![](stat/file/p/l/245/17157428196644286385271.jpg)
ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Жаргалан суманд ажиллаж, малчдад мэдээлэл өгч байна. Малчид уулзалтад тун идэвхтэй оролцож, олон төрлийн асуултдаа хариулт авлаа.
ЗГХЭГ-ын даргын зөвлөх Д.Онолт Дорноговь аймгийн Айраг суманд Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчдад мэдээлэл өгч ажиллав. Айраг сумын 80 гаруй малчин хүрэлцэн ирж, шаардлагатай мэдээллээ авлаа. Уулзалтын дараа иргэдэд заавар зөвлөгөө өгөн ажиллаж байна.
ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн Булган аймгийн Баян-Агт сум, ЗГХЭГ-ын Ахлах референт П.Энхсайхан Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол суманд ажиллалаа.
Зээлийн батлан даалтын сангийн захирал С.Цогтсайхан, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Х.Энхбат нар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын хоршооны төлөөлөлтэй уулзжээ.
Мөн Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны ажлын албаны дарга М.Буяндэлгэр Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Дөргөн, Мянгад, Буянт суманд ажиллаж, малчдад мэдээлэл өглөө.
Малчид Шинэ хоршоо хөдөлгөөний талаар мэдээлэл, ойлголтууд авчээ. Одоо бизнес төслөө хэрхэн бичиж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө хаанаас худалдан авах зэрэг нарийн мэдээллүүдээ авч байна.![](stat/file/p/l/245/17157428426644287ab0f85.jpg)
![](stat/file/p/l/245/17157428666644289232e3f.jpg)
![](stat/file/p/l/245/1715742881664428a12ffb2.jpg)
![](stat/file/p/l/245/1715742895664428af84690.jpg)
![](stat/file/p/l/245/1715742914664428c2b51eb.jpg)
![](stat/file/p/l/245/17157428426644287ab0f85.jpg)
![](stat/file/p/l/245/17157428666644289232e3f.jpg)
![](stat/file/p/l/245/1715742881664428a12ffb2.jpg)
![](stat/file/p/l/245/1715742895664428af84690.jpg)
![](stat/file/p/l/245/1715742914664428c2b51eb.jpg)
Сэтгэгдэл бичих