг нээсэн.

Зөвшөөрлийн тухай хууль дээр манай дарга нар эрх мэдлээсээ салах хэрэгтэй.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Авто тээврийн үндэсний төв тусгай зөвшөөрөл нэмж гаргасан байна гэлээ. Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг би санаачлаад 2022 онд УИХ-аар батлуулсан. Төрөөс нийт 1400 гаруй зөвшөөрөл олгодог байсныг 370 орчим болгож бууруулсан. Гарын үсгээр дамжуулж хүнд суртал, эрх мэдэл олж авч, гуйлгаж шан харамж, авлига авдаг байдлыг халах зорилгоор энэ хуулийг баталсан. Сумын Засаг даргаасаа эхлээд Засгийн газрын сайд нь гарын үсгээ үнэлдэг байсан. Өрсөлдөөнийг дэмжиж, бүгдэд тэгш боломж олгох ёстой гээд асудулыг шийдээд явж байгаа. Улс хоорондын В зөвшөөрлийг ердөө 2 аж ахуйн нэгж авдаг байсан. Зориудаар зөвшөөрөл олгох босгыг өндөр болгосон байсан. Задалсан, босгыг намсгасан. Захмын-Үүдэд амьдарч байгаа иргэн автобусаар улс хоорондын тээвэр хийх боломжтой болгосон. Үр дүнд нь Замын- Үүд дээр 25 мянган төгрөгөөр тээвэр хийдэг байсан бол 2500 болсон.  

Хэдэн зуун машин байж байгаа, одоо хоорондоо өрсөлдөөд тээвэр хийж байгаа. Өрсөлдөөн бий болсноор тээврийн үйлчилгээний үнэ буурсан.  

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна7 цаг 46 минутын өмнөМонгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв7 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно7 цаг 55 минутын өмнөУИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө8 цаг 21 минутын өмнөБНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ8 цаг 26 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ10 сар 30. 8:51Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.