"Монголын Аутизмын Холбоо" ТББ нь 4-р сарын 2 буюу “Аутизмыг таниулах дэлхийн өдөр”-г угтан сургууль, цэцэрлэгүүдээ "ХАМТДАА ЭВЛҮҮЛЦГЭЭЕ" аянд нэгдэхийг урьж байна #ХамтдааЭвлүүлцгээе
Уг аяны хүрээнд Аутизмыг таниулах сар болох 4-р сард сургууль, цэцэрлэг, мөн бусад бүхий л төрлийн ААН-үүд өөрсдийн хүрээлэл, сурагчид, эцэг эхчүүдээ хамруулсан АУТИЗМЫН тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хандлага өөрчлөх аянг өөрсдийн нөхцөл, боломжинд тааруулан зохион байгуулах боломжтой.
Бид энэхүү аяны хүрээнд:
Цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн түвшинд ангийн болон хичээлийн багш нар ямар үйл ажиллагаа зохион байгуулж болох
Академик хичээлүүдтэй аутизмын тухай агуулгыг хэрхэн интеграци хийж болох
Багш, сурагчид ашиглаж болох найдвартай аутизмын тухай мэдээлэл авч болох эх сурвалж, бүтээлүүдийн жагсаалт
Сургууль, цэцэрлэгээ аутистик сурагчдад илүү ээлтэй болгох зөвлөмж
зэргийг бэлтгэлээ.
Та бүхэн сургууль, цэцэрлэгийн хүрээнд АУТИЗМЫГ ТАНИУЛАХ аяныг өөрсдийн нөхцөл, боломж, цаг хугацаанд тохируулан хэрхэн зохион байгуулж байгаагаа манай хуудсыг tag, mention хийж мэдээллээрэй. Бид танай хамт олны манлайлал, санаачлагыг илүү олон хүмүүст хүргэхдээ баяртай байх болно!
Сэтгэгдэл бичих