УНТЭ: ОХУ-ын эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр суралцлаа


5-р сарын 15
13 цаг 50 минут

       Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар элэг шилжүүлэн суулгах чиглэлээр дөрөвдүгээр сарын 16-наас нэг сарын хугацаатай амжилттай суралцаж, /2024-05-14/ сертификатаа гардлаа.


УНТЭ-т суралцсан эмч нарын багт Красноярск мужийн эмнэлгийн П.Соболев, М.Цокаев, А.Скуратов, Е.Потылицина нар багтсан бөгөөд тэд элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна элэг цөсний замын мэс заслын чиглэлээр УНТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс туршлага судалсан юм.


УНТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал Оросын эмч нарт сертификат гардуулах үеэр урьд нь бид гадагшаа явж суралцдаг байсан бол одоо гадны эмч мэргэжилтнүүдийг сургаж эхэлж буйд баяртай байна гээд “Өнгөрсөн жил бид элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан. Тэр үеэр танилцуулсан статистик мэдээлэлд манай улс элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү явж байсан. Энэ нь гадны эмч мэргэжилтнүүд манайд суралцахад нөлөөлсөн байх. Цаашид энэ чиглэлийн хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.


Сургалтад хамрагдсан эмч нарын зүгээс нэг сарын хугацаанд маш их зүйл сурч мэдэж авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, монгол эмч нарыг өөрийн нутагтаа зочлохыг урьсан. Энэ удаагийн сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадны эмч мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэгт сургасан анхны тохиолдол бөгөөд цаашид бусад улс орны эмч мэргэжилтнийг эх орондоо сургаж туршлага хуваалцахад бэлэн байгаа юм.
УНТЭ-т 2011 оноос элэг шилжүүлэн суулгаж эхэлсэн бөгөөд 2014 оноос монгол эмч нар бие даан энэхүү мэс засал эмчилгээг амжилттай хийж буй юм. Энэ хугацаанд  260 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан байна. Түүнчлэн ОХУ-ын Буриад улсаас эмч мэргэжилтнүүдээ манайд сургах хүсэлтээ ирүүлсний дагуу   сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ49 минут 30 секундын өмнөТавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь1 цаг 21 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ1 цаг 23 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.021 цаг 26 минутын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа1 цаг 35 минутын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ1 цаг 43 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь2 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан2 цаг 40 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.