Төрийн банк “Банкир 2024 ” сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо


5-р сарын 13
14 цаг 10 минут

      “Банкир 2024” банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 5 дугаар сарын 9-нөөс 11-нд боллоо. Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкууд хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн энэ жил Монгол Улсад банкны салбар үүсэж бэхжсэний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байв.

Тэмцээнд нийт 13 банкны баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан, өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм. “Банкир 2024” тэмцээнд оролцсон Төрийн банкны эмэгтэй баг нэгдүгээр байранд шалгаран АЛТАН МЕДАЛЬ, эрэгтэй баг хоёрдугаар байранд шалгаран МӨНГӨН МЕДАЛЬ  тус тус хүртэн нийлбэр дүнгээр бусдыгаа манлайлж  ТЭРГҮҮН БАЙР-ыг эзлэн, цомын эзнээр тодорлоо. Банк хоорондын сагсан бөмбөгийн тэмцээний  аварга болсон Төрийн банк шилжин явах алтан цом болон 100 жилийн ойд зориулан гаргасан үүрд хадгалах цомын эзэд болсон нь Монголын банк, санхүүгийн салбарт бас нэгэн түүхэн үйл явдал болсон юм. 

Мөн тэмцээний  шилдэг тоглогчдыг тодруулсан бөгөөд шилдэг эмэгтэй тоглогчоор Төрийн банкны тамирчин М.Булбул, тэмцээний бэлгэдлийн тамирчнаар Төрийн банкны эмэгтэй багийн ахлагч Ж.Мөнхсувд, эрэгтэй багийн довтлогч О.Эрдэнэцогт нар тус тус тодорлоо.

“Банкир” банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь банкны салбарын ажилтнуудын дунд хамгийн том нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгож, үзэгч харилцагчдын дунд ч өндөр хүлээлтийг үүсгэдэг чансаа өндөр тэмцээн юм. Монголбанкны 100 жил, Төрийн банкны 15 жилийн ой тохиож буй түүхэн цаг хугацаанд сагсан бөмбөгийн ур чадвараараа бусдыгаа манлайлан оролцсон Төрийн банкны нийт баг тамирчдадаа халуун баярыг хүргэхийн зэрэгцээ, амжилттай зохион байгуулсан Хаан банкны хамт олон, бусад банкны багууддаа талархал илэрхийлэн, спортын өндөр амжилтыг хүсье. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ52 минут 8 секундын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ1 цаг 26 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ2 цаг 43 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ2 цаг 55 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан3 цаг 27 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.