Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа


4-р сарын 3
8 цаг 59 минут

     Монгол Улсын хилийн тухай хуулийн 19.1 дэх заалтад “Улсын хил дамнасан байгууламж барих, ашиглах, засварлах, хамгаалах асуудлыг хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулна” хэмээн заасны дагуу “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг барих асуудлаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.

Хилийн шугамаас доторх төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг хоёр тал өөрсдөө хариуцаж, нэгэн зэрэг эхлүүлэхээр тогтсон бөгөөд тус төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаварт заасан.

Энэ оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжсэн.

Ийнхүү хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн дэмжсэнээр өчигдөр Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушань, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар “Гашуунсухайт- Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлуудыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.

Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газраас энэхүү хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох дотоодын хуулийн шаардлага хангасан тухайгаа дипломат шугамаар бичгээр харилцан мэдэгдсэнээр хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “10 гаруй жил хүлээгдэж байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс тавигдаж байна. Ийнхүү 1955 оноос хойш 69 жилийн дараа Монгол, Хятадыг холбосон хоёр дахь хил дамнасан төмөр замыг барих Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдэж байгаад баяртай байна” гэж онцоллоо.

БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушань “Энэхүү төсөл нь хоёр улсын хөгжлийн зам бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны чухал илрэл юм. Өнөөдрийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсыг холбосон төмөр замын гүүрэн байгууламжийг барьж эхлэх шатандаа орлоо. Бид Монголын талтай хамтран барьж байгуулсан энэхүү төмөр замаараа Хятад Монголыг төмөр замаар харилцан холбох жишиг болгох бөгөөд мөн хамдаа шинэ ачаа бараа тээвэрлэх төмөр замын гарцтай болж байгаа юм. Ингэснээр Хятад Монголын төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлэн хоёр улсын худалдаа, бизнесийн харилцааг шинэ шатанд гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн6 сар 17. 21:03Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа6 сар 17. 21:00Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ6 сар 17. 15:29Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна6 сар 17. 14:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзжээ6 сар 17. 14:24Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо6 сар 17. 11:24Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ6 сар 17. 11:22Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ6 сар 17. 11:192025 оны эхний таван сарын байдлаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө6 сар 17. 10:38Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ6 сар 17. 10:34Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна6 сар 17. 10:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 17. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 17. 8:34АТГ-ын дарга З.Дашдаваа! Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулж чадахгүй бол огцроорой6 сар 16. 18:39Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа6 сар 16. 17:22Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 16. 17:18Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ6 сар 16. 17:15WIKILEAKS Х.Тэмүүжинг АНУ-ын ЭСЯ-нд “Хов яригч”-аар нэрлэж байсан бол THE TIMES-ийн нийтлэлийн захиалагч нь Х.Баттулга уу, Л.Оюун-Эрдэнэ үү6 сар 16. 17:08Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай6 сар 16. 17:04Б.Батцэцэг: The Times-т эш татсан эх сурвалжууд нь эрх мэдлээ алдсан этгээдүүд байхыг үгүйсгэхгүй6 сар 16. 15:38Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө6 сар 16. 15:26Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав6 сар 16. 14:43АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай6 сар 16. 14:41Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ6 сар 16. 11:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.