Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлтэй хамтран бүртгэлийн болон бүртгэлийн дараах эмийн чанар, аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг сайжруулахад эм бүртгүүлэгчийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор танхимын сургалтыг /2024-05-10 / зохион байгууллаа.(1).jpg)
Сургалтад тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага, гадны эм үйлдвэрлэгчийн төлөөлөгчийн газар болон үндэсний эмийн үйлдвэрийн төлөөлөл, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан.
Тус сургалтаар Фармаковижилансын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ ба эмийн зохистой хэрэглээний суурь асуудал болох эмийн хэрэглэх заавар боловсруулалт, баталгаажилт болон манай улсын эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл, хяналт зэрэг үндсэн гурван асуудлыг хөндөж ярилцлаа..jpg)
Энэхүү сургалт нь эрх зүйн зохицуулалт болон тулгамдаж буй асуудлын талаар эм бүртгүүлэгчийг нэгдсэн мэдээллээр хангаж, төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд зохицуулалтын агентлаг, мэргэжлийн салбар зөвлөл, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцоллоо.
Facebook
Twitter
Youtube


Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг хуваарийн дагуу дүүрэг бүрд зохион байгуулна
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.gif)

Сэтгэгдэл бичих