Ажил олгогчдын зөвлөгөөн боллоо


5-р сарын 17
8 цаг 59 минут
      Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжийн уялдаа холбоог сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Хүүхэд залуучуудын театрт "Ажил олгогчдын зөвлөгөөн"-ийг зохион байгуулж, тус дүүргийн ажил олгогч, үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох 760 гаруй хүн оролцлоо.
Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож "Хөдөлмөр эрхлэлтийн бодлого, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл" сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэгт мэдээлэл, хариулт өглөө.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2024 оны байдлаар хөдөлмөрийн насны хүн ам 228535, хөдөлмөрийн насны ажилгүй иргэд 7749, хөдөлмөр эрхэлж буй хүн ам 118287, үүнээс хувиараа хөдөлмөр эрхэлж буй 9579 иргэн байна. Мөн 25836 ААН байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 5187 байдаг байна.
Одоогийн байдлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 250 ААН-ийн 1000 гаруй нээлттэй ажлын байр бэлэн байгаа ба ажил олгогчоос 7 хоног тутам 250 гаруй ажлын байрны захиалга ирдэг байна.
Арга хэмжээний үеэр ажил олгогчдын төлөөлөл бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ховд аймгийн Булган суманд 14 сумын 300 гаруй малчин, хоршоологчидтой уулзлаа1 цаг 23 минутын өмнөБорооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна2 цаг 36 минутын өмнөХас банкны төвийн бүсийн анхны хоршооны гишүүн малчны зээл Сэлэнгэ аймагт гарлаа4 цаг 26 минутын өмнөУБЦТС: Иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна4 цаг 32 минутын өмнөӨнөөдөр 22:00 цагаас эхлэн гурван чиглэлд шөнийн тээврийн автобус явна4 цаг 40 минутын өмнөГадаадад байгаа монголчууд саналаа өгч эхэллээ4 цаг 49 минутын өмнөМАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа6 сар 19. 21:10МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ салбар бүрийн төлөөлөл болсон нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж өгөхийг Сонгинохайрханчуудаас хүслээ6 сар 19. 16:26Шинэ хоршоо хөдөлгөөн амжилттай хэрэгжсээр байна6 сар 19. 13:27Авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GoogleMap-д байршуулна6 сар 19. 13:03Хоршооны гишүүн малчны зээлийн нийт дүн 95 тэрбум төгрөг давлаа6 сар 19. 9:55Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сантай хамтран дүүргийн 327 дугаар цэцэрлэгийн тохижилтын ажлыг хийлээ6 сар 19. 9:49Д.Энхцэцэг: Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж ажилгүй болчих гээд байгаа учраас л иргэдийн дунд талцал гарч буй юм6 сар 19. 9:44Өнөөдөр хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө6 сар 19. 9:39Эмэгтэйчүүдийн эмгэгийн эмчилгээний практикт нэвтэрсэн дэвшилтэт аргуудаас хуваалцав6 сар 19. 9:33Үерт автсан 40 өрхөд зориулж 400 сая төгрөгийг шийдвэрлэлээ6 сар 19. 9:29“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” нээлтээ хийлээ6 сар 19. 9:08Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 сар 19. 9:04Парламентын 10 багц ШИНЭЧЛЭЛ6 сар 18. 15:45Г.Сайханбаяр: Би нэрээ татахгүй6 сар 18. 13:31Голд живж байсан бага насны хоёр хүүхдийг аварсан иргэн өөрөө осолджээ6 сар 18. 9:39Буриад улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд УНТЭ-т суралцаж, туршлага судлахаар иржээ6 сар 18. 8:53Улиас модны цагаан хөвөнг шатаахгүй байхыг анхааруулж байна6 сар 18. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан6 сар 18. 8:43Зочид буудлын болон караокены өрөөнд камер байршуулсан 14 үйлчилгээний газарт прокурорын мэдэгдэл хүргүүлжээ6 сар 17. 14:24Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа6 сар 17. 14:09Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлэх сургалт болж байна6 сар 17. 14:06Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан иргэн бүр жилд 1 удаа ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой6 сар 17. 14:03Баян-Өлгий аймагт ажиллаж байна6 сар 17. 13:58Хамтарсан бэлтгэл нөхөрсөг тоглолт хийлээ6 сар 17. 13:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.