БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа


5-р сарын 17
8 цаг 55 минут

       Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  /2024.05.16/ хуралдаан 13 цаг 48 минутад эхэлж,  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүнээс 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хийв. Тэрбээр, Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 4 дүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Г.Мөнхцэцэг, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, ажилласныг дурдлаа.

Мөн Ажлын хэсэг  хоёр удаа хуралдаж хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 26, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх найман санал, төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх нэг саналын томьёоллыг хэлэлцэн дэмжсэн гэдгийг онцолсон.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун санал хэлсний дараа Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлд Анхдагч холбооны бүх гишүүдийн хуралтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад асуудал;” гэсэн агуулгатай 6.1.9 дэх заалт, 9 дүгээр зүйлд “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, холбогдох  мэдээллээр хангах.” гэсэн агуулгатай 9.1.4 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Мөн төслийн 10 дугаар зүйлд “Анхдагч холбооны гишүүн бус малчин өрх Анхдагч холбооны гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг ашиглах тохиолдолд нийтийн эрх ашгийг хүндэтгэн түүнийг зохистой ашиглаж, хамгаална.” гэсэн 10.5 дахь хэсэг нэмэх, цаашлаад төслийн нэрийг Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай  гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “19.3.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 19.3.1.бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэх; 19.3.2.бэлчээрийн даац тогтоох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.” гэсэн 2 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь тус дэмжлээ.

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Наранбаатар танилцуулсан.

Тэрбээр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Ц.Идэрбат, Б.Саранчимэг, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж буйг дурдсан.

Түүнчлэн Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төслийн талаар 16, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаар 12 санал боловсруулсан гэж байлаа.  

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 19 дүгээр зүйлд ургамал хамгаалал, хорио цээрийн мэргэжилтэй, эсхүл энэ чиглэлээр мэргэшсэн агрономичтой болохыг нотлох дипломын хуулбар, нийгмийн даатгалын лавлагаа.”  гэсэн 19.9.7 дахь хэсэг, мөн 22 дугаар зүйлд “хөнөөлт организмын эрсдэлийн шинжилгээ хийх;” гэсэн 22.2.7 дахь заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Мөн төсөлд  ургамлын хөнөөлт организмын гаралт, тархалт, олшролт, хөнөөлийн талаар тандан судалгаа, туршилт, зохион бүтээх ажил хийх, түүний үр дүнд үнэлэлт, дүгнэлт гаргах, ургамал хамгааллын бүтээгдэхүүний хор аюулын шинж чанар, түүний ургамал, ус, хөрсөн дэх үлдэгдлийг тодорхойлох, ургамлын хөнөөлт организмаас хамгаалах стандарт, технологийн заавар боловсруулах, батлах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын сургалтыг ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран зохион байгуулах зэрэг агуулгыг тусгасан эрдэм шинжилгээний байгууллагын бүрэн эрхтэй холбоотой 25 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн11 сар 20. 9:16Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв11 сар 19. 17:07Капитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ11 сар 19. 17:04У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй11 сар 19. 16:57Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна11 сар 19. 14:06АН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү11 сар 19. 13:56Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ11 сар 19. 12:12Ойн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна11 сар 19. 12:09СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна11 сар 19. 9:59Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна11 сар 19. 9:53Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй11 сар 19. 9:51Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна11 сар 19. 9:46Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ11 сар 19. 9:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 19. 9:20Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.