“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт хэвийн явагдаж байна


5-р сарын 15
8 цаг 55 минут

       Зарим нэр бүхий иргэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаа, алдагдсан, зөвхөн хятад иргэдэд давуу эрх олгосон гэх ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээлээ.

Тус компани нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зөвхөн биржээр арилжаалж эхэлсэн. Биржээр арилжаалсан нүүрсийг тээвэрлэхдээ уул уурхайн биржийн тухай хууль болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран ерөнхий гэрээний аргаар нүүрс тээврийн тендерийг зохион байгуулж байна. 

Ингэснээр тээвэр зохион байгуулалтыг нээлттэй ил тод болгож, тээврийн компаниудын ижил тэгш оролцоог хангах боломжийг бүрдүүлсэн. 2023 онд шаардлага хангасан 185 ААН-тэй ерөнхий гэрээ байгуулсан. 2024 онд шаардлага хангасан 130 аж ахуйн нэгжтэй ерөнхий гэрээ байгуулан ажиллаж байна. Нийт ерөнхий гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүдийн 36 буюу 27 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 250 удаагийн 2 дах шатны сонгон шалгаруулалтын үр дүнд 579 тэрбум төгрөгийн нүүрс тээвэрлэх гэрээ байгуулан ажилласан бөгөөд тээвэрлэлтийг ямар өртгөөр хэн тээвэрлэсэн зэрэг бүхий л мэдээллийг компанийн цахим хуудсанд ил тод байршуулан ажиллаж байна. Нүүрс тээвэрлэлт, экспорт, С зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээллийг компанийн www.ett.mn цахим хуудсанд бодит цагийн горимоор нээлттэй, ил тод байршуулан ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье.

Мөн онцгой дэглэм тогтоохоос өмнө нүүрсийг ам нөхцөлөөр худалдах нийт 178 гэрээ, тухайлбал үндсэн 4 оффтэйк гэрээний 38 дэд гэрээ, бусад 140 гэрээ тус тус хэрэгжиж байсан. Онцгой дэглэм тогтоосноор Богдхан төмөр замын оффтейк гэрээг зогсоож, ТТ-ГС чиглэлийн төмөр замын санхүүжилтийн оффтейк гэрээний хүрээнд байгуулагдсан 37 дэд гэрээг дуусгавар болгож, оффтейк гэрээний тоог 3 болгон бууруулсан.  Цаашид оффтэйк болон ам нөхцөлөөр гэрээ байгуулахгүй, шинээр байгуулаагүй бөгөөд бүхий л арилжаа биржээр ил тод, нээлттэй явагдаж байна.

2024 оны 05 сарын 14 өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 11.6 сая тонн нүүрс экспортод гаргаад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 33 хувиар өссөн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой7 цаг 6 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ8 цаг 42 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 цаг 29 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.