“Банкны хувьцаа эзэмшигчийн эрх болон үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг боллоо


4-р сарын 2
14 цаг 15 минут

      Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран өнөөдөр (2024.04.02) “Банкны хувьцаа эзэмшигчийн эрх болон үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулж тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх зорилгоор 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулж банкнуудын компанийн хэлбэрийг хувьцаат компани болгох зохицуулалтыг амжилттай гүйцэтгэсэн. Ингэхдээ системийн нөлөө бүхий банкнууд нээлттэй хувьцаат компани байх, бусад банк нээлттэй болон хаалттай хувьцаат компанийн хэлбэртэй байхаар зохицуулсан. Энэ нь банкны сайн засаглалыг хөгжүүлж, мэдээллийн ил тод байдал нэмэгдүүлэхээс гадна олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлсэн билээ.

Цаашид энэхүү шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхдээ Монгол Улсын болон олон улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн явцад тулгарсан бэрхшээлийг давталгүйгээр жижиг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах шаардлага тулгарч байна. Иймд тус хэлэлцүүлэг нь “Банкны хувьцаа эзэмшигчийн эрх болон үүрэг”, “Хувьцаа эзэмшигчийн ёс зүй, хариуцлага” гэсэн 2 бүлэг сэдэвтэйгээр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт зохицуулагч этгээдүүд, банк, үнэт цаасны компани, хувьцаа эзэмшигчдийн төлөөллүүд оролцож, санал солилцов.

Уг хэлэлцүүлэг нь “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аяны хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог байв.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шийтгэл бол шийдэл биш аяны хүрээнд дараах уралдаанууд зохион байгуулагдаж байна4 цаг 11 минутын өмнөТөрийн банк: “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна4 цаг 16 минутын өмнөБ.Нямтайшир: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа ч анхаарах зүйлс нэлээд байна5 цаг 22 минутын өмнө“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-т зориулсан өртөөлчилсөн сургалт үргэлжилж байна5 цаг 38 минутын өмнөЭЗБХ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв5 цаг 41 минутын өмнөЦас орж цасан болон шороон шуурга шуурна5 цаг 57 минутын өмнөДорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа5 цаг 59 минутын өмнөХөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна6 цаг 9 минутын өмнөНөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна6 цаг 14 минутын өмнөТБХ: Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв6 цаг 20 минутын өмнөБригадын генерал Ж.Болдбаатар “Эх оронч үзэл” сэдвээр уулзалт яриа өрнүүллээ6 цаг 23 минутын өмнөЭрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!6 цаг 50 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсголоор гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлыг дэлгэлээ6 цаг 58 минутын өмнөӨнөөдөр хулгана өдөр7 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан7 цаг 4 минутын өмнөУламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ4 сар 17. 21:48Явган явж байсан 6 хүүхдийг дайрсан ноцтой авто осол гарлаа4 сар 17. 21:41Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв4 сар 17. 14:32АТҮТ: 18 салбараар улсын дугаар хэвийн олгож байна4 сар 17. 14:25Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хуулийн төслүүд өргөн мэдүүлэв4 сар 17. 14:11Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо4 сар 17. 12:04Биотехникийн ажил зохион байгууллаа4 сар 17. 11:59Үнэт эдлэл залилж, хил давж зугтсан байсан этгээдийг баривчлан авчиржээ4 сар 17. 11:45Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно4 сар 17. 9:49Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэлтгэж байна4 сар 17. 9:39Эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлаарх нотлох баримтыг шинжилнэ4 сар 17. 9:30ХЗБХ: Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцэв4 сар 17. 9:26Хэнтий, Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрүүдийг унтраалаа4 сар 17. 8:52Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу4 сар 17. 8:38Мөрөөдөлдөө хүрэх гүүр олон улсын тэтгэлгүүд4 сар 17. 8:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.