“Аутизм ба тэгш хүртээмж” хэлэлцүүлгийг НББХ-ноос зохион байгууллаа


4-р сарын 2
17 цаг 50 минут

      НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 2008 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдрийг аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2024.04.02) “Аутизм ба тэгш хүртээмж“ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, аутизмтай хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл холбогдох төрийн байгууллага, яамдын төлөөлөл, Улсын Их Хурлын гишүүд зэрэг нийт 50 гаруй хүн оролцов.

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Г.Анужин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Аутизмтай хүүхэд энгийн хүүхэдтэй харьцуулахад хэл яриа, үйл хөдлөлөөрөө өөр байдгаараа нийгмийн ялгаварлалтад өртөж байна. Хэдийгээр тэгш хамран сурах бололцоог олон хуулиар нээж өгсөн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс аутизмтай хүүхдийн талаар нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох цаашлаад төрийн зүгээс оношилгоо, эмчилгээг сайжруулж, хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн онцоллоо. Түүнчлэн хууль эрх зүйн хүрээнд засаж сайжруулах ямар асуудал байгааг тодруулахад энэхүү хэлэлцүүлэг чиглэгдэж байгаа хэмээн тодотгов.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн нийгмийн хамгааллын асуудлаар засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, хууль эрх зүйн талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн хэлэлцүүлгээр хэд хэдэн сэдвээр илтгэл танилцуулж, холбогдох төрийн байгууллагын төлөөллөөс оролцогчид сонирхсон асуултдаа хариулт авав. “Аутизмд хийсэн аялал” ТББ-ын тэргүүн З.Октябрь “Аутизм ба боловсролын тэгш” хүртээмж сэдвээр танилцуулсан илтгэлдээ, Монгол улсын хэмжээнд 2021 оны байдлаар 33 хүүхэд тутмын 1 нь аутизмын хүрээний эмгэгтэй байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын таамаглалаар энэ тоо өсөх магадлалтайг дурдав. Тэрээр багш эмчийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын сургалтын хөтөлбөрт аутизмын хүрээний эмгэгийн тухай ойлголт мэдлэг олгох нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийн туслах, дэмжигч багш нарыг улсын хэмжээнд бэлтгэх, тэгш хамруулах үндэсний хөтөлбөрийг бодитойгоор хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байлаа. Учир нь аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүд эмнэлэг, сургууль, нийгмийн орчинд өдөр бүр таагүй нөхцөл байдалтай нүүр тулгардаг талаар ярьж байв. 

Мөн сургалт, судалгааны “Оюун тамир” ТББ-ын тэргүүн Б. Энхзаяа “Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн эрүүл мэндийн асуудал“ сэдвээр мэдээлэл танилцуулахдаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад аутизмын талаар мэдлэг олгох шаардлагатай гэсэн ижил агуулга хөндөж байлаа.  Ихэвчлэн аутизмын хүрээний эмгэгтэй гэж оношлогдсон хүүхдүүдийн эцэг эхчүүд энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагыг санаачилж, нийгмийн хандлага, харилцааг өөрчлөх нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг аж. Хэлэлцүүлгийн үеэр Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвийн Захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор В.Баярмаа аутизмын хүрээний эмгэгийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний өнөөгийн байдлыг танилцуулав.

Тоон мэдээллээс харахад аутизмын хүрээний эмгэг, амбулаторийн өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа дүр зурагтай харагдаж байгаа ч төрийн бус байгууллагын төлөөлөл Монгол Улсын хэмжээнд хэчнээн иргэн аутизмын хүрээний эмгэгтэй байгааг гаргасан баримт, судалгаа байхгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.

Боловсролын багц хуульд тэгш хамран сургахтай холбоотой 39 зүйл, заалт тухайлбал сургуулийн өмнөх боловсролын багц хуульд бүлэг орсон нь дэвшилттэй зүйл болсон хэдий ч хэрэгжилт удаан байгааг анхаарах шаардлагатай гэдэг саналыг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан саналуудыг нэгтгэн байнгын хорооноос тогтоол баталж, Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөж байгаа талаараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ онцлов. Мөн энэ үеэр аутизмтай хүүхдүүдийн зурсан зургийн үзэсгэлэн болон тэдгээр хүүхдийн зурсан зургаар хувцас урласан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн оюутнуудын бүтээлийг дэлгэн харууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа3 цаг 14 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ3 цаг 17 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно3 цаг 20 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна7 цаг 58 минутын өмнө“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно8 цаг 1 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ8 цаг 5 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ8 цаг 13 минутын өмнөОрмузын хоолойг дахин хаажээ8 цаг 17 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ8 цаг 21 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо8 цаг 24 минутын өмнө“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ9 цагийн өмнөСонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа9 цаг 5 минутын өмнөЧуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ9 цаг 10 минутын өмнөТөв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ9 цаг 16 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан9 цаг 23 минутын өмнөХаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.