Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна


5-р сарын 17
11 цаг 05 минут
       Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг бөгөөд үүний 44 хувь нь нийслэлд 51,5 хувь нь орон нутагт, 4,5 хувь нь гадаад улс оронд амьдарч байна. Мөн залуучуудын 44,5 хувь нь дотоодын ажиллах хүчийг бүрдүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарын 29,8 хувийг, уул уурхайн салбарын 45,2 хувийг нь, барилгын салбарын 44,6 хувийг, харилцаа холбооны салбарын 60,9 хувийг, боловсролын салбарын 34,2 хувийг, эрүүл мэнд, нийгмийн салбарын 40,1 хувийг тус тус 34 хүртэлх насны залуучууд эзэлж байна.
Салбар бүрт ажиллаж, хөдөлмөрлөж буй залуу мэргэжилтэн, албан хаагчдыг дэмжих тусгайлсан бодлого, үйл ажиллагаа дутмаг байдаг учраас тухайн ажлын байран дээр хөгжих, дэвших боломж хязгаарлагдмал байхын зэрэгцээ бусад салбартай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа уялдуулдаггүй сул талтай. Ийм учраас салбар бүрийн залуу албан хаагчдын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах хэрэгцээ шаардлага ихээхэн тулгарч байсан билээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл нь 2021 оны 01 дүгээр тогтоолоороо улсын болон орон нутаг, төрийн бүх шатны байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудад залуучуудын сайн дурын үүсэл, санаачилгаар нэгдсэн Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийг байгуулах шийдвэрийг гарган одоогийн байдлаар 21 аймаг, 8 дүүрэг, 56 сум, 124 хороо, Төрийн захиргааны байгууллагуудын дэргэд 78, Аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд 133, сонирхлын 3 зөвлөл нийт 436 зөвлөл байгуулагдан 7000 гаруй залуучуудыг нэгтгэн ажиллаж байна.
Залуучуудын хөгжлийн зөвлөл нь тухайн бүс нутаг, салбар, байгууллагын залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын албанаас залуучуудын өмнө үүрэг хүлээгчид, аймаг, нийслэл, дүүргийн болон төрийн захиргааны төв болон түүний дэргэдэх залуучуудын хөгжлийн зөвлөлүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон "YOUTH MONGOLIA" залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулганыг 2024 оны 5-р сарын 17-ны өдөр Төрийн ордны "Их Монгол" танхимд зохион байгуулах гэж байна.
Тус чуулганаар Healthy Mongolia, Stay In Mongolia, E Mongolia, Go Mongolia, Youth Mongolia гэсэн 5 дэд сэдвийн хүрээнд залуучуудын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, цахим ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлуудад гарц шийдлийг тодорхойлох, залуучуудын эвлэлдэн нэгдэх, оролцох, хөгжих, Залуучуудын хөгжлийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага арга зүйгээр хангах, дэмжих жишиг хөтөлбөрийг хамтдаа хэлэлцэн боловсруулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

МАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана42 минут 19 секундын өмнөУрт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна1 цаг 14 минутын өмнө“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо1 цаг 18 минутын өмнөЧ.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна1 цаг 22 минутын өмнөАрд түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ3 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг“ гэжээ4 цаг 49 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна5 цаг 20 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал хуралдана5 цаг 22 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдаас огцоръё” гэдгээ хэлж, Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайд болгохоор ярьж байгаа гэв үү5 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж байна6 цаг 20 минутын өмнөХЭДХ-ны дарга С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна6 цаг 41 минутын өмнөГэмт хэргийн шинжтэй 106 гомдол, мэдээллийг шалгав7 цаг 54 минутын өмнөСтандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ5 сар 19. 12:16Энэ сарын 19, 20, 21-нд “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээ болно5 сар 19. 10:45“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!5 сар 19. 10:41Уулчин А.Баттогтох, Б.Батхишиг нар Эверестийн оргилд гарлаа5 сар 19. 10:19Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа5 сар 19. 10:14Т.Бямбасүрэн: Ерөнхий сайдын хүүгийн бэлэг 610 эмчийн нэг сарын цалин5 сар 19. 9:26УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.05.19-05.235 сар 19. 9:06УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 19. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан5 сар 19. 8:59У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй5 сар 18. 16:2937 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо5 сар 17. 21:14НЗДТГ, Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа5 сар 17. 10:12Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 17. 9:06Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ5 сар 16. 20:29Тахилтын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна5 сар 16. 20:24Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 16. 20:23Ногоон бүсийн 51 мянган өрхийн сууцыг дулаалах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ5 сар 16. 20:21Монгол Улс, ОУСБХБ хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 сар 16. 20:20
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.