БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургуулилт хийнэ


5-р сарын 5
15 цаг 14 минут

       Монгол Улсын Батлан хамгаалах яам дэлхийн 40 орчим оронтой цэргийн дипломат харилцаатай ажилладгийн дотор мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ, ХБНГУ, БНСУ, БНЭУ, БНТУ, БНФУ, Канад, Япон, Катар зэрэг гуравдагч хөрш орнуудтай хамтарсан сургалт дадлага, цэргийн боловсрол зэрэг өргөн агуулгын хүрээнд хамтран ажиллаж байна.

Энэ жил гэхэд БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай “Талын түнш-2024” хээрийн сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй “Сэлэнгэ-2024” хээрийн сургууль, АНУ-ын Зэвсэгт хүчинтэй “Зэв-2024” хамтарсан дадлага сургалт, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй “Зам-2024” хамтарсан дадлага сургалтыг тус тус зохион байгуулж байна. Тэр дундаа БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армитай хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль 5 дугаар сарын дунд үеэс эхлэн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэж, Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангийн бүрэлдэхүүний дэмжлэгтэйгээр зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангажээ.

“Талын түнш-2024” хамтарсан сургууль нь хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан уламжлалт сургуулийн үргэлжлэл бөгөөд 2009 онд БНХАУ-ын нутаг дэвсгэрт “Энхийг сахиулах элч” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургалтаар эхэлж, 2013 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт “Талын манлайлагч” гамшгийн эсрэг тэмцэх ажиллагааны сургалт, 2015 онд “Анчин бүргэд” терроризмын эсрэг тэмцэх ажиллагааны сургалтаар тус тус явагдаж байсан түүхтэй. Мөн 2021 онд БНХАУ-д зохион байгуулагдсан энхийг дэмжих ажиллагааны “Хамтын хувь заяа-2021” сургалт дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 30 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын салаа оролцож, харилцан туршлага солилцож байсан юм.

Энэ удаагийн хамтарсан сургуулийн онцлог нь хоёр талаас мотобуудлагын батальоны түвшинд цэрэг, зэвсэг, техник оролцуулж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн байна.

“Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийн Монгол талын удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: ubn.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ургац хураалт ба ХҮНИЙ ЭРХ26 минут 49 секундын өмнөМонгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина34 минут 34 секундын өмнөЭрдэмтдийн зөвлөл хуралдлаа37 минут 44 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан56 минут 32 секундын өмнөОрхон аймаг “Эрдэнэт-Шинэ илгээлт” бүтээн байгуулалтын төслөө эхлүүллээ9 сар 17. 16:35"Автомашингүй өдөр"-өөр зах худалдааны төвүүд ажиллахгүй9 сар 17. 15:06Т.Мөнхсайхан: Ёс зүй, харилцаа хандлагаас эмчилгээний эхлэл тавигддаг9 сар 17. 15:02Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааг дэмжих төслийг ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хүсэлт тавилаа9 сар 17. 14:57ТӨСӨВ_2025: Төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлнэ9 сар 17. 14:52Дэлхийн цомын анхдугаар тэмцээн Монгол Улсад болж байна9 сар 17. 11:09Турк улсад эмчилгээ хийлгэх иргэдэд туслах эрүүл мэндийн нэгж байгуулах талаар санал солилцлоо9 сар 17. 11:03Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ9 сар 17. 10:58Т.Мөнхсайхан: Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулснаар хот руу ирэх урсгал 80 хувь буурна9 сар 17. 10:46Нярай хүүхдээ хаясан иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ9 сар 17. 10:34Францын Орлеон хотын төв эмнэлэг Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй 24 дэх жилдээ хамтран ажиллаж байна9 сар 17. 10:30Нийтийн тээврийн автобус бүх төрлийн карт уншдаг боллоо9 сар 17. 9:49Өнөөдрийн сэрэмжлүүлэг9 сар 17. 9:45Автомашингүй өдөр цахилгаан мотоцикл, дугуй, сурроныг хөдөлгөөнд оролцуулахгүй9 сар 17. 9:35Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна9 сар 17. 9:28Б.Золбоо: Өтгөн хатах, жин нэмэгдэх, хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл бамбай булчирхайн өвчнөөр өвчилсөн байж магадгүй9 сар 17. 9:23Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй амины орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ9 сар 17. 9:17ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга А.Төвшин нарыг АТГ-аас саатуулжээ9 сар 17. 9:09Сургалт зохион байгууллаа9 сар 17. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 17. 8:35Нисэхийн тойргоос Хөшигийн хөндийн хурдны зам хүртэлх хөдөлгөөнийг хаана9 сар 16. 16:41Лаурел сантай хамтран нүдний мэс заслын эмч нарын чадварыг олон улсын түвшинд хүргэнэ9 сар 16. 16:38УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь томилогдлоо9 сар 16. 16:30Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийг шинэ шатанд гаргана9 сар 16. 9:44П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын хурал боллоо9 сар 16. 9:40Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгджээ9 сар 16. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.