Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв


4-р сарын 17
14 цаг 32 минут

     Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2024.04.17) Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн  шинэчилсэн  найруулгын  төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулахдаа, улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих, худалдаа үйлдвэрлэлийн орчин үеийн тогтолцоо бий болгох, гишүүдийнхээ болон гадаад дотоодын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилго бүхий Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдсан. Тус хууль нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т “тухайн хуулиар зохицуулж байгаа нийгмийн харилцааны төлөв байдал, агуулгад ихээхэн өөрчлөлт гарч, түүнтэй уялдуулан хуулийг шинэчлэн батлах шаардлагатай болсон.” гэж, мөн 25.1.2-т заасны дагуу Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн нийт заалтын тавиас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орсон тул уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах шаардлага бий болсон гэлээ.

Тэрбээр, хуулийн төсөл нь 8 бүлэг, 29 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, тогтолцоог сайжруулах, чиг үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн бие даасан байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг тусгасан.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, зохион байгуулалт, түүний бүрэн эрх тодорхой болсноор аж ахуй эрхлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан дуу хоолойгоо төр болон олон нийтэд хүргэх боломж бололцоо нэмэгдэнэ гэж үзжээ.

Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хууль болон хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалын дагуу боловсруулсан бөгөөд хэрэгжилтийн үр дагаврын судалгаа, хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ болон хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог тус тус хийж, холбогдох саналыг хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Унгар Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдлыг зохицуулсан хууль тогтоомжийг харьцуулан судалж, олон улсын жишиг зохицуулалтыг харгалзан Монгол Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн бүтэц, зохицуулах асуудлуудын цар хүрээг тодорхойлж, Монгол Улсын эдийн засаг болон гадаад, дотоод худалдаа, хүн ам зүйн тархалт, аж ахуй эрхлэгчдийн төвлөрөлт, тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой холбоодын үйл ажиллагааны үр дүнтэй байдал, аж ахуй эрхлэгчдэд дутмаг байгаа санхүүжилтийн төдийгүй техник, боловсон хүчний нөхцөл байдал зэрэгт тулгуурлан хуулийн төслийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ1 минут 6 секундын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.023 минут 50 секундын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа12 минут 11 секундын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ20 минут 32 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь1 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 18 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.