Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!


4-р сарын 18
8 цаг 28 минут

     Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар 2019 онд хуулийн 6.2-т оруулсан “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээх өөрчлөлт биелнэ. Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сантай болно. Ерөөс, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн гол агуулга, зорилт нь Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг хангахтай л холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, олон жилийн турш олуулаа бус цөөхүүлээ хүртэж ирсэн баялгийн “хуваарилалт”-ыг тэгшитгэх зорилготой гэхэд болох юм байна.

Тэр утгаараа, энэ хуулийн төсөл баялаг эзэмшигч “цөөнх”-д таалагдахгүй байх талтай. Тэгж ч байгаа бололтой. Учир нь, хэрэв хууль батлагдвал Эрдэнэтийн овоолгоос эхлээд тэдний эзэмшдэг ордууд “Эрдэнэс Монгол”-оор дамжуулаад Үндэсний баялгийн санд үр ашгаа өгөх ёстой болно.

Тэгээд ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн статусаар бол энэ овоолгууд 100 хувь төрийн буюу нийтийн өмчид шилжих учиртай. Гэхдээ одоо нэгэнт эзэмшигчидтэй болчихсон. Тэгэхээр одоо “Эрдэнэт үйлдвэр”-ээ дагаад 100 хувь төрд ирэх нь юу л бол доо. Харин тэдний “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудтай хийсэн анхны яриа тохироогоор дор хаяж 34 хувь нь “Эрдэнэс Монгол”-д ирэх ёстой болно.

Товчхондоо, Үндэсний баялгийн сангийн хууль батлагдахад эрх ашиг нь хөндөгдөх орд эзэмшигчдийн нэгээхэн хэсэг нь энэхүү “Эрдэнэтийн овоолгынхон” болж таарч байгаа юм.

Гэхдээ тэд Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтүүддээ найдаж “…Овоолгыг авч чадахгүй” гэж байж мэдэх юм. Учир нь 2016, 2023 онуудад тус хуульд өөрчлөлт оруулах замаар “…Үүсмэл орд” нэрээр овоолгоо дархалж үлдээсэн байдаг. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д “…Үүсмэл орд гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг хэлнэ” гэж оруулсан. Эндээс “…Үүсмэл орд” гээч нь шууд л “…Эрдэнэтийн овоолгууд” гэж уншигдаж байгаа юм. Мөн дээр хэлсэнчлэн 2016, нэмээд 2023 онд тус хуулийн 4.1.28-д “…Үүсмэл орд ашиглах гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэхийг хэлнэ” гэчихсэн байх жишээтэй.

Үүнийг харахад “…Үүсмэл орд” гэдгээр “Эрдэнэтийн овоолго” хамгаалагдаж харагдаж байгаа юм. Гэхдээ энэхүү Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол Үндсэн хуулийг дагаж гарч байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийн “ах” нь болно. Тэгэхээр Үндэсний баялгийн санд Эрдэнэтийн овоолгуудын 100 хувийг биш гэхэд 34 хувийг нь авах л хуулийн шаардлага үүснэ. Гэвч үүнийг УИХ л шийднэ. Хэрэв гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг “…Үгүй” гэвэл энэ овоолгууд үүсмэл орд хэвээрээ үлдэнэ. Харин баталчихвал Үндэсний баялгийн санд ашиг өгөх 2-3 “орд”-оор баяжна. Ийм л юм.

Эх сурвалж: Б.Гарьд


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой9 сар 24. 16:56COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ9 сар 24. 15:19Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 сар 24. 14:33Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.