УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв


4-р сарын 12
10 цаг 10 минут

     Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы (2024.04.11) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 03 минутад эхэлж, таван асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гишүүд асуулт асуув.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа цаашид Улсын Их Хурлын гишүүдийн ирц, идэвхийг нэмэгдүүлэх, хариуцлагыг чангатгах, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг хязгаарлах зохицуулалт байгаа эсэхийг тодрууллаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат энэ удаагийн парламент нь авлигын эсрэг хуулийг шинэчилж, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дорвитой шийдвэрүүд гаргасан гавьяатайг онцолж, сонгогчдын боловсрол нь сонгуулийн үр дүн, аливаа улс орны хөгжилд чухал нөлөөтэй тул сонгуулийн үеэр мөнгө тараадаг явдлыг бүр мөсөн таслан зогсоох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэв.

Гишүүний үг хэлэх хугацааг хоёр дахин нэмэх тухай санал ирсэн хэдий ч боломжгүй гэж үзсэн. Улсын Их Хурлын гишүүний тоо нэмэгдэж байгаа тул тухайн парламент дахь суудлын тоог нь харгалзан нам, эвслүүдийн байр сууриа илэрхийлэх хугацааг тогтоож байхаар төсөлд тусгасан хэмээн Ажлын хэсгээс хариуллаа.  

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа уг хуулийн төслийг дэмжиж буй эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хууль батлагдсан нь их чухал, том ажил байсан. Хаана, хэн, ямар хамааралтайг тогтоож, хариуцлага тооцох боломжтой бүрдсэн. Сахилга, хариуцлагын асуудлыг өндөр түвшинд ярих шаардлагатай, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоо аваад үлдсэн нь сайн хэрэг. Хуулийн төслийг дэмжиж байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Ингэхдээ цөөнхийн төлөөллийн үгийг сонсдоггүй, ард иргэдийн дуу хоолой, төлөөлөл байх боломжийг хаадаг. Сум, багийн иргэдийн үгийг дамжуулахгүй юм бол бид иргэдтэй уулзаад яах юм. Микрофоноо хаалгахгүй, тэмцэнэ хэмээн байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийг шууд дэмжих боломжгүй, хуулийн үзэл баримтлалыг дэмжихгүй, зөвхөн журамд өөрчлөлт оруулбал зохино  гэсэн юм. 

Гишүүд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлж дуусаад, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Энэхүү  хуулийн төслийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүн өргөн мэдүүлсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар тус тус танилцууллаа.
     Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурал 1 танхимтай, 126 гишүүнтэй байхаар заасны дагуу чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцаанд зохион байгуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтүүдийг тусгах шаардлага үүссэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэглэх явцад зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэр томьёог Үндсэн хууль олон бусад хууль, монгол хэлний дүрэмд нийцүүлэх, жигдлэх, хууль зүйн техникийн шинжтэй засвар оруулах практик хэрэгцээ, шаардлагатай гэж үзжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэг, 136 зүйлтэй. Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх, санал хураах журам, хугацаанд холбогдох өөрчлөлтийг оруулж, хуулийн төсөл хэлэлцэх үед нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилахаар тусгасан.

Мөн дэг тогтоох олон улсын жишигт нийцсэн мэтгэлцээний зарчмаар нам, эвслийн бүлгээс санал, дүгнэлт гаргахдаа үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцэх шаардлагатай гэж үзвэл Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийг мэтгэлцэх зарчмаар явуулах, хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгож, чуулганы хуралдааны тов, дарааллыг тогтоох, гишүүдэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчилж, хэлэлцэх дарааллыг тогтоохдоо өргөн мэдүүлсэн хугацааг нь харгалздаг байх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, бусад шийдвэрийн төслийг буцаах зэрэг зохицуулалтыг тусгаад байна. 

Байнгын хороонд хуулийг дагаж мөрдөх журмын буюу шилжилтийн үеийн зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал, дүгнэлт гаргах боломжийг нээн өгч, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, ингэхдээ олон улсын гэрээтэй хамт бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд хамтатган хэлэлцэж, олон улсын гэрээг соёрхон батлах хуулийн төсөл, бусад хууль тогтоомжийн төслийн уялдааг хангасны үндсэн дээр хамтад нь эцэслэн батлах зэрэг зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгасан хэмээн танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, нээлттэй сонсгол явуулах хэлбэрийг яагаад зөвхөн нээлттэй байхаар тусгаагүйг асуухад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, урьд өмнө явуулсан сонсголын үеэр гарч байсан туршлагад үндэслэн төрийн болон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг сонсох тохиолдолд нэр дэвшигчийн сонсголыг хаалттай явуулах боломжтой гэж үзсэн гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, 126 гишүүнтэй болсон ч хүн болгон үг хэлэх боломжтой байх, зарчмын зөрүүтэй саналтай гишүүд нэгдэж, байр сууриа илэрхийлэх хөшүүрэг байгаа, үгүйг тодруулахад, уг хуулийн төслийг боловсруулахдаа гишүүд бодлогод төвлөрч байр сууриа илэрхийлдэг байхыг чухалчилсан хэмээн төсөл санаачлагч хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асуух хугацааг нам, эвслийн төлөөлөлд хувь тэнцүүлж олгоно гэсний учрыг асууж, анх удаа урьд өмнө байгаагүй том бүтэц, бүрэлдэхүүнтэй парламент бүрдэх гэж байгааг сануулан хэлж байв. Гишүүд асуулт асууж, дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, доктор Л.Өлзийсайханы “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” номыг уншихыг гишүүдэд санал болгов.

Хуулийн төслийг дэмжиж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал үг хэллээ. Гэхдээ харилцааг зохицуулахдаа ямар шалгуур баримтлахаа тодорхой болгоорой гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хүн үг хэлэхдээ биш, ажил хэрэгч хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлж, асуудалд ул суурьтай хандах нь парламентын гишүүний үүргээ биелүүлэхэд дөхөмтэйг тоймлон хэлээд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хураав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 55,8 хувь нь, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 57,1 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд илтгэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асууж, үг хэлсэн. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, урьд өмнөх бүх хулгайг ил болгосон, ач холбогдолтой хууль болсныг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, хяналт шалгалт, нээлттэй сонсголын үр дүнд тодорхой хувь нь ил болсон. Ард түмний засаглах эрх бүрэн гүйцэд хэрэгжихгүй байна. Хүн ам ч цөөн юм. Нутаг, нугаараа тал тохой татах юм. Сонсголыг зохион байгуулах үед гэрчүүд ирэхтэй, үгүйтэй, ирсэн нь индэрийг ашиглаж худлаа ярих, иргэдийн тархийг угаах гэх мэт сөрөг үзэгдэл гарч байсан. Тиймээс шинэ Улсын Их Хуралд энэ ажлыг сайжруулах ёстой хэмээв. Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд сонсголын үр дүнг тайлагнадаг байх заалтыг нэмж оруулах саналтай гэв. Хуулийн төслийг дэмжиж буй эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.


Хуралдаан даргалагч Г.Занданшатар, Улсын Их Хурлын хяналт шалгалтын механизмыг буй болгосон нь энэ парламентын түүхэн үйл хэрэг хэмээн онцлоод "Парламент бол хууль тогтоох, төлөөлөх, хуулийн биелэлтийг шалгах гэсэн үндсэн үүрэгтэй. Ард түмний төлөөллийн хяналт бол нээлттэй сонсгол юм. Зөвлөлдөх санал асуулгаар хуучин шиг Ардын хянан шалгах хороо сэргээн байгуулах саналыг иргэд  гаргасан. Энэ саналын дагуу орчин үеийн парламентын жишгээр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, Түр хороо байгуулж ажиллаж байна. Сайн эхлэл бол ажлын тэн хагас гэдэг. Ямартаа ч Улсын Их Хурлын хяналт шалгалтын механизм ажиллаж эхэлсэн. Дараагийн парламент улам сайжруулан авч явах ёстой" гэв. Ирэх долоо хоногт  эмийн чанар, үнийн асуудлаар хяналтын нээлттэй сонсгол болно. Түүний дараа  “ногоон автобус”-ны болон ашигт малтмалын лиценз тойрсон асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулах асуудлыг чуулганаар  хэлэлцэхээр болсон тухай Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.

Хуулийн төслийг ийнхүү хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хянан шалгах түр хороо байгуулах" тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын Б.Энх-Амгалан нарын 30 гаруй гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжжээ. Хуулийн этгээдэд хуульд тогтоомжид заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон, зохих төлбөр, татвар ногдуулсан, хураасан эсэхийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны шалгалтын сэдвийг “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тогтоохоор төсөлд тусгажээ. Хянан шалгах түр хороо нь ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг бүртгэх үйл ажиллагаа; тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх; ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа гэсэн дөрвөн хүрээнд шалгалт явуулахаар төлөвлөжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, Ц.Идэрбат нар асуулт асууж, үг хэлэв. Хоёр түр хороо байгуулж, эхний ээлжинд лиценз ашиглалт, зөвшөөрөл олгосон байдал, татвар оногдуулалт, төлөлт, тайлагнах, хянах үйл ажиллагаа зэргийг шалгана хэмээн төсөл санаачлагч хариулсан юм.
    Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо25 минут 3 секундын өмнөТөвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна7 сар 26. 16:10Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна7 сар 26. 16:06Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын сургалтыг зохион байгууллаа7 сар 26. 14:53Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна7 сар 26. 14:48Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Ганцхудаг”-т хоригдож байна7 сар 26. 14:41Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ7 сар 26. 14:28УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална7 сар 26. 14:20О.Алтангэрэл сайдын уулзалтад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар очсонгүй7 сар 26. 14:09Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй7 сар 26. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 сар 26. 8:20Бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав7 сар 25. 23:28Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо7 сар 25. 19:44Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно7 сар 25. 11:08Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа7 сар 25. 11:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 сар 25. 7:56“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна7 сар 24. 11:57Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно7 сар 24. 11:49Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ7 сар 24. 10:13Эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторийг сайжруулах ажил урагшилж байна7 сар 24. 10:11Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар7 сар 24. 10:03Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү7 сар 24. 9:51О.Алтангэрэл сайд аа, “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нарыг илчилье7 сар 24. 9:33Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав7 сар 24. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан7 сар 24. 8:16Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Төрийн нууц мэдээ дамжуулсан” гэх асуудлаас чинь болж Н.Өнөрцэцэг ял сонссон нь үнэн үү7 сар 23. 21:36Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.