200 гаруй сая доллараар тавхан сарын настай зам барих гэж…


4-р сарын 3
16 цаг 47 минут

      Улаанбаатар –Дархан чиглэлийн 204 км авто замыг барихын тулд эрх баригчид долоон жил ноцолдож,  өнгөрсөн өвөл ашиглалтад оруулсан ч энэ хаврын ганц цаснаар цөмөрч тараа таниулав.

Зам тээврийн дэд сайд Л.Халтарын тайлбарласнаар бол авто замыг барихад технологийн алдаа гарчээ.

Энэ тухай тэрбээр “Замын хажуу талын шанааг шар усны үер их угаасан байна гэсэн. Би бол газар дээр нь үдээс хойш очно. Урьдчилсан байдлаар харахад нийтлэг алдаа байна. Тэр нь замаар зорчиж байхад гүүрний хоёр тал буюу ус зайлуулах хоолойн хоёр тал суулт өгдөг. Тэр юу гэхээр ус зайлуулах хоолой, гүүрийн хоёр талын шанааг буцаан дүүргэлт хийхдээ технологийн алдаа гаргадаг. Далангийн бетоны нягтаршуулалт муу байна гэсэн үг. Газар дээр очиход бүх асуудал тодорхой болно” гэв.

Уг нь дээрх авто замыг барих үед хяналт тавьж ажилласан албаны хүн нь дэд сайд Л.Халтар. Халтайтлаа л зам сахиж ажиллаж байгаагаа мэдэгдэж явсан удаатай.  Гэтэл технологийн алдаа гарсан болж таарч байна.  Хэдийгээр урьдчилсан байдлаар дээрх дүгнэлт гаргаад байгаа ч гэлээ ганц хаврын шар усны үерийг даахгүй зам барина гэдэг бол энэ зуны борооны аяыг даах уу гэдэг асуудлыг тавихаас аргагүйд хүргэж буй.

Хэрвээ дээрх авто зам энэ зун орох борооны аяыг даахгүй дахиад л эвдэрвэл өрөө дарж амжаагүй суутал зам эвдэрч байна гэсэн үг.

Уг авто замыг барихын тулд Монгол Улсын Засгийн газар анх Азийн хөгжлийн банкнаас 83.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан юм. Төслийг хэрэгжүүлэхэд нийт 225 сая ам.доллар шаардсан тул үлдсэн санхүүжилт болох 137 сая ам.долларыг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зээлсэн. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байхаар талууд тохиролцсон.

Тиймээс “манай авто зам эвдэрсэн, бид зээлээ төлөхгүй” гэх эрх байхгүй. Авсан зээлээ  эргэн төлөх л ёстой. Харамсалтай нь, өр зээл тавин байж барьсан авто зам таван сар болов уу үгүй юу эвдэрч эхэлсэн нь цаашид баригдах авто замуудаас чанар шаардахгүй бол татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй төсөлд зарцуулснаас ялгаагүй болж хувирч байна.

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг барихын тулд тендер зарласан байдаг. Тендерт Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд шалгарсан. Үүнд,

  • Баруун аймаг салах тойрог уулзвараас-Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замыг БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи реүд энд бридж компани /$13.1 сая/
    Хар модот давааны араас- Урьхан хүртэлх 45.5 км авто эамыг БНХАУ-ын Чайна стэйт шинжиан констракшн инженеринг групп /$13.8 сая/
    Урьханаас- Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замыг БНХАУ-ын Гуйжоу хайвэй инженеринг групп /$14.5 сая/
    Сүмбэрийн уулзвараас -Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг БНХАУ-ын Чайна стэйт шинжиан констракшн инженеринг групп /$11.7 сая/
    Цайдамын хөндийгөөс -Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замыг БНХАУ-ын Чайна жео- инженеринг корпораци /$9.8 сая/ тус, тус гүйцэтгэхээр шалгарсан юм.

Авто зам барих ажил эхэлсэн ч Зам тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнууд Хятадын компаниудаас авлига авсан асуудал босч, баривчилгаа явуулав.

Дараа нь цар тахал гарч, авто зам барих ажил гацаанд оров. Хуучин замыг нь хуулж хаясанаас иргэд автомашинаа эвдэж хохирсноос гадна эрүүл мэндээрээ ч хохирсон тохиолдлууд олон гарсан. Энэ бүх асуудлыг иргэд тавьснаар тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Б.Энх-Амгалан “Чартер нислэгээр хятад ажилчдыг оруулж ирнэ” гэдэг асуудлыг ярьсан ч цар тахалтай үед гадаадаас ажиллах хүчин олноор оруулж ирэх нь аюултай гэж үзсэнээр хойшилсон.

Дээр нь авто замын 2 болон 4 дүгээр багц дээр тендерт ялсан компани Монголд төлөөлөгчийн газаргүй учраас ажлаа эхлүүлж чадахгүй болсон, Монголд ажиллуулах менежер хайж байгаа. Зам барихад шаардагдах тоног төхөөрөмжийг Монгол руу явуултал хил дээр гацсан зэрэг асуудал үүсч, дахин тендер зарлахаас аргагүй болов. Эцэстээ үндэсний компаниа татан оруулсан байдаг.

Авто замын хатуу хучилт нь олон улсын жишгээрээ 30 см зузаан байдаг бол Монголд суурь хучилтын зузаан 5 см, өнгө хучилт мөн 5 см тавигддаг. Дээр нь авто замд ус зайлуулах суваг шуудууг стандартын дагуу барьж байгуулдаггүй нь замын насжилтад нөлөөлсөөр ирснийг мэргэжлийн хүмүүс анхааруулж ирсэн.

Албаныхан харин хөрөнгө мөнгөндөө тааруулж, замын зузааныг 10 см-ээс илүү зузаан тавих боломжгүй гэдэг хариулт өгсөөр ирсэн юм.

Гэвч цаашдаа авто замын чанарт анхаарахгүй бол улсын болоод орон нутгийн хөрөнгө оруулалтаар тавьж буй олон авто зам Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын нэгэн адил ганц хаврын цас даахгүй эвдэрч болзошгүй нь.

Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төслийн хүрээнд энэ онд 361 км хатуу хучилттай авто зам, найман байршилд 1205 урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулахаа Засгийн газар мэдэгдээд байгаа.

Ингэхдээ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Нутгийн зам төслийн хүрээнд Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замуудыг шинэчилж засахаар төлөвлөсөн. Мөн Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг найман гол дээрх 1205 метр гүүрийн их засвар хийхээр болсон.Энэ бүх ажлаас чанар л шаардахгүй бол цас бороонд хамаг бурууг тохчихоод сууж мэдэхээр л байна.

                                                                                                                                Г.ХОРОЛ

Эх сурвалж: news.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 13-ны өдрийн ирцийн мэдээ58 минут 34 секундын өмнөМөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна1 цаг 4 минутын өмнөТөсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Уругвай Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөх Мартин Орландог хүлээн авч уулзлаа1 цаг 59 минутын өмнөНийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна2 цаг 5 минутын өмнөЭнэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь2 цаг 15 минутын өмнө“Модонд гацсан хэрэм” оны хамгийн хөгжилтэй гэрэл зургаар шалгарчээ2 цаг 21 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх зар2 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн2 цаг 32 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Иргэн, улсын эрх ашигт нийцүүлэхээр төсвийг дахин хэлэлцсэн нь парламентат ёсны эерэг хандлага юм12 сар 12. 16:49Үйлдвэрчний эвлэлийн хууль, тогтоомжийг шинэчилнэ12 сар 12. 16:47Шигшээ багийн тамирчид 2024 онд нийт 79 медаль хүртжээ12 сар 12. 16:43Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа12 сар 12. 14:50“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Оюутолгой” ХХК-тай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг Ц.Туваан ахална12 сар 12. 14:20Боловсролын сайд Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна12 сар 12. 11:30ТБХ:Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ12 сар 12. 11:20Зүтгүүрийн чиргүүл замын хажуу руу унаж, 5 тн шатахуун асгарчээ12 сар 12. 11:15Хуримтлалын санд 2025 онд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ12 сар 12. 11:07УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 11:01Гарц шийдэл хэлэлцүүлгийг зохион байгууллаа12 сар 12. 9:37Ерөнхийлөгч нууцлалтай утсаар холбогдож “Парламентын танхимаас хүмүүсийг гаргаад хаалгыг яаралтай хаа” гэж үүрэг өгсөн12 сар 12. 8:51Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ12 сар 12. 8:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн12 сар 12. 8:42ХЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа12 сар 11. 19:01Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол боллоо12 сар 11. 18:53JobCenter-ийн үндэсний сүлжээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт нээгдлээ12 сар 11. 18:49УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 11-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 11. 18:46ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ12 сар 11. 18:44Хөгжлийн банкинд холбогдох хэргийг хянасан Улсын дээд шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ12 сар 11. 18:39Бүгд Найрамдах Франц Улсын болон Европын Холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа12 сар 11. 18:34УБЦТС ТӨХК: Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна12 сар 11. 13:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.