Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу


4-р сарын 17
8 цаг 38 минут

      ЭЦА-наас уржигдар “Алтайн хүдэр” компанийн эзэн Р.Базарыг саатуулсан нь нийгэмд ихээхэн шуугиан дэгдээлээ. Түүнийг ЭЦА-ны хаалгаар орж амжаагүй шахам байхад л “…Р.Базар улстөрчдийг санхүүжүүлсэн” гэдэг мэдээлэл түгсэн юм. Үүнийг түүний эзэмшлийн гэгдэх Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотойгоор яригдаж эхэлсэн.

Харин өчигдөр ХЗДХ-ийн сайд “…Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан талаар мэдээлэл алга. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ түүнтэй холбоотой нэг хэрэг байсныг мэднэ. Хоёр жилийн өмнө “5Ш” ажиллагаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хүрээнд иргэн Р. Базар ЕСБХБ-нд нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Дээд шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн байсан. Шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүйтэй холбоотой гомдол ЕСБХБ-наас надад ирсэн. Одоогоор түүнээс 13.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан. 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Р.Базарыг энэ асуудлаар хорьсон эсэх талаар мэдээлэл надад ирээгүй. Би оролцдоггүй” гэв.

Харин ЭЦА-наас “…. Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Мөн “…Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 9-11 дүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох” гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий “Алтайн хүдэр”, “Бүрдэл Майнинг” компани, Тээвэр хөгжлийн банк зэрэг 10 объектод нэгжлэг хийж санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан” гэж мэдээлэв.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр Р.Базарыг баривчилсан нь Тээвэр хөгжлийн банкиндаа нэр бүхий хүмүүсийн зургаан сая орчим ам.долларыг “төвлөрүүлсэн”-ээс болжээ. Гэхдээ хууль хяналтынхан дээрх мөнгийг “…Улс төрийн санхүүжилт байж болзошгүй” гэж үзэж шалгаж байгаа юм байна. Харин дээрх мөнгө нь уржигдраас “шуугиад” байгаачлан улс төрийн аль нэг нам, ялангуяа АН-тай холбоотой гэдэг нь одоогоор тогтоогдоогүй бөгөөд ташаа мэдээлэл бололтой.

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ирцийн мэдээ1 цаг 15 минутын өмнөТөрийн банк эхэлж НОГООРНО1 цаг 21 минутын өмнөУИХ-ын гишүүн Б.Уянга: Дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчинд тодорхой зохицуулалт байхгүй байна5 цаг 28 минутын өмнөОлон төрлийн тэтгэврийн даатгалын системийг нэвтрүүлэхэд олон улсын сайн туршлагыг судална5 цаг 32 минутын өмнөАвлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн авчээ5 цаг 37 минутын өмнөЦ.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна6 цаг 19 минутын өмнөАБГББХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 28 минутын өмнөАҮББХ: Хяналт шалгалтын ажлын хэсгүүдийг байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулах үйлдвэрийн талаарх мэдээллийг сонслоо6 цаг 31 минутын өмнөБСШУСБХ: Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав6 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан6 цаг 51 минутын өмнөУ.Хүрэлсүх: Уулсын экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр онцгой анхаарч байна11 сар 13. 19:05"Хөвгүүдийн цахим зөвлөх" ажиллаж байна11 сар 13. 13:41“Дэлхийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал, баялгийн сангийн чуулга уулзалт” эхэллээ11 сар 13. 13:35УИХ-ын гишүүн А.Ундраа: Дотоод орчны бохирдлыг бууруулах зохицуулалтыг салбар бүрийн хуульд тусгах шаардлагатай11 сар 13. 13:31Дүнжингаравын уулзварт гарсан галын хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татжээ11 сар 13. 13:27Дараах долоон намд төсвөөс 7.4 тэрбумын санхүүжилт олгоно11 сар 13. 9:16Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд 1607 албан хаагч оролцлоо11 сар 13. 9:05УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа11 сар 13. 8:56Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна11 сар 13. 8:49ТББХ: “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ11 сар 13. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан11 сар 13. 8:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ11 сар 13. 8:29Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-д ажиллалаа11 сар 12. 17:46Дэлхийн хамгийн том цэцэг цоморлогоо нээжээ11 сар 12. 15:54ЭЗБХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 12. 15:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна11 сар 12. 15:35Канад улс 10 жилийн хугацаатай виз олгохгүй11 сар 12. 11:46Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг таниулах сургалтад хамрагдлаа11 сар 12. 11:41Угаарын хий мэдрэгч нь ямар тохиолдолд дуугарах вэ?11 сар 12. 11:36Иргэдийн амьдралыг насан туршид нь дэмжих нийгмийн хамгааллын тогтолцооны зураглалтай болно11 сар 12. 8:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.