Малчид маргааш яаж амьдрах вэ буюу Д.Амарбаясгалангийн “Шинэ хоршоо”


4-р сарын 29
8 цаг 38 минут

      -Энэ жил зээлийг нь тэглэчихэж болно оо, тэгээд малаа алдчихсан малчид маргааш яаж амьдрах юм бэ. Энэ асуултын хариулт бол Монгол Улсын сайд Д.Амарбаясгалангийн санаачилж, зохион байгуулж буй “Шинэ хоршоо” хөтөлбөр юм-

МАН-ын генсек Д.Амарбаясгалан үндэсний телевизээр ярьж байна. Малчид чих тавин сонссон байх. Монголын малчин ард нийлж хоршоо байгуулж орлого сайтай, чинээлэг сайхан амьдрах тухай тэр ярив. Хоршоо гэж хуучин сэдэв мэт боловч нэр нь “Шинэ хоршоо” аж.

Өвөл, хаврын хатууг дөнгөж давж буй малчдад урамтай мэдээлэл байсан нь дамжиггүй. Хөгшид нь тэтгэврээс өөр бэлэн мөнгөний орлогогүй малчид өнгөрсөн өвлийн хахир хүйтэн, хаврын хавсаргад малаа алдах нь алдаж туйлдсан. Онд оруулах нь оруулж, төл малаа авч чадсан нь ч бий. Гэвч байгалийн гамшгийн өмнө сөхөрсөн малчид  сэтгэл гундуу байна. Ийм харанхуй цаг үед нь төр засаг гараа сунгаж шуудай тэжээл бэлэн барьж очоод зогссонгүй. Малчид маргааш яаж амьдрах юм бэ гэдэг асуулт байнга хариулт нэхсээр л байлаа. Энэ асуултын хариултад төрийн далайцтай бодлого хэрэгтэй байв.

Ингээд мал сүргээ тоо толгойгоор нь өсгөөд ч улам л ядуурч, банкны өндөр хүүтэй зээлээс зээлийн хооронд амьдарч буй малчдын өнөөгийн байдал цааш үргэлжилж  болохгүй гэж үзээд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан томоохон хөтөлбөрийг зоригтой барьж авав. 

Тэрбээр буянт мал сүргээ түшин амьдарч буй малчин түмнээ дэмжсэн 5-10 жилийн хугацаатай цогц бодлогыг Засгийн газраар дэмжүүлэн, УИХ-аар хуулийг нь батлууллаа. Малчидтай уулзаж, хоршооны төлөөллийг ч урьж хөтөлбөрөө танилцуулсан байна. Бүх монголчуудад ойлгуулах гэж “Шинэ хоршоо” хөдөлгөөнөө ам хуурайгүй ярьж явна, тэр. Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан энэ бодлогыг хөрсөнд нь, хөдөөд нь амжилттай хөгжүүлэхээр тал тал тийш мэдээлэл хүргэсээр байгаа нь энэ юм. Энэ хөтөлбөрийг дэмжүүлэхийн тулд МАН-ын генсек олон дайралттай тулсан. Малчдын өнөөдөр байгаа зээлийг нь зүгээр тэглэ, эсвэл ноолуурыг нь үнэтэй болгочих гэх зэргээр. Ямар сайндаа л тэр “Малчдыг мэдлэггүй, чадваргүй, зээл аваад юу ч хийж чадахгүй гэж тохуурхсан УИХ-ын гишүүний тойрог дээр очиж малчидтай жагсана” гэх вэ дээ. Сонгуулийн жилд олон улстөрчийн малчдад хайртай гэх дүр эсгэсэн энэ сиймхийг ашиглаад УИХ-аар хууль батлуулаад авлаа гэдгээ Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан Үндэсний телевизийн ярилцлагад орохдоо нуулгүй хэлээд авна лээ. Хэрэв дараа гэж хойшлуулсан бол сонгуулийн дөрвөн жилийн эргэлтээс нааш энэ асуудал шийдэгдэхээргүй байв. Энэ жил зээлийг нь тэглэчихэж болно оо, тэгээд малаа алдчихсан малчид маргааш яаж амьдрах юм бэ. Энэ асуултын хариулт бол Монгол Улсын сайд Д.Амарбаясгалангийн санаачилж, зохион байгуулж буй “Шинэ хоршоо” хөтөлбөр юм. Боломжийг нь бодлого тодорхойлогчид олгож өгөөгүй байж “Чи чадахгүй ээ” гэж малчдыг чичлэх нь зохимжгүй юм. Хийлгэхгүй адалж сууснаас хийлгээд алдаа, оноог нь дэнслээд үзэх нь хавь илүү биз ээ. Д.Амарбаясгалан “Малчид минь яараарай, жижигхэн учир шалтгаан тоочоод хойш суувал хоцорно шүү” гэж хоршоонд нэгдэхийг уриалсан юм.

Ийн “Шинэ хоршоо”-г орон даяар эхлүүлэхэд бэлэн боллоо. Мэдээж малчдад энэ талын мэдлэг, мэдээлэл хүргэх хүн хүч хэрэгтэй. Төрийн албанаас 1400 ажилтан хөдөө томилж бүтэн нэг сар сургалт оруулахаар хөдөлгөлөө. Энэ дөрөвдүгээр сарын 29 гэхэд төрийн албан хаагчид эхнээсээ суманд очоод заавар зөвлөгөөгөө эхлүүлэх юм байна. Хөдөө гэхээр хоосон толгойтнууд амьдардаг юм биш, тэд бизнес сэтгэлгээтэй. Мах бэлтгэх үү, ноолуур, ноосоо тушаах уу, арьс шир, сүү цагаан идээгээ боловсруулах уу, үхэр бордох уу гэх мэтээр өөрсдөө мэдээд хамтраад хийж чадна. Газар нутгийн онцлогоос хамаараад малын ямар ч бүтээгдэхүүнээ хоршоолж хамтран хөгжүүлж, зах зээлд оруулж ашиг олж болно. Бүр малын эмч нар ч мал эмнэлгийн хоршоо байгуулж малчдадаа чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгийг хоршооны гол автор Д.Амарбаясгалан хэлнэ лээ.

Монголчууд бид “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ”, “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж хамтын хөдөлмөрийг зүйрлэдэг шүү дээ. Авхаалжтай, ажилсаг хэсэг нь амжилтад хүрдэг нь амьдралын хууль. Монголчууд улсын аварга малчин, тариаланч, саальчидаа тодруулж, жил бүрийн Цагаан сараар шагнаж урамшуулдаг. Түүнтэй адил Д.Амарбаясгалангийн автортой хоршоодоос улсын аварга удахгүй төрөх буй за... Ингээд хоршоо байгуулахыг хүссэн хүн бүрд хэрэгтэй байж болох албаны зарим мэдээллийг хүргэе.

Хоршоог хэн байгуулж болох вэ?

Мэдээж малчин, мал бүхий иргэн сайн дурын үндсэн дээр хоршоо байгуулах, гишүүнээр нэгдэж орох, элсэх нь нээлттэй. Гэвч хэн нэгэн хоршоонд дуртай үедээ ороод, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг зүйл биш. Тодорхой хэмжээний шаардлага, дүрэм журамд захирагдаж таарна. Хоршоонд тухайн сумын 18 нас хүрсэн, сумандаа амьдарч хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжтой иргэн гишүүнээр элсэх эрхтэй байх нь. Хоршоонд хэн, хэрхэн элсэж болох вэ гэсэн асуултын хариултыг дараах танилцуулгаас үзнэ үү.

Хоршоо байгуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Нэг хоршоонд доод тал нь есөн малчин айл нийлж болох аж. Хоршоонд нэг удаа үйлдвэрлэл явуулахад дэмжиж таван га газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ. Малчид хоршоо байгуулахдаа хаана, хэнд, хэрхэн хандах вэ гэсэн асуулт олон ирж байна. Сум, аймагт хүнд суртал их байдаг. Анхан, дунд шатанд учрах саад бэрхшээлийг яах вэ гэсэн асуултыг хөдөөгийнхөн олонтаа тавьж байгаа юм. Хоршооны хуулийг  хэрэгжүүлэх үүргийг төрийн хамаарал бүхий бүх байгууллага хүлээх учраас тухайн орон нутгийн төрийн албан хаагчдад эхлээд хандах ёстой юм байна. Хоршоонд зээл олгох эхний шатанд улс, аймаг, сумын төр, захиргаа, банк болон бусад байгууллага хамтран ажиллаж зөвлөгөө өгч, асуудлыг газар дээр нь шийдвэрлэнэ. Бүрдүүлэх материалын жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудас буюу www.burtgel.gov.mn-ээс татаж авч болно. Хоршоо байгуулах өргөдөл, тамга тэмдэг авах зэрэг асуудлыг ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэнэ гэж албаны эх сурвалжийн дараах танилцуулгад дурджээ.

Хэдэн төгрөгийн зээл авч болох вэ?

Засгийн газраас уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхээр 5-10 жилийн урт хугацаанд нийт таван их наяд төгрөгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрөө баталсан юм. Энэ хүрээнд хоршооны гишүүн нэг малчин дээд тал нь 50 сая төгрөгийн зээл авах боломжтой. Харин нэг хоршоо хоёр тэрбум төгрөгийн зээл авч болно. Арилжааны банкууд төрийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн эх үүсвэрээс “Шинэ хоршоо”-ны гишүүн малчдад зээл олгох юм. Банкууд энэ хөтөлбөрт зориулж зөвхөн энэ жилд 600 гаруй тэрбум төгрөгийн зээл гаргах боломжтой гэдгээ илэрхийлжээ.

Малчид өнөөдөр жилийн 20-24 хувийн өндөр хүүтэй арилжааны банкны зээлтэй амьдарч байна. Харин хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн урт хугацаатай, жилийн 6 хувийн бага хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломжтой болно. “Малчид хоршооны хэлбэрээр ажиллаж хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой хуулийн хүрээнд Төрийн банк хамтран ажиллахад бэлэн байна. Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалт гаргах учраас банкны зүгээс хойрго хандах асуудал байхгүй” гэж Төрийн банкны тэргүүн дэд захирал Д.Сугар хэлсэн юм. Харин Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан “Өнөөдөр малчид 5-10 сая төгрөгийн зээлийг өндөр хувийн хүүтэй авч байгаа бол энэ удаа Зээлийн батлан даалтын сан орж ирснээр 20-50 сая төгрөгийн бага хүүтэй зээлийг хоршиж нэгдэж хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр авч болно” гэв.

Давхар зээл авч болох уу?

Энэ асуултад “Одоо зээлтэй хэдий ч тус хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж болно” гэж албаныхан хариулсан. Малчдын одоогийн зээл бол банкууд дээр хэрэглээний зээл ангилалд байдаг. “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд олгох зээл бол хоршооны гишүүн малчинд олгох хоршооны үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөөнд зориулсан хөрөнгө оруулалтын зээл юм. Тийм болохоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны хязгаарлалт үүнд нөлөөлөхгүй тул зээл авч болно гэж ойлгож болно.

Мөн хангалттай хэмжээний зээлийн баталгаа байхгүй малчид 20 хүртэлх сая төгрөгийн зээл авч болох аж. Үүнийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даах юм байна.

Хотынхон хоршоонд орж болох уу?

Энэхүү хөтөлбөр нь  малчдад чиглэсэн  томоохон хэмжээний цогц бодлого тул хотын оршин суугчид  хамрагдахгүй. Хэрэв хотоос хөдөөд очиж амьдарна гэвэл хөтөлбөрт хамрагдаж болно. Гэхдээ малчин болсон нөхцөлд шүү дээ. Тухайн аймагтаа очсон, тодорхой хугацаанд мал малласан амьдралын гол орлогын эх үүсвэр нь мал болсон нь баталгаажиж байж банкнаас хоршооны хөрөнгө оруулалтын зээл олгохоор байгаа аж. Энэ бол малчинд олгож байгаа зээл. Малчин өөрөө төлөх үүрэг хүлээнэ. Тэгэхээр малчин өөрөө хоршоогоо хянах, үйл ажиллагаагаа хянахад оролцож сурах нь чухал юм байна.

“Шинэ хоршоо”-ны талаар хаанаас мэдээлэл авч болох вэ?

Олон хүн “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа юм. Тус хөдөлгөөний төв оффис нь Улаанбаатар  хотын Баянзүрх дүүргийн, 3 дугаар хорооны Энхтайваны өргөн чөлөө, 18А-1 буюу Засгийн газрын 9 дүгээр байранд байрлаж байна.  Хоршооны талаар 1800-2024 дугаарын утсаар мэдээлэл авч болох юм байна.

Эх сурвалж: Өглөөний сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ӨБХ: Орон сууцны захиалгын хохирогчдын асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэв1 цаг 8 минутын өмнөТүүхэн амжилт1 цаг 13 минутын өмнөМонгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа3 цаг 34 минутын өмнөЧингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ4 цаг 54 минутын өмнөСэрэмжлүүлэг: Налайх дүүргийн иргэдийн анхааралд5 цаг 5 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно5 цаг 15 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ5 цаг 21 минутын өмнөХХНББХ: 2027 оны төсвийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнгүй5 цаг 27 минутын өмнөМонгол, Германы батлан хамгаалах яамд хооронд цэргийн алба хаагчдыг Монгол Улсад сургах тухай хэлэлцээр байгууллаа5 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан5 цаг 54 минутын өмнөМонгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа10 сар 20. 20:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 20. 20:30Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа10 сар 20. 20:25УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 20. 17:46Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо10 сар 20. 17:43Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ10 сар 20. 17:40Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ10 сар 20. 14:15Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа10 сар 20. 14:12ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ10 сар 20. 14:09Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна10 сар 20. 12:38Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав10 сар 20. 12:31Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ10 сар 20. 10:53Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй10 сар 20. 10:41Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.2010 сар 20. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ10 сар 20. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан10 сар 20. 9:03Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ10 сар 19. 22:59УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ10 сар 19. 18:31Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ10 сар 19. 17:59Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?10 сар 19. 14:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.