А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа


5-р сарын 15
8 цаг 43 минут

       Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр. Энэхүү өдрийг угтан Олон улсын Улаанбаатар их сургууль, Отгонтэнгэр их сургуультай хамтран зохион байгуулсан “21 дүгээр зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хуралд, "Улаанбаатар" ерөнхий боловсролын дунд сургуулийн түүх, нийгэм судлалын багш А.Хүслэн “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ (Боловсролын салбарын жишээн дээр)” илтгэл тавьсан юм. Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагчид түүнд “Хамгийн залуу илтгэгч” урамшууллыг олгосон юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Боловсролын салбар тэр дундаа ерөнхий боловсролын сурах бичиг, сургалтын хөтөлбөрт “гэр бүлийн хүчирхийлэл, жендер”-ийн тухай ойлголтыг ямар байдлаар тусгасан байдаг вэ?

-Бага болон суурь дунд боловсролын сургалтад “Жендерт суурилсан хүчирхийлэл” нэртэй хичээл болон агуулга шууд утгаараа байхгүй. Харин “хүний эрх”, “бие эрхтнээ нэрлэж сурцгаая”, “эрх зүй” гэсэн бүлэг сэдэвт дасгал, даалгавар, агуулгын баяжуулалтын түвшинд ордог. Ерөнхий боловсролын дунд сургуульд “Бизнес судлал” гэдэг хичээлийг сурах сонирхолтой сурагч багш нараараа заалгаад сонгон сурах боломжтой байдаг. Түүнтэй яг адилхан “Гэр бүл, жендерт суурилсан хүчирхийлэл"-ийн талаар тусгай хөтөлбөр боловсруулж сонгон сурах боломж сурагчдад олгох хэрэгтэй байна. Бид илтгэлээрээ энэ сэдвийг хөндөн гаргаж ирж байгаа юм.

-Таны илтгэл хамтын бүтээл юм байна. Хамтрагчдаа танилцуулах уу?

Нийслэлийн ерөнхий боловсролын 155 дугаар дунд сургуулийн багш Алтанцэцэгтэй хамтарч энэ илтгэлийг бэлтгэсэн. Бид нэг гэр бүлийн хүмүүс байгаа юм.

-Гэр бүлээрээ судлаачид байна. Гэхдээ таны гэр бүлийн хүн төрийн өмчийн дунд сургуульд та хувийн хэвшлийн дунд сургуульд багшилж байна. Хоёр өөр хэвшлийн сургуулийн орчинд ялгаа байдаг уу?

 -Сургалтын хүрээнд онцын өөрчлөлт байхгүй. Харин хоёр өөр эх үүсвэрээс санхүүждэг учраас түүнд бага зэргийн ялгаа байгаа нь ажиглагддаг.

-Таны илтгэлд сурах бичигт эрэгтэй хүүхдийг нийгэмд буруу ойлголт өгөхөөр дүрслэн үзүүлсэн талаар дурдсан. Түүнийг дэлгэрүүлэх үү?

- Хоёрдугаар ангийн иргэний сургалтын агуулгад “Хүн ба орчин” сурах бичигт эрэгтэй хүүхдийг “бяр чадалтай, зоригтой, аль эсвэл хэн нэгнийг зоддог гэх өнгө аясаар түлхүү гаргасан байдаг. Гэтэл эмэгтэй хүүхдийг гэрийн даалгавар сайн хийдэг ноомой хүлцэнгүй, цэвэр цэмцгэр байдлаар дүрслэн үзүүлэх" жишээний. Эрэгтэй хүүхэд угаасаа хөдөлгөөнтэй, түүнийг сахилгагүй, зодоонч, хүчирхийлэгч шинж чанартай агуулгаар сурах бичигт тусгасан байгааг бид буруу гэж үзэж байгаа.

-Бага ангийн сурах бичигт ийм байна. Харин 6-9 ангийн сурах бичиг хичээлийн хөтөлбөрт жендер, хүчирхийллийн тухай ямар байдлаар тусгасан байна?

- Яг энэ үг хэллэг шууд утгаараа байхгүй. Харин сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө хянах, асуудлыг эв найртай шийдвэрлэх гэсэн агуулгыг нь жендер, хүчирхийлэлтэй холбож тухайн багш өөрийнхөө арга хэлбэрээр зааж байгаа.

- Та багш судлаачийн хувьд энэ яриад байгаа зүйлийг сурах бичиг, сургалтын хөтөлбөрт яаж тусгах ёстой гэж үзэж байгаа вэ?

-Зөвхөн нийгмийн ухааны хичээл гэхгүйгээр математик, англи хэл, байгалийн ухаан боловсролын бүх хичээлээр жендерт суурилсан хүчирхийлэл, эрэгтэй эмэгтэй хүний бие физиологийн ялгаатай холбоотой зүйлийг заах хэрэгтэй болжээ. Ингэхгүй бол гудамжинд явж байгаад эмэгтэй хүүхэд, эрэгтэй хүүхдийг цохиж унагаах нь жендерийн тэгш байдал хэмээн үзэх байдалд хүрээд байна. Эрэгтэй, эмэгтэй хүний бие физиологиос үүдэлтэй ялгаатай байдлыг харгалзаж жендерийн талаар зөв зохистой мэдлэгийг бага наснаас нь олгож хүүхдийг төлөвшүүлэх хэрэгтэй.

-Жендер суурилсан, гэр бүлийн хүчирхийллийн талаар бага, дунд боловсролын сурах бичиг, сургалтын хөтөлбөрт бодит мэдээлэл, ойлголт зөв бүтээлч ажил хэрэгч байдлаар сууж өгсөнгүй гэж та үзэж байгаа хэрэг үү?

- Жендерт суурилсан, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой тухайлаад авчихсан нэг сэдэвтэй хичээл өнөөдөр байхгүй л байна. Нийгмийн эрх зүй, зөрчлийн тухай хууль, иргэний болон захиргааны эрх зүйтэй холбоотой хичээлийг ахлах ангийнхан судалдаг. Ийм хичээлийг тэд судлахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх юм бол тийм ийм ял шийтгэлтэй гэдгийг л үзэж байгаа.

-Сурагчдад хүчирхийллийг үйлдэж болохгүй гэдэг сэдлийг өгөх талаар сурах бичигт ямар хэмжээнд суулгасан байдаг юм бол?

- Ер нь, 6-9-р ангийн сурах бичигт энэ талаар бусад ангийн сурах бичгээс арай илүү суулгаж өгсөн байдаг гэж ойлгож болно. 1-5 дугаар ангид бие физиологийн ялгаатай байдал талаас нь тайлбарласан байдаг. Уг нь энэ ялгаатай байдлаас жендерийн ямар ямар ялгаатай байдал үүсдэг талаар 6-9 дүгээр ангид орох хэрэгтэй байгаа юм.

-Та одоо яг хэд хэддүгээр ангид хичээл зааж байна?

 -Би 6-12 дугаар ангид хичээл заадаг.

- Сурах бичиг, хичээлийн хөтөлбөрөөс хальсан ямар асуулт 6 дугаар ангийн хүүхдүүдээс гардаг юм бол?

- Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тэнцүүгийн тэмдэг шиг ижилхэн байх нь жендер үү? гэдэг асуулт хүүхдүүд гаргаж ирдэг. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд хувинтай ус авч явах болоход эрэгтэй хүүхдийн булчин түрүүлж хөгждөг учраас хувинтай усыг өргөөд явах нь зүйн хэрэг биз дээ. Гэтэл жендерийн тухай мэдлэг мэдээлэл сургалтын түвшинд хангалттай бус болохоор манай хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд адилхан, чи наад хувинтай усаа бариад яв гэж эрэгтэй нь эмэгтэйдээ хэлэх жишээтэй болсон байна. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн бие физиологийн ялгаатай байдлыг харгалзан үзэж үүргийн хуваарилалтыг ярьж жендерийн тухай зөв ойлголт өгөх ёстой. Гэтэл ийм ойлголтгүйгээр жендерийн тухай эрэгтэй, эмэгтэй хүний хооронд шууд тэнцүүгийн тэмдэг тавьж жендер ярьж байгаа нь бидний алдаатай ойлголт. 

Эх сурвалж: Эрдэнэбат.Г montsame.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.