Д.Амарбаясгалан: 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой


4-р сарын 26
15 цаг 05 минут

      “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд үргэлжилж байна. Нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, зохион байгуулагч Д.Амарбаясгалан оролцож үндсэн илтгэлийг танилцууллаа. Энэ арга хэмжээнд хот, хөдөөгийн малчин, хоршоологчдын 3100 гаруй төлөөлөгч оролцож байна.

 “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар энэ долоо хоногт баталсан.

Энэ өвлийн зузаан цас, зудын нөхцөл цаашид ч давтагдаж магадгүйг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна. Иймд уламжлалт мал аж ахуй цаг агаарын нөхцөлийг давахад хүндрэлтэй болсон. Мөн малчид арилжааны банкны жилийн 20-24 хувийн өндөр хүүтэй зээл авч, орлогоосоо давсан зарлагатай амьдарч буй. Малчид хамгийн өндөр хүүтэй зээл авдаг ч хамгийн бага орлоготой амьдардаг. Энэ хэвээр малчин ардын амьдрал цаашид үргэлжилбэл мал аж ахуйн салбар сэргэхгүй, малчдын амьдрал улам дордоно гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үзээд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж, зохион байгуулж байгаа.

Тэрээр “Малчид татвар төлөгчдийн мөнгөөр зээлээ тэглүүлдэг цаг өнгөрсөн. Тэд өөрсдөө хөдөлмөрлөж, өөрсдийн хүчээр амжилтад хүрч, ашиг орлогоо нэмж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлтэй байна. Малын тоо толгойгоо өсгөх тусам улам ядуурсаар буй өнөөдрийн тогтолцоог өөрчилж, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай тул “Шинэ хоршоо”-г орон даяар амжилттай хэрэгжүүлнэ” гэв.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн амжилттай хэрэгжсэнээр:

-Малчид, мал бүхий иргэд сайн дураар хоршоо байгуулж болно.

-Хоршооны гишүүн малчин айл 20-50 сая төгрөгийн, жилийн 6 хувийн хүүтэй, 3-5 жилийн урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авч болно.

-Хоршоондоо хөрөнгө оруулалт хийж хөгжүүлж, илүү ашиг орлого олсноор нэг малчин айлын сарын орлого 5 саяд хүрнэ.

-Нэг хоршоонд нэг удаад 5 га газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлнэ. Тухайн газартаа мах боловсруулах, арьс шир, ноос ноолуурын гэх мэт өөрсдийн хоршооны үйлдвэрлэлийг явуулах боломжтой болно.

-Хоршооны талаар монголчууд, малчид ихээхэн сонирхож байгаа тул “Шинэ хоршоо”-ны талаарх мэдээллийг 1800-2024 дугаарын утсаар авч болох нь.

-Зээлийн батлан даалтын сан 80-100 хувийн баталгаа гаргана. Хангалттай хэмжээний барьцаагүй бол тус сан баталгаа гаргаж өгнө.

-Зээлийн батлан даалтын сан орж ирснээр 100 толгой малтай бол 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байв.

Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэтэй болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны цогц бодлого ийнхүү эхэллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна34 минут 7 секундын өмнөЭрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв43 минут 21 секундын өмнөУргамлын тоосны харшил гэж юу вэ47 минут 37 секундын өмнөНалайх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө59 минут 37 секундын өмнөХойд бүсийн малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д нэгдлээ1 цаг 9 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2024 оны 18 дугаарын тойм1 цаг 40 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна1 цаг 42 минутын өмнөӨнөөдөр цагаагчин хонь өдөр1 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан1 цаг 56 минутын өмнөМалчин гэдэг үг мартагдахаас аврах “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр5 сар 6. 21:04“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болголоо5 сар 6. 16:55Хүүхэд хамгааллын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгууллаа5 сар 6. 16:45“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв5 сар 6. 16:42Орхон аймгийн Жаргалант суманд Шинэ хоршоо хөдөлгөөний “Малчдад туслах үйлчилгээний цэг” нээгдлээ5 сар 6. 16:29“Эрдэнэс Тавантолгой” ХК татвар төлөлтөөр тэргүүллээ5 сар 6. 16:24Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах хуваарь5 сар 6. 16:20ГССҮТ: “Багш шавийн эрдмийн уулзалт 2024” хэлэлцүүлэг зохион байгуулав5 сар 6. 16:13"Үр дүнд суурилсан хүүхэд хамгааллын санхүүжилт: шинэчлэл" сургалт боллоо5 сар 6. 16:09Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга5 сар 6. 13:03Малчид: “Шинэ хоршоо” хөдөлгөөн бидэнд итгэл өглөө5 сар 6. 12:54Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа5 сар 6. 9:39Шинэ хоршоо хөдөлгөөн Төвийн бүсэд эхэллээ5 сар 6. 9:35Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ5 сар 6. 9:14Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна5 сар 6. 9:06Б.Сэр-Од 6 дахь Олимпдоо оролцох болзлоо хангалаа5 сар 6. 8:58“Эх баригч хүмүүнлэгийн элч” уулзалт, хэлэлцүүлэг боллоо5 сар 6. 8:45Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ5 сар 6. 8:39Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 6. 8:344.3 магнитудын газар хөдлөлт болжээ5 сар 6. 8:31УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.06-05.105 сар 6. 8:25
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.