Өвөрхангайд болсон “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтад 400 хүн оролцлоо


5-р сарын 14
15 цаг 32 минут
       Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран нийслэлийн дүүргүүд, бүх аймагт зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт-цахим эрүүл мэнд” үндэсний сургалт Өвөрхангай аймагт энэ сарын 11-нд боллоо.


Үндэсний сургалтыг тус аймгийн Эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөнтэй хамтатган зохион байгуулсан бөгөөд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, засаг захиргааны нэгжийн төлөөлөл 400 шахам хүн оролцсон. Зөвлөгөөнийн нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, аймгийн Засаг дарга И.Доржсүрэн нар үг хэллээ.
С.Чинзориг сайд  Эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөнөөр өнгөрсөн нэг жилийн хугацаанд олсон ололт амжилт, алдаа дутагдлаа илэн далангүй шүүн цэгнэж, цаашдын зорилтоо тодорхойлдог уламжлалтайг дурдаад 2023 он эрүүл мэндийн салбарт үр өгөөжтэй, Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгыг хэрэгжүүлэхэд нэг алхам ойртсон жил болж өнгөрсөн. КОВИД-19 цар тахлын улмаас салбарт гарсан ухралтыг зогсоож, зарим талаар цар тахлын өмнөх түвшинд хүргэж чадсаныг тэмдэглэв.  
Тэрбээр “Монгол Улс дахь Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилгын хэрэгжилтийг “дунд зэрэг” гэж үнэлсэн ба цаашид бид олон улсын өмнө хүлээсэн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд бид эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хандлагаа өөрчилж, бага зардлаар олон хүний эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай байна.


Ийм ч учраас 2023 онд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч, 2012 оноос хойш дорвитой өөрчлөлт хийгдээгүй байсан салбарын хуулиудыг шинэчлэх ажлыг эхлүүлж, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Тусгай сангийн тухай, Дархлаажуулалтын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсны зэрэгцээ Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг батлууллаа. 
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгдсэн тогтолцоо бий болж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төсвөөс санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, байгууллага, иргэдийн оролцоо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” гээд 2024 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/208 тоот тушаалаар Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан тухай мэдээллийг өгсөн. Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Эрүүл шүд”, “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ”-г батлуулан, ирэх 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх  цогц арга хэмжээний төлөвлөгөөг бусад яамдын оролцоотой хамтран баталж, хэрэгжүүлж эхлээд байгааг ч дурдлаа.

С.Чинзориг сайд төгсгөлд нь ЭМЯ-наас хэрэгжүүлж буй салбарын шинэчлэлийн бодлогыг эрүүл мэндийн ажилтнууд бүх талаар дэмжиж, төрийн хуулиа дээдэлж, тушаал, шийдвэрийг ягштал биелүүлж хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэсэн юм.
Аймгийн Засаг дарга И.Доржсүрэн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай чанартай хүргэхэд анхаарч, ард иргэдийн эрүүл энхийн манаанд тууштай зогсож буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв. Засаг дарга аймгийн 120 шахам мянган хүнд төрийн 25, хувийн хэвшлийн 131 байгууллага эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буйг дурдаад өнгөрсөн 2023 он Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд онцлох үйл явдал арвинтай байсныг онцлон тэмдэглэсэн юм.  Тодруулбал, тус аймгийн Гучин-Ус, Сант, Төгрөг сумын ЭМТ, Хархорин сум 100 ортой эмнэлгийн барилга угсралт, Хайрхандулаан, Бат-Өлзий, Хужирт сумын ЭМТ-ийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдсэн байна.
Зөвлөгөөний үндсэн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн шинэ сэргэлт” сэдвээр тавьж эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн хууль эрх зүйн шинэчлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, тулгамдаж буй асуудлыг шийдэх арга зам, цаашид авах арга хэмжээ, бодлогын шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг оролцогчдод өглөө.


Дараа нь Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлын талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв танилцуулсан. Тэрбээр тус аймагт хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчлөл өмнөх оноос буурсан, нас баралтын тэргүүлэх шалтгаанд цусны эргэлтийн тогтолцоо, хорт хавдрын  шалтгаант нас баралт  тэргүүлж байгааг дурдаад сүүлийн 5 жилд амьгүй төрөлт, гэрийн төрөлт буурсан бөгөөд 2023 онд эхийн эндэгдэлгүй ажилласан. Тав хүртэлх насны хүүхдийн болон нялхас, нярайн эндэгдэл улсын дунджаас өндөр байгаа нь гол тулгамдсан асуудал болж байна гэлээ. Мөн сэргийлж болох хүүхдийн эндэгдэл, ялангуяа осол гэмтлийн шалтгаант нас баралт тогтвортой буурахгүй байгааг онцлоод цаашид анхаарах асуудалд гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тусламж үйлчилгээний тоог чухалчилж, чанарт анхаарах нь сул байгааг, сувилахуйн хатгалтын тоо хэт ихэсч, сувилахуйн бусад тусламж үйлчилгээ болон эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ орхигдож буйг нэрлэж байв. Мөн зарим анагаахын сургуулийг төгсөн ирж буй эмч, мэргэжилтнүүдийн олонх нь эмнэлзүйн ур чадвар сул байгааг анхаарах шаардлагатайг хэлсэн.
Мөн зөвлөгөөнд оролцогчдод ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь”, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт” сэдвээр мэдээлэл өглөө.


Эрүүл мэндийн ажилтны зөвлөгөөнтэй хамтатган зохион байгуулсан “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сургалтаар эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтнуудад танилцуулсан юм.
ЭМЯ, ЦХХХЯ хамтран зохион байгуулж буй уг сургалтаар ЭМХТ-ийн Дуудлага зохицуулах албаны дарга Д.Бямбасүрэн “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд”, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого”, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал  Т.Батбилэг “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлт”, ЭМХТ-ийн Мэдээлэл технологийн албаны ахлах мэргэжилтэн Н.Гантулга “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв9 цаг 30 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна9 цаг 33 минутын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв9 цаг 36 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо9 цаг 41 минутын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9 цаг 46 минутын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.