МАН-ынхны анхаарлыг мөрийн хөтөлбөрөөс илүүтэй “Нэр дэвшүүлэх журам” нь татсан уу


3-р сарын 25
8 цаг 31 минут

      МАН-ын Бага хурал өнгөрсөн бямба гарагт боллоо. Түүгээр УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотой хэд хэдэн асуудал шийджээ. Хамгийн эхнийх нь тус намын уг сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталсан байна.

МАН-ынхан 2023 оны наймдугаар сард иргэд, олон нийтээс мөрийн хөтөлбөртөө санал авах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг бүх аймаг сумд, нийслэл дүүргүүд дэх иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодоос цахимаар, цаасан хэлбэрээр, мөн биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүд хийж нийт 40 гаруй мянган саналыг авчээ.

Тэдгээрийг нэгтгээд УИХ-ын 2024 оны сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө багцалжээ. Ер нь бол найман жилийн туршид засгийн эрхийг барьж буй МАН-ынханд энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах, батлах нь сүртэй том ажил байгаагүй л болов уу. Яагаад гэхээр тэд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг гаргачихсан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталчихсан. Тэдгээрт Монгол Улсын хөгжлийн бодлого он, цагаараа дараалчихсан байдаг. Түүн дээр дээрх 40 гаруй мянган саналыг шингээчихнэ. Тэгээд ч МАН-ын бодлого ерөнхийдөө тодорхой болчихсон. Бүсчилсэн хөгжил, боомтын сэргэлт, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд, цаашлаад албан тушаалтнуудын эрх мэдлийг хязгаарлаж, авлигыг бууруулах зэрэг ажлууд мөрийн хөтөлбөрийнх нь цөм болж таарна. Гэхдээ Бага хурлаар мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх үед дээрх асуудлууд дээр нэмээр шинжлэх ухаан, технологи ашиглах, шүүхийг шударга байлгах зэргийг нэмж ярьсан байна. Эдгээр нь МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан гэсэн үг. МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө өчигдөр оройхон ҮАГ-т хүлээлгэж өгчээ.

Мөн тус Бага хурлаар мөрийн хөтөлбөрөөс гадна УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу МАН-аас нэр дэвшүүлэх журмаа баталжээ. Чухамдаа гол цөм нь, зүг чиг нь тодорхой мөрийн хөтөлбөрөөмс илүүтэйгээр энэхүү журам яаж гарах нь вэ гэдэг Бага хурлын гишүүдийн анхаарлыг ихээхэн татжээ.

МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатарын танилцуулснаар “…УИХ-ын гишүүнд нэр дэвшихийг горилогчид ажил албандаа хариуцлагатай ханддаг, ёс зүйтэй, сахилга баттай, зохион байгуулалттай, багаар ажиллаж чаддаг, эв нэгдэлтэй байх ёстой” гэжээ. Нэр дэвшихийг горилогчид МАН-ын Хяналтын хороонд хүсэлтээ өгч, тэр нь Удирдах зөвлөл рүүгээ орж, тэндээс тодорхой шийдэлтэйгээр гараад, дараагийн Бага хурлаар эцэслэн шийдвэрлэгдэх юм байна.

Гол нь тухайн нэр дэвшихийг горилогчийн тухай Хяналтын хорооноос дүгнэлт гарч Удирдах зөвлөл рүүгээ явах аж. Гэхдээ тэнд “…Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон” гэдэг асуудалтай хүмүүс “тээглэчихэж” мэдэх юм байна. Учир нь МАН-ын дарга, генсек нарын удирдлагууд нь ийм асуудалтай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ эртнээс зарлаад байгаа юм.

Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийн квот батлагдсанаас хойш МАН-ын жагсаалт “нэг эрэгтэй, нэг эмэгтэй”, эсвэл “нэг эмэгтэй, нэг эрэгтэй” гэсэн байдлаар цувуулж бичихээр яригдсан. Энэ үндсэндээ шийдэгдсэн. Нэмээд тойрогт нэр дэвших эмэгтэйчүүд ч жагсаалт шиг эрэмбэлүүлэхээр болсон байна. Нэг үгээр хэлбэл, МАН-ын жагсаалт нь нийгмийн төлөөллүүд дээр нэмээд эмэгтэйчүүд “эрэмбэлүүлэх” болсон. Одоо тойргийн нэрийн жагсаалтад ч тэр дүрэм үйлчлэхээр журамлагдчихаж байна. Тэр утгаараа, МАН-ын Бага хурлын гишүүд, ер нь энэ хуралд харьяалагддагүй гишүүдийнх нь анхаарлыг ч татжээ. Ойрын үед эдгээр сэдэв МАН-д трэнд болох бололтой дог.

Эх сурвалж: Б.Гарьд "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо3 цаг 48 минутын өмнөТөвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна7 сар 26. 16:10Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна7 сар 26. 16:06Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын сургалтыг зохион байгууллаа7 сар 26. 14:53Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна7 сар 26. 14:48Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Ганцхудаг”-т хоригдож байна7 сар 26. 14:41Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ7 сар 26. 14:28УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална7 сар 26. 14:20О.Алтангэрэл сайдын уулзалтад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар очсонгүй7 сар 26. 14:09Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй7 сар 26. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 сар 26. 8:20Бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав7 сар 25. 23:28Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо7 сар 25. 19:44Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно7 сар 25. 11:08Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа7 сар 25. 11:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 сар 25. 7:56“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна7 сар 24. 11:57Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно7 сар 24. 11:49Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ7 сар 24. 10:13Эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторийг сайжруулах ажил урагшилж байна7 сар 24. 10:11Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар7 сар 24. 10:03Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү7 сар 24. 9:51О.Алтангэрэл сайд аа, “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нарыг илчилье7 сар 24. 9:33Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав7 сар 24. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан7 сар 24. 8:16Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Төрийн нууц мэдээ дамжуулсан” гэх асуудлаас чинь болж Н.Өнөрцэцэг ял сонссон нь үнэн үү7 сар 23. 21:36Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.