“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана" гэнэ үү


3-р сарын 27
8 цаг 58 минут

       Өнөөгийн эрх баригч гурван нам Монгол Улсыг Баялгийн сантай болгохоор гар барьсан. Хуулийг нь энэ хаврын чуулганаар батлахаар УИХ-ын “Хэлэлцэх асуудлын жагсаалт”-д оруулаад байна. Уг нь Монголын төрийн үе үеийн эрх баригчид Баялгийн сантай болохоор бүтэн 16 жил ярьсан. Харин энэ удаад нам дамжин яригдаж байгаа хувилбарууд төдий олон жил судалж, мэдсэнтэй нь дүйцэхээргүй байгааг бид эрэн сурвалжлах явцдаа олж мэдлээ.

Жишвэл “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг хууль төрж мэдэхээр байна. Мөн “Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэдэгчлэн Баялгийн сангийн зарцуулалтын талаар их ярьж байна. Гэтэл тэр орлого, ашгийг өгөх “баавгай” нь алга.

Товчхондоо, батлаад гаргасны дараа хэрэгжихэд хүндхэн задгай хууль хэлэлцэхээр бэлтгэгдэж байгаа юм. “Зууны мэдээ” сонин нь нийтийн эрх ашгийг хамгаалсан сэдвээр эрэн сурвалжилсан бүтээлийг 14 хоног тутамд лхагва гаригийн дугаарт уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад Баялгийн сан, түүний хуулийг тойрсон асуудлаар сурвалжиллаа.

Баялгийн сан хэмээх “толгой биш малгай” байгуулах уу

сонин mn

Баялгийн сангийн ажилд төр ингэж оролцоно

сонин mn

“Эрдэнэс Монгол” нь Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч байх уу, Төрийн эрсдэлийн сан болох уу

сонин mn

Төрөлжсөн сангууд хэмээх "ханлиг"-ууд

сонин mn

Санхүүжилт нь бүрхэг Баялгийн сангийн төсөөлөл

сонин mn

Төрөлжсөн сангуудын хөрөнгийг хаана хадгалах вэ

сонин mn

"Арав хуваах арьс" буюу Төрд үлдсэн стратегийн ордууд

Манай улс Үндэсний баялгийн сан байгуулна гэж 2008 оноос хойш буюу 16 жил ярьж байна. Энэ бол дөрвөн Ерөнхийлөгч, 76 гишүүнтэй дөрвөн парламентын бүрэн эрхийн хугацаа. Мөн долоон Ерөнхий сайд Засгийн газрын нүүр үзсэн ч биеллээ олоогүй Монголын мөрөөдөл болж хоцорсон. Гэтэл Баялгийн сангийн тухай ярьж, хэлж, шахаж шаардаж ирсэн 16 жилийн хугацаанд гадагшаа дотогшоо томилолтоор явсан, судалсан, ном товхимол хэвлэсэн, хурал хэлэлцүүлэг, форум хийсэн түүнд зарцуулсан мөнгийг тооцвол асар их төсөв гарна. Энэ их “хөдөлмөр”-тэй харьцуулахад эрх баригчдын өнөөгийн барьж яваа хуулийн төсөл туйлын хангалтгүй, харамсмаар.

Баялгийн санг “явуулах” талаар УИХ-д суудалтай гурван нам гар “барьсан” нь улс төрийн гацаа үүсгэхгүй мэт харагдавч Баялгийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх стратегийн ордуудын хэд нь төрийн мэдэлд үлдсэн, хэд нь хувийн хэвшилд очсоноос цаашдын дүр зураг харагдана. Үнэн хэрэгтээ Баялгийн сангийн ашиг орлогыг төвлөрүүлэх учиртай стратегийн ордуудын төрийн мэдэлд байх учиртай 34 хувийн бодит нөхцөл байдал ямар байгааг дараах мэдээллээс харж болно.

сонин mn 

сонин mn 

сонин mn 

сонин mn 

сонин mn

сонин mn 

сонин mn

"Алаагүй баавгай" буюу хувьд очсон стратегийн ордууд

сонин mn 

сонин mn

сонин mn 

сонин mn 

сонин mn 

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонинӨнөөгийн эрх баригч гурвÐ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав38 минут 55 секундын өмнөГ.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна44 минут 3 секундын өмнөХөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв2 цаг 22 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна2 цаг 25 минутын өмнөГ.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна2 цаг 32 минутын өмнө"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно3 цаг 27 минутын өмнөП.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ5 цаг 5 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ5 цаг 8 минутын өмнөНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна5 цаг 33 минутын өмнөИргэд, явган аялагчдын анхааралд!5 цаг 45 минутын өмнөОюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ5 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан6 цаг 16 минутын өмнө“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ11 сар 10. 20:30“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв11 сар 10. 14:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ11 сар 10. 14:38Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна11 сар 10. 12:39Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө11 сар 10. 12:35Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо11 сар 10. 12:29Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол11 сар 10. 11:08Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв11 сар 10. 10:58УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль, шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм11 сар 10. 10:52УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв11 сар 10. 10:49С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн11 сар 10. 10:46Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан11 сар 10. 10:43Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр11 сар 10. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан11 сар 10. 9:35“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.