Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй


4-р сарын 29
8 цаг 54 минут

      Энэ Засгийн газрын Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр “төв”-тэй С.Зоригийг хөнөөсөн хэргээс системийн авлига хүртэлх “яриа” яг нэг сар үргэлжилж байна. Энэ хүрээнд үйл явдал ч өрнөөд эхэллээ. Эдгээрийн нэг нь УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсантай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК хоёрын 2014 онд байгуулсан гэрээг хэрэгжүүлж тус компанийн 34 хувийг эзэмших, тухайн үед энэ хувиас татгалзсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан явдал юм. Ингэхдээ өнгөрсөн найман жилийн хугацаанд 34 хувийг эзэмшиж, олох байсан орлого буюу алдагдсан боломж, түүнд ногдох ашгийг нэхэмжлэх, цаашлаад, “500 орчим сая ам.долларын зардлаар бий болсон тус үүсмэл орд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т байх учиртай. Энэ талаар тус үйлдвэр өөрөө судлаад шийдвэрээ гарга” гэсэн үүргийг тус үйлдвэрийн удирдлагуудад өгсөн.

Уг шийдвэрийг гаргасан Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийн системийн авлига илэрч байгаа эхний данс нь “Цагалбар”-ын тэр асуудал шүү” гэсэн байна. Тэрээр өмнө нь 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд Үндэсний баялгийн сангийн хуулийн баталсан чуулган дээр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой 13 сая ам.долларын талаар хэлж байсан юм.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ардчилал бол Ц.Элбэгдорж, түүний нөхдийн авлигыг хаацайлах хамгаалалтын цайз биш. Баяжихдаа ашигладаг хувийн өмч нь биш. Мөнгө угаахдаа хэрэглэдэг төрийн бус байгууллагынх нь нэр бүр биш. Бас ардчилал бол шүүхэд нөлөөлж хүн амины хэрэг хаах эрх мэдэл биш. Тэр хүнд олгогдсон гэмгүй иргэдийг эрүүдэн шүүж, хилсээр хэлмэгдүүлэх тусгай эрх ямба биш. Эрүүдэн шүүлт хүний эрхийн ноцтой зөрчил, албан тушаалаа ашиглаж авилгал авсан бол гэмт хэрэг гэдэг нь аль ардчилсан улсын нийтлэг хэм хэмжээ шүү. Ц.Элбэгдорж бол 30 жилийн ардчиллын түүхэнд хамгийн жигшүүртэй хүний эрхийн зөрчил гаргасан жинхэнэ коммунист. Ардчилсан бүх хэм хэмжээг уландаа гишгэж, ардчиллын үнэт зүйлийг мөнгөөр худалдсан урвагч. Тэр хүн алс газраас ард түмэндээ агсам тавьж байхын оронд, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, төрөө хүндлээд Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг, П.Цагаан нараа хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй” гэж хэлжээ.

Маргааш нь Цагдаагийн байгууллага Ц.Элбэгдорж “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэсэн баримт, бас П.Цагаан тэр хоёрын мессежийг дэлгэсэн. Харин Ц.Элбэгдорж твиттерт "Ардчиллын баянбүрд" юу болж байна вэ. Олон хүмүүс Засгийн газрын дэмжлэгтэй, байнгын мэдээллийн терроризмд эргэлзэж байна” гээд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй авахуулсан зургийг нь тавьж англиар “жиргэсэн” байв.

Эх сурвалж: Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо25 минут 27 секундын өмнөТөвлөрөл сааруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, иргэнд хүрэх тусламж үйлчилгээг ойртуулна7 сар 26. 16:10Алба хаагчид гол, нуурын эрэг дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна7 сар 26. 16:06Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн заслын сургалтыг зохион байгууллаа7 сар 26. 14:53Жирэмсний хяналтын тусламж үйлчилгээг сайжруулна7 сар 26. 14:48Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар “Ганцхудаг”-т хоригдож байна7 сар 26. 14:41Парисын Олимпын нээлтийн ёслол 01:30 цагт эхэлнэ7 сар 26. 14:28УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийг даргална7 сар 26. 14:20О.Алтангэрэл сайдын уулзалтад ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор нар очсонгүй7 сар 26. 14:09Ерөнхий сайд аа, кино ярьж өгье. Тэмдэглэлээ хөтлөөрэй7 сар 26. 8:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан7 сар 26. 8:20Бага насны хохирогчийг 13 настай болохыг мэдээгүй гэж маргав7 сар 25. 23:28Л.Оюун-Эрдэнийн “Шударга ёсны тэмцэл” гэх популизм дор Хэнтийн цагдаа нар Монголыг цагдаажсан улс болголоо7 сар 25. 19:44Өнөөдөр шөнө Улаанбаатар хотод аадар үргэлжилж орно7 сар 25. 11:08Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа7 сар 25. 11:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 сар 25. 7:56“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна7 сар 24. 11:57Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно7 сар 24. 11:49Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ7 сар 24. 10:13Эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторийг сайжруулах ажил урагшилж байна7 сар 24. 10:11Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зар7 сар 24. 10:03Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар МАН-ын Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнэд уур бухимдлаа илэрхийлсэн гэв үү7 сар 24. 9:51О.Алтангэрэл сайд аа, “Авлига хороолол”-ын ард байгаа хурандаа нарыг илчилье7 сар 24. 9:33Х.Баттулга, Б.Чойжилсүрэн нар Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн болж “Халдашгүй эрх”-ээ дархлав7 сар 24. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан7 сар 24. 8:16Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Төрийн нууц мэдээ дамжуулсан” гэх асуудлаас чинь болж Н.Өнөрцэцэг ял сонссон нь үнэн үү7 сар 23. 21:36Б.Алтанчимэг: Азийн аваргын тэмцээнээс ихийг сурч, туршлага хуримтлуулсан7 сар 23. 8:31Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан7 сар 23. 8:25Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгаврыг гаргалаа7 сар 22. 19:51Алтай таван богд хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо7 сар 22. 19:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.