Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна


4-р сарын 16
8 цаг 34 минут

     С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхийн шийдвэрээр суллаад гурван жил, “цагаатгаад” нэг жил болж байна.

Тэгвэл Т.Чимгээ 2024 оны гуравдугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрээр нэхэмжлэлдээ “...Намайг төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэрэгт хилсээр холбогдуулан ТЕГ- аас 2013 оны зургадугаар сараас эхлэн мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Улмаар шоронд ял эдэлж байсан ялтан Ц.Амгаланбаатарын нэрээр айлган сүрдүүлж, дарамтлан доромжилсон мессеж бичиж, гэр оронд маань нууцаар нэвтэрч чагнах төхөөрөмж байрлуулан гар утас чагнах, гэрийн гадаа нууцаар хяналт хийх, өдрийн цагаар дагах зэрэг ажиллагаа хийсээр 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр ажилдаа явж байхад хэсэг залуус хүч хэрэглэн толгойд хар уут углан машин хүчээр чихээд авч явсан. Төв аймгийн цагдан хорих байрны зоорийн давхрын цементэн шалтай, цонхгүй, ариун цэврийн өрөөгүй, халаалтгүй өрөөнд нимгэн хувцастай хорьсон. Ингээд намайг эрүүгийн 830142 дугаартай хэрэгт хүнийг онц хэрцгийгээр, захиалгаар, өөртөө болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн гэх хэрэгт яллагдагчаар татаж гурван шатны шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг Б.Содномдаржаа, Б.Отгонбаатар, насанд хүрээгүй Ц.Амгаланбаатар нартай бүлэглэж хөнөөсөн гэм буруутайд тооцож, хаалттай хорих ангид 20 жилийн хорих ялыг шийтгэсэн.

Ял эдэлж байх хугацаанд Ц.Амгаланбаатар нь худлаа мэдүүлэг өгч гэмгүй хүмүүсийг хилс хэрэгт гүтгэсэн буруугаа хүлээж, хууль хяналтын байгууллагууд хандаж өргөдөл гаргасан. Түүнээс гадна, биднийг эрүүдэн шүүсэн бичлэгүүд нийтэд ил болсон. Биднийг хилс хэрэгт холбогдуулан шалгаж шийтгүүлсэн Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийг гурван шатны шүүх хэлэлцээд тэднийг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн.

Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хүчин төгөлдөр болсон байсан шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу Дээд шүүхийн 2021 оны тавдугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэцээд 227 дугаартай тогтоолоор бидэнд ял оногдуулсан шийтгэх тогтоол, магадлал, тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шоронгоос сулласан. НПГ-ын 2023 оны долдугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Т.Чимгээ миний бие ялтан Ц.Амгаланбаатарын худал мэдүүлэг болон ТЕГ-ын зохиомол хэргийн золиос болж эрүүл мэнд, сэтгэл санаа, алдар хүнд, амьдралаараа хохирсон. Миний бие болоод манай гэр бүл үр хүүхдүүдийн амссан асар их гашуун зовлон, одоо ч үр уршиг хор хөнөөл нь арилаагүй байна. Би огт үйлдээгүй хилс хэрэгт таван жил найман сар хүнд нөхцөлд хоригдон ял эдэлж бүх л талаараа хохирсон.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд уг хилсээр холбогдуулан олон сараар цагдан хорьж, улмаар шүүхээс 20 жилийн ялаар шийтгүүлж, таван жил найман сар шоронд ял эдэлж эрүүдэн шүүгдсэний улмаас эрүүл мэнд эд материалын бодит хохирол, эрүүдэн шүүгдэж, бие сэтгэл санааны хүнд дарамтад өртөж нэр төр, алдар хүнд, эргэж олдохгүй цаг хугацаа, үр хүүхдийнхээ амь насаар хохирсон, үлдсэн насандаа "алуурчин” гэх гүтгэлэг доромжлолын төлбөрт 48 тэрбум төгрөгийг ийг Төрөөс нэхэмжилж байна” гэсэн байна. Тэрээр цааш нь хохирлоо “Баримттай бодит хохирол”, “Бодит бус хохирол” хэмээн ялгаж тайлбарласан байна. Баримттай бодит хохирлын тухайд ажлаа хийж байсан бол авах цалин, байрны түрээс, хоригдож байх хугацаанд өөрт нь зориулж ар гэрээс нь гаргасан зардал зэргийг багтаажээ. Энэ нь 922 орчим сая төгрөг болжээ. Харин бодит бус хохирлын тухайд “...Хүнд хэцүү нөхцөлд олон сар жилээр цагдан хоригдсон. Улмаар хаалттай хорих ангид ял эдлэхдээ нэг ч ялтантай харьцаж үг дуугарч болохгүй гэсэн хатуу чанга дэглэмд ганцаар хоригдсон.

Ариун цэврийн өрөөнд хүртэл орж гарахад бусад ялтнуудын хөдөлгөөнийг зогсоож байнгын харуулын хяналтанд байлгаж байсан. Түүний улмаас сэтгэл санаа улам хямарч даралт ихсэх өвчтэй болсон. Бөөр, сав, зүрх өвдөж нойргүйдэлд орж мэдрэлийн архаг ядаргаанд орсон. Айж цочдог, цагдаагийн хувцастай хүн харахаараа чичэрч салганадаг өвчтэй болсон. Цагдан хоригдож байхаа түмпэнд, бас камерын өмнө бие засаж чадаагүй буюу бие засах нөхцөлгүй удаан байлгасан.

Үүнээс болоод бүдүүн гэдэсний хагалгаанд орох хүртлээ өвдсөн. Шоронгийн эмнэлэгт хагалгаанд орсон. Гэсэн хэдий боловч одоогоор нарийн шинжэлгээ хийлгэх шаардлагатай байна. Мөн суллагдсаны дараа Орхон аймагт сэтгэл мэдрэлийн эмнэлэгт “...Нойргүйдэл, сэтгэл санааны хурц цочрол” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлсэн. Гэвч олигтой засрал авахгүй шаналгаа зовиуртай шаналж явна. Ингэж таван жил найман сар цагдан хоригдож эрүүдэн шүүгдэж улмаар 20 жилийн хугацаагаар ял эдлэхээр шийтгэгдэн, хүний ёсноос гадуур хүнлэг бус дарамт яргалалд өртсөн. Сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд, эрүүл мэнд, эргэж олдохгүй цаг хугацаа, сүүлчийн удаа ч уулзуулаагүй үр хүүдийн амь нас, үлдсэн насандаа үр хүүхдүүд гэр бүлээрээ үүрч явах "Алуурчин" гэх бузар гүтгэлэг доромжлолын төлөөс, мөн үр хүүхэд ирээдүй хойч үеийнхний гадаадад сурч боловсрох эрдэм ном болоод улс төрийн карьерт саад тотгор болох бузар гүтгэлэг доромжлолын төлөөсийг нэхэмжилж байна” гэжээ.

Ер нь бол Т.Чимгээ “...Нийт 48.9 тэрбум төгрөгийг Монголын төрөөс гаргуулж иргэн миний хохиролыг барагдуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг гаргажээ. Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ “...Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг бүрдүүлж буй 922 орчим төгрөгийн тооцоолол, үндэслэл, эрүүл мэндэд ямар хохирол учирсан нь нэхэмжлэлд тодорхойгүй, орон сууцны түрээсийн төлбөр, Т.Чимгээ нарын зээлийн үлдэгдэл, машин тээвэр, бензин шатахууны зардал, Т.Чимгээгийн охин Ө-гийн оршуулгын зардал, амьдарч байсан байшинг дахин барих зардлыг хариуцагч Төрөөс гаргуулахаар шаардаж буй үндэслэл, тооцоолол ойлгомжгүй хэвээр байна”, “...Нэхэмжлэгч нь хариуцагчийг Төр хэмээн нэхэмжлэлдээ тодорхойлсон байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ”, “...Нэхэмжлэлд хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар гэж тус тус заах” гэсэн шаардлагыг хангаагүй байна”, мөн “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдаж буй хүний амь нас, гэр бүлийн бүх гишүүдэд хамаарах гүтгэлэг доромжлолын төлөөс хэмээн шаардаж буй үндэслэл ойлгомжгүй, 48 тэрбум төгрөг гаргуулахаар шаардаж буй үндэслэл, түүний тооцоолол тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна” гэж үзжээ. Ингээд “...Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав11 сар 6. 10:13Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй11 сар 6. 9:39Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ11 сар 6. 9:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 6. 9:21Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм11 сар 5. 16:38Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ11 сар 5. 16:35ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм11 сар 5. 16:30АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа11 сар 5. 14:26УИХ-ын гишүүн Т. Мөнхсайханы 2026 оны ажлын тайлан11 сар 5. 14:13Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг11 сар 5. 14:09Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ11 сар 5. 14:04АН Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд олгохыг эсэргүүцэв11 сар 5. 13:55С.Бямбацогт: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох эсэхийг УИХ хэлэлцэнэ11 сар 5. 11:46Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ11 сар 5. 11:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав11 сар 5. 3:23“Нээлттэй парламент” өдөрлөгөөр иргэдэд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас мэдээлэл авах, ашиглах практик мэдээлэл хүргэлээ11 сар 5. 1:47Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ11 сар 5. 1:36Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно11 сар 5. 1:33“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана11 сар 5. 0:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 5. 0:47Авлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 163.5 сая төгрөгийг улсын орлого болгов11 сар 4. 14:05Татварын ерөнхий газар болон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нарыг чөлөөллөө11 сар 4. 14:01Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “Оюу толгой”-н ногдол ашгийг ард түмэнд олгосноор инфляц өсөхгүй. Ногдол ашиг бол халамж биш11 сар 4. 12:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.