УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ


5-р сарын 16
15 цаг 42 минут

        Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлөөс 7 хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг “7:4:10” цахим сургалтад оролцлоо. Тэрбээр, “Төрийн албаны шинэтгэл буюу цэгцрэх хөдөлгөөн” хэмээх сэдвийн хүрээнд төрийн албан хаагчдад мэдээлэл хийв.

УИХ-ын дарга Г.Занданшатар цэгцрэх хөдөлгөөнийг “100 шинэчлэл-10 шинэтгэл” хэмээн томьёолон Үндсэн хуулийн, эрх зүй, эдийн засгийн, төрийн албаны, авлигатай тэмцэх эрх зүйн,  парламентын, боловсролын, улс төрийн намын, мал аж ахуй салбарын  шинэтгэлийг танилцуулсан юм. 

Тухайлбал, парламентын шинэтгэлийн хүрээнд “Гурван D” буюу “Digital”, “Deliberative”, “Democratic” парламент болох зорилтын дагуу хууль, бусад шийдвэрийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, мэдээлж сурталчлах гээд бүхий л үйл явцыг бүрэн цахимжуулж, цаасгүй технологи нэвтрүүлэх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, ард түмний засаглах эрхийг цахимаар хэрэгжүүлэх нь энэ шинэтгэлийн үндсэн зорилго оршиж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг хасах цахим өргөдлийг “D-Parliament“ сайтын өргөдлийн системд  иргэн Н.Номун-Эрдэнэ гаргасан.  Өргөдөл гаргаснаас хойш энэхүү саналыг 10 хоногийн хугацаанд 120 мянган иргэн дэмжиж, түүний дагуу УИХ-ын нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 хүртэл жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг  хэлэлцэн хүчингүй болгосон.

 Тэгэхээр зөвхөн Ерөнхийлөгч, УИХ,  Засгийн газар хууль санаалчлах бус  иргэд ч  мөн хууль санаачлах, засаглах  эрхээ эдлэх боломжийг цахим систем “D-petition” буй болголоо. Энэхүү цахим системийг зөв ашиглах талаар төрийн хаагчид ард иргэддээ үлгэрлэл үзүүлж, зааж, сургаж, дэмжиж ажиллахыг хүсэж байна. Нэн ялангуяа хөдөө орон нутгийн төрийн албан хаагчид хуулийн төсөлд санал өгөх иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг уриалж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ45 минут 30 секундын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа1 цаг 33 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ4 цаг 16 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ4 цаг 20 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 11 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа5 цаг 15 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа5 цаг 23 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ5 цаг 28 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна5 цаг 31 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна6 цаг 1 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ6 цаг 19 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа6 цаг 56 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно7 цаг 5 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 23. 9:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.