УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт оролцлоо


5-р сарын 12
11 цаг 10 минут

       Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар (2024.05.09) Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдсан “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгт Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нарын хамт оролцлоо.

Тус аймгийн эдийн засгийн тулгуур хөгжлийг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар хэмээн тодорхойлж, “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгийн хүрээнд Хөвсгөл аймгийн “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл” эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, нөхөн сэргээгдэж, ургаж, төлжиж байдаг энэхүү салбар бол хойд бүс нутгийн хөгжлийн нэгэн хөдөлгөгч хүч юм хэмээгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Их Хурал “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1,7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх үүргийг Засгийн газарт өгч, Монгол Улсын 2023 оны төсөвт 223 тэрбум төгрөг, 2024 оны төсөвт 123 тэрбум төгрөгийн санхүүжилт хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт Хөвсгөл аймагт багагүй хэмжээнд хийгдэж байгааг дурдсан юм. Тухайлбал, тус аймагт “Шинэ хөдөө” төслийг санаачлан хэрэгжүүлж иргэд, аж ахуй нэгж, хоршоодод хадлангийн нөөц бүрдүүлэх, ногоон тэжээл тариалах иж бүрдэл 6 ширхэг, төмс хүнсний ногоо тариалах иж бүрдэл 2 ширхэг, хүлэмж 121 ширхэгийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон байна. Төслийн үр дүнд 2023 онд өргөст хэмх 12 тн, улаан лооль 7,6 тн, чинжүү 6,1 тн, бусад төрлийн навчит ургамал 4,5 тн тус тус хураан авч, ажлын байр шинээр бий болж, аймгийн хэмжээнд төмсний хэрэгцээнийхээ 65 хувь, хүнсний ногооны 40 хувийг хангаж байгаа нь төмс, хүнсний ногоо тариалагчдийн уйгагүй хөдөлмөрийн үр шим юм хэмээн талархал илэрхийллээ.

Хөвсгөл аймгийн “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл” эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэгт 150 гаруй төмс, хүнсний ногоо тариалагчид оролцож, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал доктор, дэд профессор А.Буянбаатар, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Банзрагч, доктор, дэд профессор Ж.Оюунгэрэл, доктор А.Сүхбат нар болон холбогдох албаны хүмүүс тариалангийн талбайн хөрс хамгаалал, бордоо хэрэглэх технологи, хүнсний ногооны үрийг тариалалтанд бэлтгэх, таримал ургамалын сортууд ба ургуулах технологи, органик тариалан эрхлэх, хөдөө аж ахуйн зохистой дадал болон органикийн ялгаа гэх зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн “Бүсчилсэн хөгжил-Хойд бүс” нээлттэй өдөрлөгийн хүрээнд “Халамжаас хөдөлмөрт” Хойд бүсийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын онол, практикийн хэлэлцүүлэг, уулзалт боллоо. Улсын Их Хурлаас 1995 онд Нийгмийн халамжийн багц хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг 2001 онд баталж, 2011 онд шинэчлэн найруулан баталсан. Халамжийг нийтлэг байдлаар олгох бус зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих төрийн бодлогыг хэрэгжүүлэгч хөдөлмөр халамжийн үйлчилгээний албан хаагчдын идэвх, оролцоо, шинэ төрлийн үйлчилгээний загварыг бий болгох, түүнийгээ түгээн дэлгэрүүлэх зэрэг санал, шинэлэг санаа, санаачилга чухал үүрэгтэй хэмээн үзэж “Халамжаас хөдөлмөрт” сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах судалгаа, онол, практикийн хэлэлцүүлэг хоёр үе шаттайгаар улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй аж.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар “Халамжаас хөдөлмөрт” Хойд бүсийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын онол, практикийн хэлэлцүүлэгт оролцогчдод хандан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Иймд Хойд бүсэд Хөвсгөл, Булган, Орхон аймгууд хамрагдаж байгаа бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 10,5 хувь буюу 307 мянга гаруй хүн уг бүсэд ажиллаж, амьдарч байна. Иймд хойд бүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд онцгойлон анхаарах хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэн хэлсэн юм.

Энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн Хөвсгөл аймагт бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Бизнес хөгжлийн төв, Ахуй үйлчилгээний төвийг байгуулсан бөгөөд гарааны бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хямд түрээсийн үйлчилгээ үзүүлж, тогтмол ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байгаа  талаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар дурдсан юм. Тэрбээр, Хойд бүсийн “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгээс шинэчлэлийн шинэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэх олон шинэлэг санал, санаачилга гарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, онол, практикийн хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ататуркийн бунхан цогцолбор”-т хүндэтгэл үзүүллээ1 цаг 3 минутын өмнөСЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв1 цаг 7 минутын өмнөМонгол зураач А.Гэгээгийн бүтээл Нидерландын хааны шагналд нэр дэвшлээ1 цаг 34 минутын өмнөБаянхошуу орчимд агаар их бохирдолтой байна4 цаг 30 минутын өмнө“Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна4 цаг 39 минутын өмнөӨнгөрсөн арванхоёрдугаар сар 25 дахь дулаан сар боллоо6 цаг 24 минутын өмнөУИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 48 минутын өмнөТББХ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив6 цаг 50 минутын өмнөТээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэлжээ7 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн8 цаг 5 минутын өмнөАгаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөлөө1 сар 15. 22:12Ажлын хэсэг эрүүл мэндийн даатгалтай холбоотой судалгааг нэгтгэж, дүн шинжилгээ хийхээр тогтов1 сар 15. 21:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ1 сар 15. 21:13УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа1 сар 15. 21:09Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ1 сар 15. 21:05ХЗБХ: УИХ-ын тогтоолын төслүүд, нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ1 сар 15. 19:07“Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт онол, практикийн хурал боллоо1 сар 15. 17:06Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэж болзошгүй газрууд1 сар 15. 13:17Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд монголын 12 тамирчин өрсөлдөж байна1 сар 15. 13:09Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 29, 30, 31-нд амарна1 сар 15. 12:42Нэгдүгээр хороололд агаар хамгийн их бохирдолтой байна1 сар 15. 9:12ЭЗБХ-ноос зохион байгуулсан нэр дэвшигчийн томилгооны сонсгол өндөрлөлөө1 сар 15. 9:07Мөс цөмрөх аюулаас сэрэмжил1 сар 15. 9:01ЭЗБХ: Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болов1 сар 15. 8:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо1 сар 15. 8:54Орон сууцны мкв “ордер” дээрх хэмжээндээ хүрдэг үү?1 сар 15. 8:40Нярайн уушгины даралт тогтвортой үргэлжлэх хам шинжийн эмчилгээний шинэ технологийг нэвтрүүллээ1 сар 15. 8:31ТБХ:Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангуудтай танилцаж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав1 сар 15. 8:27“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талаарх Улсын Дээд шүүхийн шийдвэр гацаанаас гарах уу1 сар 15. 7:23У.Хүрэлсүх, Макрон хоёр гар барьж, Н.Учралын багийнхан урагшлуулсан ураны төсөл1 сар 15. 7:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.