Бид үнэнийг мэдэх эрхтэй болохоос худлаар тархиа угаалгаж болохгүй


4-р сарын 11
8 цаг 44 минут

        Монголчууд нэгэн цул байх тухай, нэгдмэл байх тухай бид нэг бус удаа ярьж, бичиж иржээ. Гэсэн хэдий ч ташаа мэдээлэл, эсвэл нэг талыг барьж туйлширсан мэдээллүүд гарсаар л байдаг. Гадны эрээвэр хураавар сайт гэгч “захиалгат самбар”-уудад гарсан зүйлүүдийг дотооддоо авчирч сэвдэг болов. Гадныхан хэлсэн бол үнэн, гадаад хүн бичсэн бол зөв гэдэг манайхны хандлагад тааруулсан “технологи” шиг байгаа юм. Тэрийг нь сөргүүлээд шалгадаг, нягталдаг, үнэн мөнийг харьцуулаад гаргачихдаг байвал үнэний шугам руу шууд биш юм гэхэд тодорхой хэмжээнд дөхөж болмоор. Сонгууль дөхсөн энэ цаг үед аман яриа, гадны сайтын эрээвэр хураавар мэдээллүүд Монголд “хит” болох бололтой. Сошиалын хандалт авах гол сэдэв ч тэдгээр зүйлүүд байх чигтэй. Тэр дотор Ерөнхий сайд асан Сү.Батболд руу чиглэсэн мэдээлэл цахимаар нэлээд тархлаа.

АНУ-д хоёр орон сууц худалдаж авсан хэмээн  бичиж байснаа “хороолол авсан” болгоод тавьчих жишээтэй. Тэгснээ энэ хэргийг “Английн Дээд шүүх шалгаад, Нью-Йорк хотын Дээд шүүхэд шилжүүлснээр тэнд хянагдаж байгаа” гэхчлэн огноо, хугацаа, эх сурвалж тодорхойгүй юм бичээд цахим хуудсуудаар тараасан ч байх шиг.

Ер нь бол анх гадны сайтад ийм мэдээлэл гарлаа хэмээн хэдэн жилийн өмнөөс манай хэвлэлүүд шууд хуулаад гаргаж байсан. Өнөөдөр яг тэр хэвээрээ, хамгийн хачирхалтай нь одоо болж буй үйл явц гэж ойлгогдохоор нийтлээд байгаа нь “сонгууль дөхсөнийх байх даа” гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй юм. Энэ үйл явдлын талаар буюу Сү.Батболдын тухайд 2021 онд “Дефакто” Д.Жаргалсайхан  “Улсын Ерөнхий сайд байсан хүнийг өөр улсын иргэний гомдлоор өөр улсад шүүнэ, том хэвлэлээрээ нотлогдоогүй мэдээллээр “балбана” гэдэг байж болох зүйл үү?” хэмээн хэлж байв. Үнэхээр тийм асуудал байсан бол хоёр улсын Гадаад харилцааны яамаар дамжихгүй байна гэж үгүй. Жирийн иргэн байна уу, Ерөнхий сайд байсан хүн байна уу гэдгээс үл хамаарч  Гадаад харилцааны яам, тухайн улсад сууж буй Элчин сайд нар, улмаар Монгол Улсын Засгийн газар, түүгээр дамжуулан ХЗДХ-нд шат дараалан асуудал тавьж шалгадаг, хянадаг, хариуцлагад татах, шүүх процесс явагдаж таарна. Гэтэл тийм юм огт болоогүй байдаг. Тэгэхээр “Сү.Батболд ингэсэн, тэгсэн” гэдэг үлгэрээ жаргааж, үнэний мөрөөр, баримттайгаар хэлж ярьж, бичиж нийтэлдэг хэвлэлийн үндсэн зарчимдаа үнэнч байх сан даа.

“Бид үнэний хорвоод амьдрах ёстой. Худал мэдээллийн хүрээнд, аль нэг талын ухуулгыг дагаж савж болохгүй. Монголчууд үнэнийг мэддэг байх хэрэгтэй. Монголчууд үнэний орчинд амьдрах, үнэнийг ойлгож амьдрахад бидэнд хүчин чармайлт хэрэгтэй байна. Гадныхны ятгалгаар юм уу, тал засах байдлаар зөрчилдөж байгаа улс орнуудыг нэгийг нь буруутгаж, нөгөөг нь зөвтгөх хэрэггүй юм. Үнэн учрыг олж ойлгуулах нь л Монголд хэрэгтэй юм” гэж Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуай 2022 онд хэвлэлээр ярьсан байдаг. 17 дахь Ерөнхий сайд тухайн үед 26 дахь Ерөнхий сайдын тухай яриагүй л дээ, харин Украины асуудлыг жишээ татсан байдаг. Гэхдээ үүгээрээ Монголынхоо дотоод байдлыг л  дүгнэсэн хэрэг. Дэлхийн хүчний төв, нүд ирмэх зуур өөрчлөгдөж буй дэлхийн улс төр, эдийн засгийн гол тоглогчдын байр суурь өөрчлөгдөж байхад бодууштай л үг. Нөгөөтэйгүүр, нэг улсын Ерөнхий сайд байсан хүнийг нөгөө улсын шүүхээр яллаад, том хэвлэлээр “балбаад” байна гэдэг байж болох уу, үнэн үү гэсэн Д.Жаргалсайханы хэлсэн үг ч нийгмийг сэрээж, сэрэмжлүүлэх гүнзгий утгатай санагдана. Монголчууд үнэнийг мэдэх хэрэгтэй болохоос худлаар тархиа угаалгаж болохгүй.

Эх сурвалж: Өглөөний сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа9 минут 10 секундын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална15 минут 45 секундын өмнөХадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ2 цаг 2 минутын өмнөМ.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана2 цаг 9 минутын өмнөС.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна2 цаг 15 минутын өмнөГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ2 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав2 цаг 29 минутын өмнөМонгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ3 цаг 3 минутын өмнөДэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна3 цаг 10 минутын өмнөУИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан4 цаг 51 минутын өмнөХэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ5 цаг 16 минутын өмнөЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна5 цаг 23 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан5 цаг 59 минутын өмнөӨвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ6 цаг 46 минутын өмнөБаавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ6 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан7 цагийн өмнөЕрөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 7. 17:253амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо10 сар 7. 17:23Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ10 сар 7. 17:16Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ10 сар 7. 17:12Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ10 сар 7. 17:03Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 7. 16:57Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна10 сар 7. 12:06ХЗБХ: “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол10 сар 7. 11:09ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад үүсэх эрсдэл “БАГА” гэж үнэлэгдлээ10 сар 7. 9:30УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ажлын тайлан10 сар 7. 9:25Ерөнхий сайд Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно10 сар 7. 9:20Айчи Нагояа-2026”: Монголын баг тамирчид 15 медальтайгаар Азийн ХХ наадмыг өндөрлүүллээ10 сар 7. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 7. 8:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.