Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо


5-р сарын 17
15 цаг 33 минут

     Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баянговь, Баянцагаан сумдад олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо. Эдгээр лицензүүдийг олгохдоо иргэдийн саналыг тусгалгүйгээр, тахилгатай, шүтлэгтэй уул ус, булаг шанд, гол усны эхэд олгож болохгүй гэж орон нутгийн иргэд, иргэдийн төлөөлөгчдийн хурал, сум, аймгийн засаг дарга нь эсэргүүцэж татгалзсан үндэслэл бүхий санал, хариу өгснийг үл тоож, үндсэндээ хуйвалдааны замаар зөвшөөрөл олгоод байсныг таслан зогсоосон гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлав.

2023 онд Баянхонгор аймгийн 1796907,2 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс Баацагаан сумын Ноён Богд ууланд 3432 га, Баянлиг, Баянговь сумын нутаг Шаварбулаг гэдэг газар 3778,2 га, Баянцагаан сумын Уртхашаатын худаг хэмээх газар 8136,5 га талбайд сонгон шалгаруулалт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байсныг түдгэлзүүлжээ. Говийн бүс нутгийн хөрс эмзэг, худаг ус бол чандмань эрдэнэ билээ. Иймд дур зоргын, хууль зөрчсөн, хүчээр түрий барьсан ижил үйлдлүүдийг таслан зогсоох болон цаашид дахин давтагдахаас сэргийлэх зорилгоор УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан байна. Төсөлд:

• тусгай зөвшөөрөл авахын тулд нутгийн иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, зөвшөөрөл авсан байх, зөвшөөрөл нь сонгон шалгаруулалт явуулах гол үндэслэл болох,

• тухайн сум, багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас заавал зөвшөөрөл авах,

• тусгай зөвшөөрөл буюу лиценз авах хүсэлт гаргахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байхаас гадна нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг заавал хийлгэсэн байх,

• зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байгаа байдал, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хийж байгаа ажилд нь хяналт тавих төлөөлөгчийг иргэд дундаасаа сонгож ажиллуулдаг байх зэрэг заалтыг тусгажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон1 цаг 22 минутын өмнөУлаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ1 цаг 56 минутын өмнөАЙЛЧЛАЛ БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Монголын парламентын ардчиллыг өндрөөр үнэллээ2 цаг 1 минутын өмнө"Амьгүй донороос эрхтэн шилжүүлэхэд хулгай, авилгал, нууц явагдах ямар ч боломжгүй зүйл"3 цаг 19 минутын өмнөТаван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө3 цаг 23 минутын өмнөНийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох нэр дэвшигчийн сонсголд оролцогчдыг бүртгэж байна3 цаг 25 минутын өмнөБНБУ-ын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа4 цаг 30 минутын өмнөЭрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох нэр дэвшигчийн сонсгол болно4 цаг 33 минутын өмнөУИХ болон Олон улсын парламентын холбооны хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг болов4 цаг 39 минутын өмнөӨнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлана4 цаг 44 минутын өмнөХүний эрхийн төлөв байдлын үнэлгээний талаарх цахим уулзалт-хэлэлцүүлэг болов5 цаг 13 минутын өмнө“Наурызын баяр-2025” арга хэмжээ төв талбайд маргааш болно5 цаг 18 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо монгол судлаачидтай уулзлаа5 цаг 23 минутын өмнөУлаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд БНИУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 цаг 32 минутын өмнөЗасаг, “М-Си-Эс” хоёрын зодоонд хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө хоёр “хэрчүүлж” байна6 цаг 18 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хиймэл дагуулын хэрэглээний хурдасгуур” инновацын төвийн үйл ажиллагаатай танилцлаа6 цаг 30 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан6 цаг 37 минутын өмнөСолонгосын Хөгжлийн агентлагийн судлаачидтай санал солилцов3 сар 20. 16:59УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа3 сар 20. 16:10ТББХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ3 сар 20. 15:59Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно3 сар 20. 15:28Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, уруу газар байршуулахдаа аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү3 сар 20. 15:25Өнөөдрийн байдлаар нийт 143.9 тонн нөөцийн мах худалдан борлуулаад байна3 сар 20. 14:05НББХ: Даатгуулагчдыг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголын товыг тогтоож, даргалагчдыг томиллоо3 сар 20. 14:03БНХАУ-ын Эксим банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 сар 20. 14:01Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинэлэг инновацын шийдлийг шалгаруулах хакатоны бүртгэл явагдаж байна3 сар 20. 11:05Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа3 сар 20. 10:58Нийтийн тээврийн 1131 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 20. 9:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа3 сар 20. 9:46Өнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засварлана3 сар 20. 9:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.