УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн бүлгийн хурлаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулав. Бүлгийн өргөтгөсөн хуралдаанд АН-ын дарга, удирдлагууд болон 2008 оноос хойш УИХ-д сонгогдсон гишүүдийн төлөөлөл оролцлоо. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуулуудын талаар тус бүлгийн дарга, гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн асуудал сонгууль бүрээр яригдаж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг нь бурууддаг боллоо. Энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг нууцаас бүрэн гаргахгүй нууц хэвээр нь байлгасаар байна. Нууц байлгах нь нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг боллоо. Тиймээс хууль дүрмийн хүрээнд бүх мэдээллийг нь ил тод нээлттэй болгохыг шаардаж байна. Нээлттэй болгох эрх нь Засгийн газарт бий.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Засгийн газраас зохион байгуулалттайгаар хэд, хэдэн нэвтрүүлэг бэлтгэж, нийгмийг маш их талцуулж, ард иргэдийг бухимдуулж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний болчихлоо. 1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш 26 жил өнгөрсөн. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг аваад үзэхэд тухайн аллагын эзэд нь илэрсэн ч юмуу, илрээгүй ч юм уу эргэлзээнд оруулсан байна. Ийм учраас Бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулъя. С.Зориг агсантай холботой асуудлыг нууцаас гаргаж ил болго. Эрүүдэн шүүсэн гээд байгаа асуудлыг ч ил гаргах ёстой.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
А.Амундра “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу шилжүүлсэн гэх 110 сая ам.долларын гүйлгээний баримтаас дэлгэлээ
Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана.gif)

Сэтгэгдэл бичих