Ховор тохиодог соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар туйлын туяа үзэгдлээ


5-р сарын 13
14 цаг 25 минут

     ВАШИНГТОН, 2024 оны тавдугаар сарын 13 /CNN/. Наран дээрх цуврал дэлбэрэлтүүдээс үүдэлтэй соронзон шуурганы нөлөөгөөр дэлхий даяар нүд гялбам туйлын туяа үзэгдэв. Ховор тохиодог соронзон шуурга нь харилцаа холбоог тасалдуулж болзошгүй юм.

Хамгийн сүүлд 2003 оны 10 дугаар сард ийм хүчтэй нарны шуурга дэлхийг нөмөрч байсан гэж АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний газрын сансрын цаг агаарын урьдчилсан мэдээний төвөөс мэдээлсэн билээ.

Нарны идэвхжил ихэссэнээр дэлхийн туйлуудад "аврора бореалис" буюу хойд туйлын туяа, "аврора австралис" буюу өмнөд туйлын туяа үзэгддэг. Нарны титмээс шидэгдсэн бөөмсийн хэсгүүд нь Дэлхийн соронзон оронд хүрэх үед агаар мандалд байгаа хийнүүдтэй харилцан үйлчилснээр тэнгэрт өөр өөр өнгийн гэрэл үүсгэдэг байна.

сонин mn

Америкийн Чикаго хотын дээгүүр аврора бореалис үзэгдэж буй нь

сонин mn

Английн Шеффилд хотын ойролцоох чулуун тогтоцын орой дээрээс хойд туйлын туяаг харж буй хүн

сонин mn

Канадын Бритиш Колумб мужийн Маннинг паркийн усанд "аврора бореалис" тусаж буй нь

сонин mn

Шинэ Зеландын Крайстчерч хотын захад хүмүүс "аврора австралис"-ыг харж байна

сонин mn

Калифорнийн Берриесса нуурын дээгүүр туйлын туяа үзэгдэх үеэр онгоц нисэж буй агшин

сонин mn

Нидерландын Арландервин тосгоны дээгүүр туйлын туяа үзэгджээ

сонин mn

Словакийн Дебрад хотод туйлын туяаг харж байна

сонин mn

Швейцарын Ормон-Дессус хотод шөнийн цагаар нэгэн байшингийн дээгүүр туссан туйлын туяа

сонин mn

Оросын Омск мужийн Тара хотын тэнгэрийг туйлын туяа гэрэлтүүлж буй агшин

сонин mn

Австрийн Вена хотын дээгүүр туйлын туяа үзэгдлээ

сонин mn

Флоридагийн Форт-Лодердейл хотын орчимд

сонин mn

Английн Уитли-Бэй сууринд хүмүүс туйлын туяаны зургийг авч байна

сонин mn

АНУ-ын Мэн муж улсын Брансуик дахь фермийн байшингийн дээгүүр туйлын туяа харагдлаа

сонин mn

Чилийн Вильяррика галт уулын дээгүүр "аврора австралис" үзэгдэж буй агшин

сонин mn

Канадын Онтарио мужийн Лондон хотын ойролцоо хүмүүс туйлын туяаг харж байна. Туйлын туяа Канадын хойд бүс нутагт ихэвчлэн ажиглагддаг бол Онтариогийн өмнөд хэсэгт ховор үзэгддэг.

сонин mn

Вашингтон-Мемфис чиглэлийн нисэх онгоцны цонхоор Теннессигийн дээгүүр туйлын туяа үзэгдэж буйг буулгасан нь

сонин mn

Миссури муж улсын Рич Хилл хотын дээгүүр туйлын туяа харагдаж байна

сонин mn

Германы Бранденбург хотын шөнийн тэнгэрт туйлын туяа ажиглагдав

сонин mn

Орегон муж улсын Эстакада хотод туйлын туяа үзэгдэж буй агшин

сонин mn

Жоржиа муж улсын Камминг хотын дээгүүр туйлын туяа харагдлаа

сонин mn

Английн Кросби хотод хүмүүс туйлын туяаны дор зургаа авахуулж байна

сонин mn

Шотландын Эдинбург хотын дээгүүр туйлын туяа үзэгдэж буй нь

сонин mn

Английн Ливерпүүл хотын Кросби далайн эрэг дээгүүр туйлын туяа харагдаж буй агшин

 

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь2 цаг 58 минутын өмнө“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө3 цаг 2 минутын өмнө“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав3 цаг 6 минутын өмнө“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ5 цаг 6 минутын өмнөУлаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 9 минутын өмнөӨмнөд Солонгос төрийн салбарт 2 өдрийн автомашины хязгаарлалт тогтоолоо5 цаг 12 минутын өмнөС.Бямбацогт: Улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана5 цаг 18 минутын өмнөБусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ7 цаг 41 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ9 цаг 36 минутын өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина4 сар 2. 9:51АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв4 сар 2. 9:44Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна4 сар 2. 9:37НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана4 сар 2. 9:32Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав4 сар 2. 9:29ХҮН нам Засагт хамтрахаар шийджээ4 сар 2. 9:16Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр4 сар 2. 9:10УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 2. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 2. 9:04УИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.