Үзэсгэлэнт Хеленийг дүрсэлсэн ханын зургийг Помпейгоос олжээ


4-р сарын 12
12 цаг 59 минут

     РОМ, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /BBC/. МЭ-ий 79 онд Везуви галт уулын дэлбэрэх үеэр сүйрсэн эртний Ромын Помпей хотын балгасан дотроос урлагийн гайхамшигтай бүтээлүүд олджээ.

Археологичдын хэлснээр, эдгээр ханын зураг бол өмнө нь энэхүү газраас олдож байсан бүтээлүүдээс хамгийн хосгүй гайхалтай нь ажээ.

Хүлээн авалтын танхимын өндөр ханан дээр Үзэсгэлэнт Хелен (Тройн Хелен) гэх зэрэг Грекийн домогт гардаг баатруудыг дүрсэлсэн байна. Уг танхимын мозайк шал нь маш сайн хадгалагдан үлдсэн байсан бөгөөд сая гаруй цагаан шигтгээгээр чимэглэжээ.
 
Эртний хотын гуравны нэгийнх нь талбайг галт уулын нуранги, үнс нурамнаас цэвэрлээгүй байна. Одоогийн малтлага нь сүүлийн хэдэн арван жилд хийсэн малтлагуудаас хамгийн өргөн цар хүрээтэй нь бөгөөд Помпей хот бол Ромын эзэнт гүрний соёл, тэнд амьдарч байсан хүмүүсийн ахуй амьдралын талаарх мэдээллийн гол эх сурвалж гэдгийг дахин нэг удаа баталлаа.
 
Помпейн археологийн цэцэрлэгт хүрээлэнгийн (ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар) захирал Габриэль Цухтригель ВВС-гийн сурвалжлагчид "харанхуй өрөө" - тэй танилцах онцгой боломжийг олгожээ.
Нар жаргасны дараа хүлээн авалтын танхимыг гэрэлтүүлж байсан тосон дэнгийн тортогийг нуухын тулд ханыг хараар будсан гэж археологчид таамаглаж байна. Өрөөний гол чимэглэл нь хоёр том ханын зураг байв.
 
Тэдгээрийн нэг дээр Аполло Тройн гүнж Кассандрагийн ивээлийг олж авахыг оролдож байна. Бурхан эхэндээ Кассандрад урьдчилан харах чадварыг бэлэглэсэн боловч тэр эмэгтэй хариу бэлэг өгөхөөс татгалзсаны тул хэн ч түүний таамаглалд итгэхээргүй болгожээ.
 
Кассандра Үзэсгэлэнт Хеленийг Парис хулгайлсны дараа Трой үхэхийг урьдчилан харсан боловч хэн ч түүний сэрэмжлүүлгийг тоосонгүй, ингээд Тройн дайн эхэлжээ. Хелен хулгайлагдсан нь хоёр дахь ханын зургийн сэдэв юм.
 
Хар өнгийн ханатай найрын танхим нь жилийн өмнөөс эхэлсэн малтлагын явцад үнс нурамнаас цэвэрлэсэн сүүлчийн өрөө байжээ. Уг өрөөг "9-р бүс" гэж нэрлэдэг газраас илрүүлжээ. Энэ бол 2000 орчим жилийн өмнө Везувийн үнсэнд бүрэн булагдаж дарагдсан орон сууцны хороолол, худалдаа арилжааны төв юм.
Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв1 цаг 10 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна1 цаг 13 минутын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв1 цаг 16 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо1 цаг 21 минутын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа1 цаг 26 минутын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа4 цаг 42 минутын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой5 цаг 53 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа6 цаг 17 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна6 цаг 38 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна6 цаг 44 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа6 цаг 48 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна7 цаг 21 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан7 цаг 28 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.