
Мөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ХАА-н корпорацын эзэмшилд байгаа техник хэрэгсэлийг тариалан эрхлэгчдэд ашиглуулах, дотоод зах зээлээс илүү гарсан бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг бүрдүүлэх, хүнсний улаан буудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр 100 мянган тонн хүртэлх улаан буудайг улсын нөөцөд бүрдүүлж, хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Өнөөдрийн байдлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 88 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрлийг аж ахуй нэгжүүдэд олгож, нийтдээ 12 мянган тонн гурил, 7.8 мянган тонн хүнсний улаан буудайг импортлоод байна.
Сэтгэгдэл бичих