Хүний амь гэдэг юу юунаас эрхэм. Ийм эрхэм зүйлийг авран хамгаалах үйлсэд зүтгэдэг гэж бодохоор өөрийн эрхгүй бахархал төрдөг


5-р сарын 15
14 цаг 18 минут

       Ахмад Т.Дэлгэр. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч. Мөн тус газрын ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг 2022 оноос гүйцэтгэж байгаа. Гал түймэр, гамшиг ослыг нутаг орондоо гаргахгүйн төлөө сэргийлдэг, гарсан тохиолдолд авран хамгаалдаг аль ч албан тушаалд ажилласан эцсийн  зорилго ижил. Тиймээс Онцгой байдлын албанд зүтгэж буй бүгд АВРАГЧИД гэж үздэг түүнийг #Nematimes булан өнөөдрийн дугаартаа онцолж байна.  

    Намайг Тэрбишийн Дэлгэр гэдэг. Эхнэр, охины хамт амьдардаг. Дорнод аймагт төрсөн, төмөр замын II сургуулийг 1999 онд төгсөж 2001 онд тухайн үеийн нэршлээр Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 52 дугаар ангид гал сөнөөгчөөр ажилд орсоноор өнөөдөр 23  жил болсон байна. 
Миний хүргэн ах Ц.Мөнхбаяр, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилладаг байв. Төмөр замын галын аюулгүй байдлыг хариуцдаг. Багаасаа ахын ажил дээр очих их дуртай. Тэнд байдаг галын хошуу, хоолой, стендер сонирхлыг минь ихэд татна. Бас галын вагон гэж байсан, Гал сөнөөгч болоход ер нь хүргэн ах их нөлөөлсөн.  Тиймээс цол нэмэх эсвэл шагнал авбал хамгийн түрүүнд ах дээрээ очиж ёсолж авсан шагнал, цолоо илтгэдэг байлаа. Цэргийн хүн биш хэдий ч гал сөнөөгч дүүгээ ёсолж, илтгэл өгөхөд жигтэйхэн дуртай. Ах яаж баярлах бол, баярлаж байгааг нь харах гэж тэсгэл алдан яардаг сан. Аа яа, бас л гоё мэдрэмж шүү дээ.Тэр мэдрэмжээ ахтайгаа хуваалцана гэдэг миний хувьд аз жаргал байв. 

Би мэдээ орох цагаасаа л өрхийн тэргүүн болж, ээж эгч хоёртойгоо өссөн хүн. Аймгийн төвөөс 5 км зайтай төмөр замын сууринд бид гурав амьдардаг байлаа. Зуны амралтаараа айлын хонь хариулна. Үнээгээ сааж, ногоо тарина. Илүү гарсан сүү таргаа бас борлуулчихна аа. Би энэ айлын ганц эр хүн, өрхийн тэргүүн гэдэг үүрэг хариуцлагаа эрт ухамсарласан. Ээж, эгчийгээ зовоож буруу замаар явахгүй юм шүү гэж архи, тамхинаас ч хол явсан. 
Долоо, наймдугаар ангид байхдаа зуныхаа амралтаар хоёр сар айлын хонь  хариулж, цалингаараа гэртээ шинэ телевизор авч тавьж байв. Хятадад үйлдвэрлэсэн 14 инчийн хар телевизор хэдий ч ээж минь маш их баярлаж билээ. Гал сөнөөгч болоод удаагүй ээж минь бурхан болсон. Дүрэмт хувцас формоо өмсөж ээждээ харуулж баярлуулсан. "Хүүгээ хүний төлөө зүтгэдэг сайхан ажил албатай болсныг харлаа" гэж бахархсаар ээж минь сэтгэл амар "буцсан". 

     Ээж, эгчийн хоёрынхоо итгэлийг алдахгүй гэж багаасаа зүтгэдэг байсан бол одоо хамт олон, удирдлагынхаа итгэлийг алдахгүй, итгэлийг зүтгэлээр хариулна гэдэг зарчим барьж ажиллаж, амьдарч явна. Жижиг гэлтгүй зүйлд сэтгэлээсээ хандаж, энэ сайхан бахархалт албаныхаа төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Хүний амь гэдэг юу юунаас эрхэм зүйл. Хүний амь насыг авардаг гэж бодохоор л өөрийн эрхгүй бахархал төрөөд байдаг юм. Гамшиг, аюул ослоос ард иргэдээ аварч хамгаална гэдэг гайхамшигтай бөгөөд ховор хувь тохиол гэж боддог.                                         
Ар гэр нь ойлгож дэмждэг алба хаагч  сэтгэл тайван, ард иргэдээ авран хамгаалдаг болохоор тэднийхээ гэргий нарыг мөн адил аврагчид гэж боддог. Мөн залуустаа, ар гэр, ахуй амьдралдаа асуудалтай байлаа ч ажлынхаа үүдээр ороод л ор тас таягдан хаяж байгаарай. Бид чинь хүний амь аврах гэж  байгаа хүмүүс. Тиймээс 24 цаг үүрэг гүйцэтгэхдээ гэр бүлийн стрессээ ажил дээрээ байлгаж болохгүй гэж байнга захьдаг. Мөн сурч боловсрохыг эрхэм болгож яваарай гэж хэлж, ярьж байхыг хичээдэг, Албаны хамааралтай бүхэн надад нандин санагддаг. Анх ажилд орсон цагаасаа хөтөлсөн гал сөнөөгчийн хичээлийн дэвтэр, өдөр тутмын тэмдэглэл, ээлжийн амралтын хуудаснуудаа хүртэл бүгдийг хадгалдаг. Эргүүлж уншиж кайф авдаг миний хобби юм даа. 


Энэ дашрамд, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний  түүхт 20 жилийн ойн мэндийг ахан дүүс болсон ажлын хамт олон, нийт бие бүрэлдэхүүн тэднийхээ ар гэрийнхэнд хүргэе. Мөн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа, Агаараас эхлэлтэй Аврах ангийнхаа  хагас зууны цадигыг бичилцэж ирсэн нийт бие бүрэлдэхүүндээ ойн баярын мэндийг дэвшүүлье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 13-ны өдрийн ирцийн мэдээ1 цаг 8 минутын өмнөМөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна1 цаг 13 минутын өмнөТөсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Уругвай Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөх Мартин Орландог хүлээн авч уулзлаа2 цаг 8 минутын өмнөНийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна2 цаг 14 минутын өмнөЭнэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь2 цаг 25 минутын өмнө“Модонд гацсан хэрэм” оны хамгийн хөгжилтэй гэрэл зургаар шалгарчээ2 цаг 30 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх зар2 цаг 36 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн2 цаг 41 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Иргэн, улсын эрх ашигт нийцүүлэхээр төсвийг дахин хэлэлцсэн нь парламентат ёсны эерэг хандлага юм12 сар 12. 16:49Үйлдвэрчний эвлэлийн хууль, тогтоомжийг шинэчилнэ12 сар 12. 16:47Шигшээ багийн тамирчид 2024 онд нийт 79 медаль хүртжээ12 сар 12. 16:43Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа12 сар 12. 14:50“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Оюутолгой” ХХК-тай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг Ц.Туваан ахална12 сар 12. 14:20Боловсролын сайд Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна12 сар 12. 11:30ТБХ:Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ12 сар 12. 11:20Зүтгүүрийн чиргүүл замын хажуу руу унаж, 5 тн шатахуун асгарчээ12 сар 12. 11:15Хуримтлалын санд 2025 онд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ12 сар 12. 11:07УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 11:01Гарц шийдэл хэлэлцүүлгийг зохион байгууллаа12 сар 12. 9:37Ерөнхийлөгч нууцлалтай утсаар холбогдож “Парламентын танхимаас хүмүүсийг гаргаад хаалгыг яаралтай хаа” гэж үүрэг өгсөн12 сар 12. 8:51Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ12 сар 12. 8:45Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн12 сар 12. 8:42ХЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа12 сар 11. 19:01Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол боллоо12 сар 11. 18:53JobCenter-ийн үндэсний сүлжээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт нээгдлээ12 сар 11. 18:49УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 12 дугаар сарын 11-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 11. 18:46ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ12 сар 11. 18:44Хөгжлийн банкинд холбогдох хэргийг хянасан Улсын дээд шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ12 сар 11. 18:39Бүгд Найрамдах Франц Улсын болон Европын Холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа12 сар 11. 18:34УБЦТС ТӨХК: Цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна12 сар 11. 13:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.