“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид батламжаа гардан авлаа


5-р сарын 13
8 цаг 29 минут

        Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр (2024.05.11) хаалтаа хийж, оролцогч хүүхдүүд, багш нар, хамтран ажилласан байгууллагуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар хөтөлбөрийг дэмжин ажиллав.

Батламж гардуулан ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий Консул Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Монголын Скаутын холбооны хөтөлбөрийн дарга М.Мөнхдорж, “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Ардчилал бол хүн төрөлхтний олон мянганы түүхэн сорилтоор бий болж, цаг хугацааны шалгарлын давсан хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Ардчиллын тулгуур суурь нь парламент бөгөөд парламентын ардчиллыг сахин хамгаалж, сайтар хадгалж, улам чамбайруулан хөгжүүлэхийн тулд түүний зарчим, мөн чанар, ач холбогдлыг нийгмийн оюун санаанд арилшгүйгээр суулгаж өгөх шаардлагатай юм. Учир нь ардчилал ихээхэн эмзэг бөгөөд хүн төрөлхтний түүхийн олон удаагийн сорилтоор эрсдэлд орж, нуран унаж байсан гашуун сургамжууд бий. Тиймээс ардчиллын тулгуур болсон парламентын боловсролыг өсвөр үеийнхэн, залуучууддаа олгож, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны мөн чанар болсон ардчилсан зарчмыг ухамсарлуулах, улмаар нийгмийн хариуцлагатай, идэвх оролцоотой иргэдийг төлөвшүүлэх ажилд ардчилсан улс орон бүр онцгойлон анхаардаг.

Бидний явуулж буй “Парламентын боловсрол” хөтөлбөр ч мөн ялгаагүй, дэлхийн улс орнуудын нийтлэг жишгээр хүүхэд, залуучуудад ардчилал, хууль тогтоох үйл ажиллагаа, түүний суурь зарчмууд, парламентын ардчиллын үндэс суурь, арга хэрэгслүүдийн талаарх мэдлэг, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байх зарчмын цөм ойлголтуудыг өгч, энэхүү олж авсан мэдлэг, хандлагаараа гэр бүл, сургууль, найз нөхдөө үлгэрлэх боломж бүрдүүлэхэд чиглэдэг юм. “Мэдлэг бол хүч” бөгөөд иргэд, залуучууд зөв мэдлэгтэй байж гэмээнэ улс орон хүчирхэгждэг учиртай. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуусыг хүчирхэгжүүлэх бүрэн, зөв мэдлэг, мэдээлэл өгөхийг зорьдог парламентын боловсрол хөтөлбөрийн хамгийн том зорилго бол Монгол орныхоо өнцөг булан бүрд сурч, боловсорч байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, амьдарч буй нутаг, орчиндоо эергээр нөлөөлдөг, нээлттэй сэтгэж, хариуцлагатай байдаг, идэвхтэй иргэд болгож төлөвшүүлэх юм.” хэмээв.

Тэрбээр, Цаашид “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн агуулга, чанарыг тасралтгүй сайжруулж, илүү гүнзгийрүүлэхийн зэрэгцээ оролцогчдын хүрээг тэлж, өргөжүүлэхээр ажиллаж байгааг дурдаад  хөтөлбөрийн оролцогчдыг өөрсдийн сурсан мэдсэнээ бусдадаа түгээж, найз нөхөд, анги хамт олон, багш нар, нутаг орныхоо засаг захиргааны байгууллагатай хамтран бүтээлч ажлуудыг өрнүүлж, үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хөгжих нь чухал. Үүнийг л оролцоо, нөлөөлөл, үлгэрлэл дуурайлал гэнэ хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн “Эрүүл хүүхэд – Эрүүл орчин” сэдвээр зохион байгуулсан энэ удаагийн “Өсвөрийн парламент” хөтөлбөрт оролцогчдоос дэвшүүлсэн санал, санаачилгыг Улсын Их Хурал нэг бүрчлэн судалж, оновчтой, үр дүнтэй, дэвшилттэй, хүртээмжтэй хэлбэрээр ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
    “Өсвөрийн парламент” хөтөлбөр НҮБ-ын Хүүхдийн сангийн жишиг хөтөлбөрийн нэгээр шалгарсныг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа онцлоод цаашид улам өргөжин олон улсад хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Үе тэнгийнхэндээ эерэг нөлөөллийг үзүүлж чадахуйц идэвх, санаачилгатай, мэдлэгтэй, оролцоотой иргэдийг төлөвшүүлэхэд уг хөтөлбөрийн үүрэг чухал ач холбогдолтой гэв.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвээр өөрсдийн дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажил, үнэлгээг зохион байгуулсан бөгөөд үр дүнг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан танилцууллаа.

Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Билгүүн, нийслэлийн Баянгол дүүргийн “Шинэ эхлэл” сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Х.Оюунхишиг нар хөтөлбөрт оролцсон сэтгэгдлээ хуваалцаж, үг хэллээ.

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн 2022 оны төгсөгч Л.Жавхлантөгс, А.Тэлмэн, П.Нямгэрэл нар өөрсдийн шинэхэн зохиосон “Өсвөрийн парламент” дуугаар мэндчилгээ дэвшүүлэв.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогч Ховд аймгийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Ариунзул, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Цэлмүүн нар “Амар байна уу” бүжгээр мэндчилэв.

Хамтрагч байгууллагуудыг төлөөлөн БХЕГ-ын Газарзүйн багшийн хөгжил хариуцсан арга зүйч, мэргэжилтэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш Д.Нямсүрэн, Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Э.Цэнд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэн нар сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ удаагийн хөтөлбөрт анх удаа Монгол Улсын өнцөг булан бүрээс шалгарсан 150 оролцогч оролцсон бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй болсноороо онцлогтой. Энэхүү хөтөлбөрөөр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчин ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, уур амьсгалын өөрчлөлийн эсрэг үе тэнгийнхэндээ эерэг нөлөөллийг үзүүлэх чадварыг олгохыг зорьдог юм.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр “Эрүүл хүүхэд-Эрүүл орчин” сэдвийн дор зургаан сарын хугацаанд оролцогчдод орчны эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгохын зэрэгцээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролыг олгож, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн дуу хоолойг үр дүнтэй хүргэхэд шаардлагатай мэдээллийг өгч чадсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа1 минут 16 секундын өмнөНийтийн тээврийн 1131 автобус иргэдэд үйлчилж байна1 цаг 10 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа1 цаг 14 минутын өмнөӨнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засварлана1 цаг 17 минутын өмнөБританийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, ОУПХ-ны бүлгийн гишүүдтэй уулзав1 цаг 41 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 110 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав1 цаг 46 минутын өмнөУлаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 62 болжээ1 цаг 49 минутын өмнөУИХ-ын гишүүн П.Сайнзориг “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад “Хүний нөөцийн гарц, шийдэл, асуудал” сэдвээр илтгэл танилцуулав1 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв1 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан2 цаг 8 минутын өмнөУлаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 59 боллоо3 сар 19. 15:20УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Японы биржийн загварын талаар мэдээлэл сонслоо3 сар 19. 15:16“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна3 сар 19. 15:13Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө3 сар 19. 15:06Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ3 сар 19. 11:08УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа3 сар 19. 10:35“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа3 сар 19. 10:33Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд3 сар 19. 9:51Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа3 сар 19. 9:44УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журам шинэчлэгдлээ3 сар 19. 9:41Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 19. 9:34Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно3 сар 19. 9:31УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа3 сар 19. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 19. 8:52Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана3 сар 18. 19:07ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв3 сар 18. 17:34Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.