“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг ЭМЯ-аас зохион байгуулж байна


5-р сарын 4
15 цаг 53 минут

Эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэлийг эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчдад танилцуулах зорилгоор “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалт Төрийн ордонд эхэллээ. Сургалтыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар нээж үг хэлсэн бол Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдэвт илтгэл тавив. Мөн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь”, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь”, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдвээр илтгэл тавьж, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт, И-Монголиа академийн салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай “И-Монголиа академи” танилцуулгыг хийсэн юм. Харин Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн мэдээлэл технологийн албаны дарга Б.Доржмягмар эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Эхний өдөр буюу өнөөдөр (2024.05.04) сургалтад оролцогчид засаглал, манлайлал, хууль, дүрэм журам, стратеги, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хүний нөөц, аюулгүй байдал сэдэвт хэлэлцүүлгийг хийв. Сургалт ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 06 хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: Г.Анар


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хэрэглээний барааны үнэ 8.6 хувиар өсчээ55 минут 9 секундын өмнөШарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо3 цаг 23 минутын өмнөЖ.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зүтгэл бүхэн нэр төр, үнэ цэнийг авчирдаг3 цаг 26 минутын өмнө“Европын өдөрлөг-2025” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно3 цаг 36 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан4 цаг 46 минутын өмнөМега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо5 сар 12. 20:47АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно5 сар 12. 17:153,2 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа5 сар 12. 15:44“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ5 сар 12. 14:57“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ5 сар 12. 14:52Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо5 сар 12. 12:34Он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна5 сар 12. 12:31“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ5 сар 12. 12:28Эрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 12. 12:16Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй5 сар 12. 12:13Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай5 сар 12. 12:10Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ5 сар 12. 10:42Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээний нээлтэд оролцож байна5 сар 12. 10:36Б.Жаргалан: Нийслэл мега төслүүдийнхээ 20 хувьд дотоодын аж ахуйн нэгж оруулна гэж байгаа нь хэнийг доромжилж байгаа юм5 сар 12. 9:30Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 12. 9:21УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Түргэний цэцэрлэгт мод тарилаа5 сар 12. 9:19УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.12-05.165 сар 12. 9:03Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 12. 8:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 12. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан5 сар 12. 8:51Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна5 сар 11. 11:07Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана5 сар 10. 9:46Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 10. 9:44Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо5 сар 10. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.