Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга


5-р сарын 9
14 цаг 09 минут

     Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож төрөөс хүн амд үзүүлэх эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль 2016 онд батлагдан хэрэгжиж байгаа ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл болгосон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэх нарийвчилсан зохицуулалт бүхий бие даасан хууль, эрх зүйн орчин шаардлагатай байсан юм.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар дараах харилцааг зохицуулна. Үүнд:

1)

2) Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр, баримт бичгийн төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу боловсруулж, Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгаж, хэрэгжүүлнэ.

3)

4) Нийгмийн эрүүл мэндийн ажилтан нь Эрүүл мэндийн тухай хуульд заасан эрүүл мэндийн мэргэжилтний эрх, нийгмийн баталгааг эдэлнэ.

5)

6) Төрийн захиргааны төв байгууллага бүр нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудлыг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэх бөгөөд жил бүрийн хэрэгжилтийн тайланг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн, Нийгмийн эрүүл мэндийн орон тооны бус үндэсний зөвлөлд хүргүүлж, хэлэлцүүлнэ.

7) Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах асуудлаар хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллана.

8)

9) Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төвийн дүрмийг Засгийн газар, бүтцийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Аймаг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтэц, дүрмийг хүн амын төвлөрөл, газар нутгийн байршлыг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, удирдлагыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга томилж, чөлөөлнө. Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.11, 15.1.12, 15.1.13-т заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн нэгж, албатай байна. Харин хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, боловсролын сургалтын байгууллага нь нийгмийн эрүүл мэндийн нэгж, алба, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнийг ажиллуулж болно.

10) Эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн тохиолдолд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжиж ажиллах бөгөөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн байгууллагыг арга зүйгээр хангаж ажиллана.

11) Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь ил тод байх бөгөөд түүнд олон нийтийн оролцоог хангах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн байна.

12) Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын болон Эрүүл мэндийг дэмжих сан, хандив, тусламж, дэмжлэг, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болох бөгөөд бусад бүх тохиолдолд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн байгууллага иргэдэд өвчилсөн хойно нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс илүүтэйгээр тэдэнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, эрүүл дадал хэвшилтэй, эрүүл мэндийн боловсролтой байх асуудлаар тусламж, үйлчилгээ үзүүлж, үүний үр дүнд хүн амын дундаж наслалт дээшлэх, өвчлөл, нас баралтын тоог буурах, улмаар эрүүл мэндийн салбарт төрөөс зарцуулах санхүүжилт багасах эерэг үр дүн гарах ач холбогдолтой юм.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай болон хамт баталсан хуулиудыг 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Учралд өсөрхсөн Л.Оюун-Эрдэнийн найзууд Ерөнхий сайд Г.Занданшатарын бүрэн эрхэд халдаж байна6 сар 13. 19:11"ТЭЦ III"-ын уулзвараас "Говь" ХК-ны уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ6 сар 13. 17:16Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа6 сар 13. 17:13Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална6 сар 13. 17:07Хананд нуусан байсан зоосны цуглуулга 3.5 саяар зарагджээ6 сар 13. 17:03Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ6 сар 13. 16:59“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна6 сар 13. 13:34Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо6 сар 13. 13:31Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг цалин, хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ6 сар 13. 12:32Өнөр хорооллын ус тогтдог хэсгүүдэд инженерийн иж бүрэн шугам угсарч, Финланд улсын жишгээр авто зам тавина6 сар 13. 12:21УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 13-ны өдрийн ирцийн мэдээ6 сар 13. 12:10Наадамд бэлтгэгдэж байсан Морьт харвааны 18 адууг хулгайлж, төхөөрчээ6 сар 13. 9:55Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна6 сар 13. 9:48Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа6 сар 13. 9:36УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 13. 9:33УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарт амжилт хүсэж, үг хэллээ6 сар 13. 9:30Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо6 сар 13. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан6 сар 13. 9:08"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ6 сар 12. 18:25Г.Занданшатар: "Онтрэ" компанийн асуудлаарх хөзрөө дэлгэхгүй6 сар 12. 18:21Х.Нямбаатарын бродюрны асуудлыг нам дарахаар ирсэн Б.Одбаяр гэгч хэн бэ?6 сар 12. 16:40Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ6 сар 12. 15:44ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо6 сар 12. 15:26Г.Занданшатар: Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт өргөн барина6 сар 12. 15:09УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ6 сар 12. 14:59“Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй” сургалт боллоо6 сар 12. 14:51ТББХ: Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ6 сар 12. 14:46ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, 99 лангуу, GS дэлгүүрийн эрх санал болголоо6 сар 12. 12:50Нарны өмнөд туйлын зургийг анх удаа авчээ6 сар 12. 11:51Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 12. 11:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.