Органик бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга


4-р сарын 30
15 цаг 30 минут

      Органик бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хууль таван бүлэг, 19 зүйлтэй.

1) Нэр томьёо, органик үйлдвэрлэлд баримтлах зарчмыг тодорхой болгосноор органик бүтээгдэхүүн нь органик бус бүтээгдэхүүнтэй холилдохоос урьдчилан сэргийлэх, органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодис хэрэглэх, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээг хэрэглэх талаар тодорхой тусгасан.

2) Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага, органик үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг, органик үйлдвэрлэлд хориглох зүйл зэргийг тусгасан. Тухайлбал, органик үйлдвэрлэл эрхлэгч нь бүтээгдэхүүн нийлүүлэгчээс түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахдаа органик болохыг тодорхойлсон баталгаа шаардах, баталгаажуулалтын байгууллагыг өөрөө сонгох, хамтын баталгаажуулалтын байгууллагын гишүүнээр элсэх хүсэлт гаргах, шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг мэдээллийн санд бүртгүүлэх, мал, амьтан, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн шинж чанарыг хадгалах үйлдвэрлэлийн арга технологи боловсруулж ажиллах зэрэг эрх үүргийг хуульчилсан.

3) Органик бүтээгдэхүүний баталгаажуулалт, баталгаажуулалтын байгууллагын эрх, үүрэг, органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан, органик бүтээгдэхүүн болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг хэрэглэх зэргийг нарийвчилсан зохицуулсан.

4) Органик үйлдвэрлэлийн бодлого хэрэгжүүлэх төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, батлагдах журам, стандарт, аргачлалын талаар, органик бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын талаар тусгалаа. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалах импортын органик бүтээгдэхүүн нь экспортлогч улсын эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаас олгосон органик болохыг тодорхойлсон гэрчилгээтэй байх, импортын органик бүтээгдэхүүнийг жижиглэн савласан тохиолдолд шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нийцсэн байх, органик бүтээгдэхүүнийг бөөнөөр нийлүүлсэн тохиолдолд шошгоны мэдээлэл жижиглэн савласан органик бүтээгдэхүүний шошгоны мэдээлэлтэй ижил байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжин зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, ажлын байрыг бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр иргэдээ хангах, экспортод гаргах эрх зүйн боломж бүрдэнэ.

Органик бүтээгдэхүүний тухай хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөнө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатарын бродюрны асуудлыг нам дарахаар ирсэн Б.Одбаяр гэгч хэн бэ?51 минут 8 секундын өмнөЦагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ1 цаг 48 минутын өмнөТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо2 цаг 6 минутын өмнөГ.Занданшатар: Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барина2 цаг 23 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ2 цаг 33 минутын өмнө“Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй” сургалт боллоо2 цаг 41 минутын өмнөТББХ: Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ2 цаг 46 минутын өмнөТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, 99 лангуу, GS дэлгүүрийн эрх санал болголоо4 цаг 42 минутын өмнөНарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ5 цаг 41 минутын өмнөМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 12 минутын өмнөЯвган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна7 цаг 39 минутын өмнөУИХ: Ерөнхий сайдын томилгоог өнөөдөр хэлэлцэнэ7 цаг 43 минутын өмнөАзийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно8 цаг 31 минутын өмнөТөсвийн орлого 2.5 их наядаар тасарчээ8 цаг 35 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан8 цаг 44 минутын өмнөБурхан багшийн их дүйчэн өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр6 сар 11. 10:14Бурхан багшийн найман сургаал6 сар 11. 10:09УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг дэвшүүллээ6 сар 11. 10:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан6 сар 11. 9:58Ерөнхий сайдын томилгоог нөгөөдөр ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ6 сар 10. 20:45Нутгийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулж гэрчилгээ гардууллаа6 сар 10. 19:16УИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ6 сар 10. 19:13"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна6 сар 10. 18:28Баруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 18:26Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 10. 18:24“Хүннү хотын эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл”-ийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 17:11Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ 20 цагаас хэлэлцэж эхэлнэ6 сар 10. 17:08Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр "Миний карьер дууслаа. Намын даргаа өгнө" гэдгээ мэдэгдэж, Хэнтийнхэн, огцорсон сайд нар, 80-аад оны НАМЗХ-ныхон Г.Тэмүүлэнг дэмжих нэрийдлээр У.Хүрэлсүхийн эсрэг нэгджээ6 сар 10. 16:52Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна6 сар 10. 16:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.