Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэхийг дэмжихээ илэрхийлэв


4-р сарын 26
17 цаг 10 минут
      АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д ажлын айлчлал хийж байна.
        Айлчлалын эхний өдөр
АНУ-ын Хөдөлмөрийн яамны орлогч Төрийн нарийн бичгийн даргын туслах хатагтай Патриса Силви, Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан захиргааны орлогч дарга Крис Виллиамсон болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, тэр дундаа уул уурхай дахь осол эндэгдлийг бууруулах асуудлаар харилцан мэдээлэл өгч, санал солилцлоо.
Манай улс АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч хоёрдугаар сард байгуулсан.
Энэ хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр, ХАБЭА-н Олон Улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, нас эрүүл мэндийг хамгаалахад талууд хамтран ажиллах юм.
АНУ-д 2023 онд уул уурхайн ослоор 40 хүн амь насаа алдаж, 63 хүн гэмтсэн. Ослын шалтгааныг судлаад уурхайчид болон хяналтын албан хаагчдыг чадавхжуулах сургалт чухал гэсэн дүгнэлтэд хүрч, зохих арга хэмжээг авч ажилласан. Үр дүнд нь өнгөрсөн оны мөн үед 17 тохиолдол бүртгэгдэж байсан ослын тоо энэ онд 4 болж буурсан байна. Мөн уул уурхайн тоосжилтоос үүдэлтэй эрсдэлийг бууруулах зорилгоор шинэ журам баталснаа танилцуулсан юм.
Уулзалтын үеэр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт шаардлагатай ажил мэргэжлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэх, энэ салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, Хөдөлмөрийн болон уул уурхайн салбарын байцаагчдыг ОУХБ-ын 81, 129 конвенцын хэрэгжилттэй уялдуулж чадавхжуулах зэрэг тодорхой саналуудаа Дэд сайд танилцуулж АНУ-ын тал бүрэн дэмжихээ илэрхийллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна9 цаг 9 минутын өмнөАвстри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа9 цаг 13 минутын өмнөБарилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо5 сар 27. 15:25Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ5 сар 27. 15:22Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна5 сар 27. 15:1521 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан туршлага солилцож байна5 сар 27. 15:00Б.Одбаяр: Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй5 сар 27. 14:58Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа5 сар 27. 14:51“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ5 сар 27. 10:22Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг УИХ-д оруулах бололтой5 сар 27. 10:19БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 10:14Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрчээ5 сар 27. 10:11Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт Чингис Хаан Үндэсний музейд зочиллоо5 сар 27. 10:04“Бүтээмж ба Инновац-UB2025” харилцан суралцах арга зүйн форум эхэллээ5 сар 27. 9:59Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлав5 сар 27. 9:17УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 27. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 27. 9:10Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна5 сар 26. 23:10УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНАУ-ын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав5 сар 26. 23:0811 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ5 сар 26. 23:05ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 26. 23:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ5 сар 26. 23:03“ТЭЦ-5” дулааны цахилгаан станцын төсөлд хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулна5 сар 26. 23:01“УИХ-ЫН ЦОМ 2025” спортын тэмцээн эхэллээ5 сар 26. 23:00Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа5 сар 26. 22:50СХД-ийн 18 дугаар хорооны гудамж талбайн тохижилтын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 26. 13:56Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв5 сар 26. 12:54Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно5 сар 26. 12:42УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 26-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 26. 12:39Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ5 сар 26. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.