С.Баярцогт, С.Эрдэнэ нар фракциудаа нэгтгэлээ


4-р сарын 19
14 цаг 16 минут

      АН-ын Тэргүүн Дэд дарга С.Баярцогт, АН-ын ҮБХ-ы гишүүн С.Эрдэнэ нар фракциудаа нэгтгэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр С.Баярцогт: "Ардчилсан нам дотроо олон бүлэг, фракцтай. Анхнаасаа ардчиллын төлөө 5 намын нэгдэл дээр суурилсан нам байсан. Ардчилсан намын үнэт зүйлийг тээж яваа, төрийг жижиг байлгаж, ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилтын үүднээс АН доторхи "Олуулаа" клуб, "ОД" клуб, МҮДН фракцууд нийлж "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан. "Гранд Монгол" нэгдэлд өнөөдөр "Ардчилсан хүчний холбоо" нэгдэж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байна. " гэсэн бол С.Эрдэнэ: "Өнөөдөр АН-ын түүхэнд нэг чухал үйл явдал болж байна. С.Баярцогт даргын хэлсэнчлэн АН анхнаасаа олон ургальч үзэлтэй, олон үзлэ санааны нэгдэл болж бий болж байсан нам.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН жижиг, том нийлсэн 20 орчим намыг өөртөө нэгтгэж, баруун төвийн үзэл санаа, хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах суурь үзэл дээр нэгдэж боссон нам юм.

Сонгууль дөхсөн хариуцлагатай цаг үед АН дотор байгаа бүлэг, фракцууд нэгэн зорилгын дор нэгдэж байна. Үндсэн дүрэм, үзэл санаа нэг хэдий ч үйл ажиллагаа, тактикийн хувьд янз бүрийн байр суурьтай байснаа нэгтгэж, цаашдаа нэгдмэл, нэг үйл ажиллагаатай байх зорилгын төлөө "Гранд Монгол" нэгдэлд "Ардчилсан хүчний холбоо" нэгдэн орж байна. " гэв.

Эх сурвалж: М.Чой sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана2 цаг 38 минутын өмнөНББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ4 цаг 21 минутын өмнөУвс нуур цөнгөө түржээ4 цаг 30 минутын өмнөМетро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ4 цаг 35 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ6 цагийн өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочиллоо6 цаг 3 минутын өмнөХимийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүллээ6 цаг 9 минутын өмнө1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна6 цаг 51 минутын өмнөДарга нар нисдэг тэрэг хөлөглөж, аврагчид Богд уулын орой руу явганаар мацжээ6 цаг 54 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ6 цаг 58 минутын өмнөМонголын хоккейчид хоёр дахь хожлоо авлаа9 цаг 18 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 46 минутын өмнөБогдхан ууланд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байна9 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан9 цаг 57 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо4 сар 28. 19:11“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна4 сар 28. 19:08Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав4 сар 28. 15:39Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна4 сар 28. 15:36“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ4 сар 28. 15:11Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ4 сар 28. 15:07УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ4 сар 28. 14:08БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа4 сар 28. 13:54Богд уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөв4 сар 28. 13:52Ү Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу зорчиж буй иргэдэд визний таатай нөхцөл бүрдүүлнэ4 сар 28. 13:47УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа4 сар 28. 13:42БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа4 сар 28. 12:53УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ4 сар 28. 10:40Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь4 сар 28. 10:09Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ4 сар 28. 10:07УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.024 сар 28. 10:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.