Ц.Элбэгдорж: Дайсан олоод сайн замд орсон улс орон гэж үгүй


5-р сарын 16
9 цаг 19 минут

         Хорин нэг

21 зураг гэж над руу баахан дайрч байна. Уг нь 21 Дарь Эх гэвэл. Улсын Ерөнхийлөгч нь Их Тэнгэр дэх төрийн хамгаалалттай зочид буудлаас зураг хулгайлжээ гэдэг үлгэрт ард түмэн итгэнэ гэж ленинчүүд бодоод байгаа юм байх. Энэ бол миний бодол санаанд байхгүй, зүүдэнд орохгүй зүйл. Гүтгэх юмаа олж гүтгэмээр юм.

1.Хүн эвдэрснийхээ хирээр сэтгэдэг. Зөвхөн коммунистууд, хулгайч сэтгэхүйд дадсан хүмүүс л ингэж бодож чадна. 1990 оноос өдийг хүртэл эрх чөлөөний үр жимсийг коммунистууд л уралдаж завшиж байгаа. Үйлдвэр, аж ахуй, хөдөө нэгдэл хоршоо бүгдийг тэр үеийн дарга алба тушаал, танил талаараа тонож эзэн суусан.

Эрх чөлөө, боломжийн үүдийг ардчилсан хувьсгал нээсэн. Завшсан нь коммунистууд, тэдний залгамжлагчид.

2.Тэр зураг гээчийн цаана эд юу ч олж долоохгүй. Ерөөс байхгүй зүйл. Эсвэл өөрсдөө хулгайлсан юмаа авч ирээд шахчихсан, дотор нь тавьчихсан л биш бол. Эс бол гүтгэж, бохир улс төрдөө ашиглаж байгаа. Харин бид төрөөс хулгайлахыг зогсоох ажлыг эхлүүлсэн. 1996 онд УИХ-д нэг суудал дутуу төрийн эрх авч байж, төрийн өмчийн тооллого бүртгэл явуулж МАХН-ын хорхойтсон баавгай шиг галзуурч байсан хулгайг хазаарласан юм. Түүнээс өмнө байсан бүхнийг эд хулгайлсан. Бүр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь хүртэл тодорхой хүмүүст оччихсон байж билээ. "Зууны луйвар" гээд цуутай шуугиан тэр үед гарч байв.

3.Ардчилсан хувьсгалын жилүүдэд социализмын үеийн зураг шиг үнэ хүнд нь унасан юм ховор. Хар залуугаасаа зураг урлагт татагдаж, хайран юм гэж цуглуулсан.

Цуглуулагч хүн бол үнэлэмжтэй, сэтгэлтэй, өөрийн гэсэн нүд мэдрэмжтэй байдаг. Хэзээ ч хулгай хийдэггүй.

Хэрэггүй гээд хаясаныг ч цуглуулж, арчилж өөд татдаг. Сайн үзмэрүүд хувийн цуглуулгаас л эхэлдэг. Хулгайч цуглуулагч байх боломжгүй. Цуглуулагч хулгайч байх боломжгүй.

4.Тэр алга болсон гэх 21 зураг. 2008 оноос өмнө алдагдсан гэх албаны бүртгэл, тодорхойлолттой юм билээ. Манайх Их Тэнгэрт 2009 оны намар нүүж очсон. Одоогоос бараг хориод жилийн өмнө би "Зуун зураач, зуун зураг" нэртэй үзэсгэлэн гаргаж байв. Цуглуулага, галерейн эхлэл бол бүр түүнээс өмнөх ажил. Надад зураг хулгайлах шаардлага байхгүй. Цуглуулагаа олны гоо зүйн таашаалд хүргэхийг боддог. Европ болон урлагийн бүтээл үнэлдэг газарт гурван хаалганы нэг нь урлагийн галерей, үзэсгэлэн, худалдаа байх нь элбэг.

  1. Би сайн юм байвал олны сайн сайханд зориулна. Ихэнх цуглуулагчид цуглуулгаа тодорхой ангиллаар хадгалдаг.
  1. Үнэ цэнэтэй, хосгүй. Ийм зүйл эх нутагтаа үлдэх ёстой.
  2. Эргэлтэд байлгаж, сайжруулж хадгалах.
  3. Дуудлага худалдаа, солилцоо, арилжааны гэж. Орлого олвол олны үйлсэд зориулна гэж.

Би ч энэ хандлагыг баримтлахыг боддог. Зургийн гайгүй галерей Монголдоо үлдээнэ гэсэн бодол тээгээд 30 гаруй жил болж байна.

6.Хулгай худалд гүтгэгчид намайг дандаа буруу уншдаг. Хулгайч гэж уншдаг. Хулгайг үзэн ядаж байгаа бол өөрсдөө нэмж хулгай хийх ёсгүй. Гэтэл бодсоноосоо, хардсанаасаа илүү гарах гээд зүтгэчихдэг. Мааф гэж уншина. Бүр том мааф болно гээд буруу замаар ордог.

Ойрын өдрүүдэд "систем" гэж үг цээжилж авч. Тийм мууг илрүүлсэн юм бол түүнийг засаж өөрчилж, дахин давтахгүй байх ёстой. Гэтэл нөгөө системээ өөрсдөө байгуулах гээд галавсаадаж өгөх юм. Муу муухай юм байгаа бол түүнийг өөрчил, зас.

Өөрсдөө бүү хий, бүү давт. Сургамж аваад яв. Гэтэл яг эсрэгээр. Бүр далийгаад, үлгэрээ нэмж зохиогоод, улс гэрээ сүйдлээд байх юм. Дүгнэхэд, бусдаас сайныг нь олж харж, түүнийг улам сайжруулахыг хичээвэл зөв болно.

7.Сайн удирдагч бол сайныг бүтээх, сайн соёл үлдээх гэж зүтгэдэг. Муу улс төрч бол "дайсан" олдог, бүтээдэг юм байна. Дайсан олоод сайн замд орсон улс орон гэж үгүй юм. Үндэсний эв нэгдлээ цуулдаг юм байна. Эрүүл өрсөлдөөн, мэтгэлцээнийг учир утгагүй болгох юм. Хөгжил дэвшилд хөтлөх сайн сайхан бүхнийг үргээж хөөдөг юм байна. Улс төрчийг шинжие гэвэл улс төрд орсон үе, арга, зорилгыг нь хар. Дайсан хөөцөлдөж, хутга ханцуйлж улс төрд ирсэн хүнээс сайн юм хүлээх хэрэггүй.

Хэмжээлшгүй их эрх мэдэл, мөнгө төгрөгтэй байгаад ч сайн замд улс орноо хөтөлдөггүй юм байна.

Хорин нэгэн зураг ярьж энэ бяцхан бичвэрийг эхлүүлсэн. Олон жил улс төрд яваад, одоо эргэж улс төрөөр чангаалгаж суугаа хүний хувьд, өөртөө ч баярлах шиг. Би олны үйлсийн төлөө зүтгэсэн цагаасаа коммунистуудын наркозгүй хагалах ширээн дээр ил явсан. Намайг эд хараанаасаа салгасан удаагүй. Одоо сүүлд нь зураг гэж улиг үлгэрээ давтан гинших боллоо. 21 гэнэ үү, 7 гэнэ үү, нэг зурагтай ч болов холбох гэж чичрэх юм. Хуулийн байгууллагыг хөлдөө чирч, улс төрдөө ашиглах гэж аашлах нь хайран санагдана.

Би "09"-ын оролцоотой 21 их наяд, бас 21 их наяд, нэмээд 21...их наядын хулгай сүйтгэлийн тухай ярьж байгаа юм. Энэ байдлыг засах өөрчлөх тухай. Энэ тухайгаа ч бичсэн. Цаашид ч өөрчлөх гэж явна.

Эд дэлбэрсэн их хулгайгаа дарахын тулд, түүнийг яриулахгүй гэж над руу дайрч байгаа юм. Дайсан болгож Эх орончид , эрх чөлөөг эрхэмлэгчдээ дарж ирсэн зам бол коммунистуудын зам. Ард түмнээ сүйдэлж, албан тушаалаа хадгалах адын санаа ленинчүүдээс л гарна. Монгол улс эднээс салаагүй цагт нар үзэхгүй. Ардчилал Монголд ирээд буруудсан юм биш. Ардчиллаас коммунизм явахгүй байгаа учраас Монгол улс өгсөж өөдлөх замдаа орж чадахгүй байна. 21 зураг гэснээс би армийн 021 дүгээр ангид цэргийн алба хааж байв. Цэрэг хүн Эх орныхоо эсрэг явдаггүй. Эх орныхоо төлөө гэж Тангараг өргөдөг.

 

2024 оны 5 дугаар сарын 15

Монголын Цахиагийн Элбэгдорж



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ж.Дамдинсүрэн: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн7 цаг 57 минутын өмнөГадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна8 цаг 2 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ8 цаг 4 минутын өмнөУнгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ8 цаг 6 минутын өмнөСэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна8 цаг 10 минутын өмнөСловенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 12 минутын өмнөДулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна8 цаг 15 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 17 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ7 сар 18. 10:13Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ7 сар 18. 10:10НОЁН УУЛАА ХӨНДӨХГҮЙ7 сар 17. 19:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:21Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:19НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:17Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй7 сар 16. 18:32Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ7 сар 16. 14:28Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа7 сар 16. 14:26Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ7 сар 16. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 16. 9:21Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:14Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:13Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:12Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:11Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:10Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:09Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:08Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:07Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:06Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.