Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ


4-р сарын 22
9 цаг 21 минут

     Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Туваан нар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулснаа  (2024.04.19) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурал анх 2000 онд Донорын тухай хуулийг баталсан. Манай улсын анагаах ухааны салбарт эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ эрчимтэй хөгжиж, эмчилгээний арга хэлбэр, тоо, чанарын үзүүлэлт сайжирч байгаатай холбоотойгоор хуульд 2012, 2014, 2015, 2021 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Дэлхийн 93 улс оронд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд эдгээрээс 90 оронд энэ төрлийн харилцааг зохицуулсан бие даасан хууль тогтоомж байдаг байна. Манай улсад эдийн засаг, санхүүгийн хувьд хязгаарлагдмал хэдий ч эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүдийг хамтад нь амжилттай хийж гүйцэтгэж байгаа цөөн орны тоонд багтдаг.

Монгол Улсад 2006 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээс хойш 2023 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 331 иргэнд бөөр (41 иргэнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан), 234 иргэнд элэг (12 иргэнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан), Хавдар судлалын үндэсний төвд нийт 118 хүнд элэг шилжүүлэн суулгах (эдгээрээс 10 хүнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан) эмчилгээг амжилттай хийжээ. Түүнчлэн эд, эс, үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд хурдацтай хөгжиж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, үр хүүхэдтэй болох хүсэл мөрөөдлийг нь биелүүлж байна. Одоогоор 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 1735 иргэнд арьс, 150 гаруй иргэнд шөрмөс шилжүүлсэн суулгасан бол 974 иргэнд үр шилжүүлэн суулгах эмчилгээг хийснээс 442 хүүхэд эсэн мэнд төржээ. 

Монгол Улсын хүн ам 3.4 сая гаруй болсон бөгөөд үүнээс 45 хүртэлх насны иргэд нийт хүн амын 70 гаруй хувийг эзэлж байна. Хүн амын дунд залуучуудын эзлэх хувь өндөр байгаа нь ирээдүйд өвчин эмгэг өсөх хандлагатай байгаа нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээний хэрэгцээ шаардлага улам нэмэгдэх хандлагатай байгааг хуулийн төсөл санаачлагчид хэлж байна. Иймд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог, мэргэжил тус бүрийн нарийн төвөгтэй асуудлыг зохицуулах хэрэгцээ шаардлагыг харгалзан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний хүрээ нэмэгдэж, иргэд эх орондоо дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ үйлчилгээг авах боломж бий болно. Мөн амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээ нэмэгдэж, амьд донорыг хамгаалах үйл явц сайжрахын зэрэгцээ хүний болон хүний эрхтний наймаанаас сэргийлэх нөхцөлийг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа.

Төсөлд хүүхдэд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах зардлыг улсын төсөв тусгах, шаардлагатай багаж хэрэглэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ тогтолцоог бий болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна18 минутын өмнөДарга нар нисдэг тэрэг хөлөглөж, аврагчид Богд уулын орой руу явганаар мацжээ20 минут 38 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ24 минут 39 секундын өмнөМонголын хоккейчид хоёр дахь хожлоо авлаа2 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 13 минутын өмнөБогдхан ууланд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байна3 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 цаг 24 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо4 сар 28. 19:11“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна4 сар 28. 19:08Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав4 сар 28. 15:39Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна4 сар 28. 15:36“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ4 сар 28. 15:11Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ4 сар 28. 15:07УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ4 сар 28. 14:08БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа4 сар 28. 13:54Богд уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөв4 сар 28. 13:52Ү Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу зорчиж буй иргэдэд визний таатай нөхцөл бүрдүүлнэ4 сар 28. 13:47УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа4 сар 28. 13:42БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа4 сар 28. 12:53УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ4 сар 28. 10:40Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь4 сар 28. 10:09Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ4 сар 28. 10:07УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.024 сар 28. 10:04Монголын хоккейчид эхний хожлоо авлаа4 сар 28. 9:55Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 28. 9:47УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 28. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан4 сар 28. 8:50Big Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.