Төрийн банк: “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна


4-р сарын 18
11 цаг 03 минут

     Төрийн банк байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах нөгөө талаас иргэдийн  байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилго бүхий “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

Бид дундаж давхаргыг дэмжигч банк байхаар зорихын зэрэгцээ гадагшаа болон дотооддоо чиглэсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан нийт харилцагч, ажилтнуудын хамтаар байгаль орчин, нийгэмд ээлтэй, эерэг нөлөөллийг үзүүлэхэд анхаарал хандуулсаар ирсэн билээ.

Тогтвортой хөгжилд чиглэсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлэн харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол сайжруулах замаар байгаль орчин нийгэмд ээлтэй байдлыг манлайлан ажиллах зорилтынхоо дагуу бизнес эрхлэгч,  хэрэглэгчийг холбох гүүр нь болж энэ төрлийн үзэсгэлэн худалдааг салбартаа анхлан санаачлан хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар эрчим хүчний хэмнэлттэй эко амины орон сууц, тээврийн хэрэгсэл, цахилгаан бараа, тоног төхөөрөмж гэх мэт хэрэглэгчдийн гарт шууд хүрэх бэлэн бүтээгдэхүүнүүд борлуулагдах бөгөөд харилцагч та дараах зээлүүдийг шуурхай шийдүүлэн авах боломж бүрдэнэ. Үүнд:

  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл;
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн зээл;
  • Эко бохирын систем, дулаалгын материалын зээл;
  • Эко тээврийн хэрэгслийн зээл;
  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан барааны зээл;
  • Унадаг дугуй, скүүтерийн зээл;

Мөн энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан нийт оролцогчдын 30-аас багагүй хувийг эзэлсэн байхаар зорин ажиллаж байна.

Хэзээ: 2024 оны 04-р сарын 22-28-ныг дуустал долоо хоногийн турш өдөр бүр 11:00-19:00 цагт

Хаана: МҮЭСТО

Эрхэм харилцагч таныг  “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг уриалж байна.

 

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Global Talk нэвтрүүлэгт оролцож, Олон улсын харилцаа, геополитикийн онол, практикийн талаар ярилцлаа4 цаг 4 минутын өмнөГудамж, талбай цэвэрлэх шинэ төхөөрөмжтэй боллоо4 цаг 9 минутын өмнөАхмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв4 цаг 13 минутын өмнөВьетнамын Далайн их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна4 цаг 17 минутын өмнөЧингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо4 цаг 24 минутын өмнөТавдугаар сарын халамжийн мөнгөний хуваарь4 цаг 29 минутын өмнө“Шинэ хоршоо” хөдөлгөөний Хангайн бүсийн нээлт Арвайхээрт боллоо4 цаг 37 минутын өмнөХуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав4 цаг 47 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ4 цаг 51 минутын өмнөТөрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ9 цаг 1 минутын өмнө“Хөдөлмөр эрхлэлт 2024” арга хэмжээ амжилттай боллоо9 цаг 4 минутын өмнөМонголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа9 цаг 8 минутын өмнөШаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө9 цаг 13 минутын өмнөТөрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны эхний “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо9 цаг 19 минутын өмнөАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цаг 23 минутын өмнө“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө5 сар 2. 9:24Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв5 сар 2. 9:19Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа5 сар 2. 9:15“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэм буруутайд тооцож, зорчих эрхийг нь хоёр сар хязгаарлажээ5 сар 2. 9:08Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 2. 9:03Дэд сайд Б.Уянга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллав5 сар 2. 9:00"Монголдоо сайхан ажиллаж амьдаръя" уриатай өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ5 сар 2. 8:52Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээр байгууллаа5 сар 2. 8:43Эм чанартай, үнэ хямд, хүртээмжтэй болоход нэг том алхам ойртлоо5 сар 2. 8:36Өнөөдөр улаан бар өдөр5 сар 2. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 2. 8:23Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ5 сар 1. 21:03Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 1. 20:57Хүүхэд хамгааллын тухай хуулын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг Сонгинохайрхан дүүрэгт зохион байгууллаа5 сар 1. 12:44“Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг дүүргийн иргэд, үзэж сонирхлоо5 сар 1. 12:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.